Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

LG G7 ThinQ шилдэгээр шалгарсан хамгийн тод дүрслэлтэй дэлгэцтэй ухаалаг гар утас

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 27
Сурталчилгаа

Шинэ загварын супер тод дэлгэц нь бага цэнэг зарцуулалтаар илүү тод дүрслэл болон гайхалтай зургийг танд хүргэнэ

LG Electronics (LG)- ийн шинэ загварын ухаалаг гар утас нь 3120 x 1440 пикселийн QHD+ нягтралтай 6.1 инчийн FullVision дэлгэцтэй, бусад утаснаас харьцангуй тод 1000 нит хүртэл дэлгэцийн гэрэлтүүлгийг бий болгох чадвартайгаар бүтээгдэж буй юм.

LG G7 ThinQ ухаалаг гар утсанд LG-ийн өөрийн хамгийн сүүлийн үеийн технологи болох илүү тод гэрэлтүүлэгтэй дэлгэцийг бий болгох Super Bright Display технологийг суурилуулж өгсөн.

Ингэснээр өдрийн хурц нарны үед ч дэлгэц илүү тод харагдах болно. Мөн бусад утастай харьцуулахад дэлгэцийн цэнэг зарцуулалт 30% буурсан. 

 

Super Bright Display технологитой LG G7 ThinQ ухаалаг гар утас нь  байгалийн мэт өнгөнүүдийг танд хүргэнэ. 100% өнгөний нарийвчлалыг бий болгох DCI-P3 дэлгэц нь автоматаар Auto, Eco, Movie, Sports, Games болон Experts гэсэн 6 өөр өнгийн өнгөний горимд шилжих болно.

Auto горим нь зураг, видео, тоглоом, цахим хуудас гээд таны үзэж буй зүйлд дүн шинжилгээ хийж, хамгийн тохиромжтой өнгөний сонголтыг танд хүргэнэ. Туршлагажсан хэрэглэгчид ухаалаг гар утасны өнгө тохируулах функцийг хүсдэг. Тиймээс LG G7 ThinQ  ухаалаг гар утас нь үндсэн RGB өнгө тохируулах боломжийг камерны интерфейст суурилуулсанаараа онцлогтой.

LG G6 ухаалаг гар утаснаас 7-р үеийн LG G загварын гар утас нь хэрэглэхэд илүү хялбар болсон бөгөөд дэлгэц нь шинэ технологиор боловсруулсан шилээр тоноглогдсон тул илүү бат бөх болсон.  18:9 харьцаатай FlVision дэлгэц нь өнгөрсөн жил нээлтээ хийсэн бөгөөд энэ жил LG G7 ThinQ ухаалаг гар утсанд зориулагдаж илүү сайжирсан. Харин LG G6 ухаалаг гар утастай харьцуулахад FullVision дэлгэц илүү нимгэн болжээ.

Хүрээгүй FullVision дэлгэц нь өгөгдлийг бүхлээр нь харах боломжийг олгох бөгөөд гар утас хэрэглэж байх үед дэлгэц ашиглалт хэд дахин нэмэгдэж танд хэрэглээний хялбар байдлыг бий болгоно. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.