ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын охидын хамтлагийн ахлагч тоглолтын бэлтгэл ажлаар Сөүлд иржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Солонгосчуудын анхаарлын төвд Хойд Солонгосын охидын хамтлагийн ахлагч байлаа.

Ким Жон Уны байгуулсан хамтлагийн ахлагч Хён Сон Вол өчигдөр Пёнчаны Олимпийн наадмын үеэр болох урлагийн тоглолтын байгууламжуудтай урьдчилан танилцах, шалгахаар Өмнөдөд иржээ.

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл, камерны дуран бүгд түүнийг чиглэж байлаа. 40 орчим настай гэгддэг Хён Хойд Солонгосын хамгийн том одуудын нэг юм.

Тэрээр 2000-аад оны үед урлагийн тайзнаа гялалзаж байсан гэдэг.

 
 

Одоо тэр Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн Намын төв хорооны гишүүн, нөлөөтэй улс төрч болжээ. Хён Сон Волыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны найз бүсгүй байсан гэх цуу яриа байдаг. Мөн 2013 онд порно дүрс бичлэгт оролцсон хэргээр бусад урлагийнхны хамт цаазлуулсан гэх мэдээлэл тарж байв.

Хён одоо Хойд Солонгосын 10 гишүүнтэй охидын хамтлаг Моранбонгийн ахлагч юм. Тус хамтлаг өрнөдийн хэв маягийг эх оронч үзэлтэй хослуулан үзүүлдэг. Хойд Солонгост тун ховорт тооцогддог бага зэрэг задгай хувцаслалт нь гадаад ертөнцийг гайхуулдаг.

Өмнөдийн хэвлэлүүд түүний өмссөн гутал, хувцасыг нарийн шинжиж, тансаг чамин хэв маягаар нь АНУ-ын тэргүүн хатагтайтай зүйрлэн бичжээ.

Бямба гарагт Олон Улсын Олимпийн Хороо хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг, нээлтийн арга хэмжээнд нэг тугийн дор жагсах төлөвлөгөөг дэмжсэн шийдвэр гаргасан юм.

Моранбонг хамтлагаас гадна Хойд Солонгосын урлагийн томоохон баг, хөгжөөн дэмжигчид ирэх сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд оролцох гэж байна.

Моранбонг хамтлагийн тоглолтын бичлэгүүд:

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
t [66.181.161.51] 2018/1/23
40 tei gej heleheergui zaluuhan yumaa hoorhon egch nar bna
0 | 0 Хариулах
fd [84.133.38.39] 2018/1/23
​ Интернетэд 2-3 цаг зарцуулаад 50-150$ олоорой . http://enmoney.win/2587210525862/
0 | 0 Хариулах
Зочин [65.19.167.132] 2018/1/22
mongolchuudaa es zanshilaa dagaad amitani huur teegj bolood yavaad l bai ta nar ulam l hugshirun , ulam l doroitoh bolno . mahaa sain id amitanaa sain hodoodondoo orshuula ...
0 | 2 Хариулах
Зочин [185.104.120.4] 2018/1/22
unheer gaihaltai bolovson bie avch yavdag emegtei baina yun mongol america ch iim hun baihguishuu unheer gaihaltai erhemseg , nandin hatagtai baina .. manaihn ihemseg geed hamar deeree [хориотой үг] naajihsan yum shig yarvaisan ya.n.hanuud endees surgamj avaasaa , hunii bugs uhsan baruunaa dagaad bval bid suireh bolno , arga-bilegee tenstuulj hugjvel bid l yallah bolno .shuu
0 | 0 Хариулах
Зочин [185.104.120.4] 2018/1/22
hoid solongosd bayr hurgey baruuninhani hudal medeelel , baruuninhani daranguilaliin shatrin nuudeld saihan mad tavilaa uunees hoish baruunii hevlel medeeleld itgeh argagui yum bain gedgiig haruulj chadlaa shuu .... america sonitugai
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.130] 2018/1/22
Игээд дуулахгүй бол цааз
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.12] 2018/1/22
manai biee tooson yanhnuudiin hajuud jinhene mongol busguichuud bmaar saihan huuhnuud bna
2 | 5 Хариулах
Зочин [59.26.146.138] 2018/1/22
Ydaj l tsarai ni origooroo bn
0 | 0 Хариулах
Zochin [175.223.21.202] 2018/1/22
Hoorhonuudiig hazahiin zaya baihgui umdaa
0 | 1 Хариулах
Зочин [202.21.106.134] 2018/1/22
Хоол бага идэвл бага хөгширдиймөө
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.26] 2018/1/22
ЦААЗЛУУЛААГҮЙ Л БАЙГААЗДЭЭ! ЭСХҮЛ СҮНС ҮҮ?
0 | 0 Хариулах
Зочин [150.59.38.50] 2018/1/22
40тэй гэж бна шүү Аниа нараа
3 | 1 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/1/22
манай 40 тэй аниа нарын хажууд энгийн бүсгүй байна шдээ :D
0 | 0 Хариулах