2018/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,467.76₮
B28
УЛААНБААТАР
22°
|
11°
B34
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
13°
09:00
S44
14°
10:00
S28
17°
11:00
S26
18°
12:00
S26
19°
13:00
S26
19°
14:00
S26
19°
15:00
S26
20°
16:00
S26
20°
17:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Музейн тухай бие даасан хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай гэв

Өглөөний сонин
2018 оны 4 сарын 16
MorninigNews.mn

УИХ-ын өнгөрсөн Баасан гарагийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд соёлын өв, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон ажлууд болон тэдгээрийн үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас БСШУС-ын сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсов. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ талаарх мэдээллийг гишүүдэд танилцуулаа.

Түүний мэдээллээс товчлон хүргэвэл, өнгөрсөн онд улсын төсвөөс музейн барилга байгууламжийн засварт 288 сая, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн БСШУСЯ Эрдэнэ Зуу музей, Амарбаясгалант хийд, Балданбэрэйвэн хийд, Өөлд бэйсийн дуганууд, Эрдэнэдалайн дуганыг төрийн өмчлөлд шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аймаг орон нутгийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай зөвшилцжээ.

Гадаадад үзэсгэлэнд оруулсан гурван үзмэрийг эргэн авч ирээгүй гэнэ

Үүнээс гадна музейн үзмэр, эд өлгийн зүйлийг гадаадад үзэсгэлэнд оролцуулахаар явуулсан ч эргэж ирээгүй гурван тохиолдол гарчээ. Эдгээрийг хууль хяналтын байгууллага шалгаж, зохих шийдвэр гаргасны дагуу музейгээс дутаасан үзмэрийг нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авсан гэв. Өнгөрсөн хугацаанд музейгээс үзмэр хулгайлсан 20 гаруй удаагийн үйлдэлд хууль, хяналтын байгууллага хэрэг үүсгэн шалгасан мэдээлэл байна. Эдгээр хэргийг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгох, нөхөн төлбөр ногдуулах, буруутай этгээдэд ял ногдуулан зэргээр шийдвэрлэсэн байна.

Соёлын өвийг сэргээн засварлах ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр салбарын яамнаас Соёлын өвийн төвийн барилгыг өнгөрсөн онд бүрэн ашиглалтад оруулж, соёлын биет өвийн эвдрэл гэмтлийг лабораторийн түвшинд тогтоох, сэргээн засварлах арга технологийг судалгааны үндэслэлтэй боловсруулах, археологи, палеонтологийн олдвор, судалгааны хэрэглэгдэхүүнийг хадгалах болон бэхжүүлэх, сэргээн засварлах байр танхимын хүрэлцээ нэмэгдэх аж.

Соёлын биет өвийг сэргээн засварлах чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Польш, Япон улсад мод, металлын материал бүтцийн судалгааны чиглэлээр магистр, докторын түвшинд зургаан мэргэжилтэн суралцуулж бэлтгэжээ.

Хоёр музей түрээсийн барилгад байдаг 

Түүнчлэн Барилгын чанар, аюулгүй байдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон музейн барилгуудын талаар мөн мэдээлсэн. Өнгөрсөн оны эхний сарын байдлаар төрийн өмчийн есөн музейн эзэмшилд 27 барилга байгууламж, орон нутгийн өмчийн 19 музейн эзэмшилд 56 барилга байгууламж, нийт 83 барилга байгууламж ашиглагдаж байна.

Төрийн өмчийн музейгээс өөрийн байргүй, орон нутгийн өмчийн барилга байгууламжийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа хоёр музей, төрийн өмчийн барилга байгууламжийг хамтран эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нэг, музей байгаа бол, орон нутгийн өмчийн музейгээс өөрийн байргүй, орон нутгийн өмчийн барилга байгууламжийг хамтран эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа таван музей байгаа аж.

Цаашид музейн барилга байгууламжийг шинээр барих, шинэчлэн засварлах ажлыг тухайн музейн төрөл, үйл ажиллагааны онцлогт тохируулан судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан нэгдсэн бодлого төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ялангуяа  барилгын өрөө тасалгаанд тохируулсан музейг хөгжүүлэх уламжлалт сэтгэлгээг халж, орчин үеийн дэлхийн музейнүүдийн сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулж нутагшуулах, музейн барилга байгууламжийг барих шилдэг арга технологийг нэвтрүүлж, үндэсний хэлбэр, зохиомж бүхий музейн барилга байгууламжийн тоог олшруулах нь зүйтэй байна. Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яам энэ бодлогын хүрээнд Музейн тухай хууль батлагдсаны дараа музейг хөгжүүлэх үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.

Харьяа яамнаас музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн үйл ажиллагаанд тавигдах стандарт шаардлагыг шинэчлэх, музейг өөрийн орны онцлог, цуглуулгын нөөцөд тулгуурлан төрөлжүүлэх, музейн барилга байгууламжийг шинэчлэх, музейн мэргэжлийн боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттай хэрэгжүүлж, музейн нийгэмд гүйцэтгэх үүрэг, үнэлэмжийн нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа гэсэн юм.

Хуралдааны үеэр Байгалийн түүхийн музейн барилгын төлөвлөлтийн талаар ажлын хэсгээс асуулт асуухад “Тус музейн барилгыг БНСУ-ын буцалтгүй тусламжаар барих асуудлыг ярилцаж байна. Одоогийн байдлаар хоёр тал харилцан мэдээлэл солилцох хүрээнд ажил үргэлжилж байна. Нийслэлтэй хамтран газрын асуудал шийдэх шаардлага үүссэн” гэсэн хариулт өглөө.

Зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж буй музей олон бий

Эл хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдрийг хүртэл явж ирсэн алдаатай бодлогыг яаралтай засах цаг болсон. Үүний тулд 2014 онд Соёлын тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Одоо музейн тухай бие даасан хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлага байна. Олон улсын стандартад нийцсэн байдлаар энэ хуулийн төслийг яаралтай боловсруулахыг Засгийн газрын гишүүдээс хүсэж байна. Музейн эрхлэгч нарын цалин 350-450 мянга байна. Соёлын өв тээгчийг урамшуулах бодлого алга, хуулийн заалт бий ч хэрэгжихгүй байна.

Мөн Соёлын өвийн тухай хуулийг дагалдан батдагдах ёстой 10 гаруй журмаас зарим нь огт батлагдаагүй байгаа талаар гомдол ирж байна. Соёл гэдэг тухайн үндэстний бахархал, оршин тогтнолын баталгаа болдог. Өнөөдөр гэхэд улсын хэмжээнд байгаа олон музей зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж, бид соёлын өв дурсгалаа хадгалж хамгаалж, хөгжүүлж чадахгүй байгааг холбогдох хүмүүсийн анхааралд хүргэх зорилгоор энэ асуулгыг тавьсан” гэв.

x