Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрдэмтэд Египетийн пирамид дотор урьд өмнө нь мэдэгдээгүй нууц танхим байгааг орчин үеийн тандалтын төхөөрөмжөөр мэдсэн юм.
Кайрын их сургуулийн инженерүүд одоо 4,500 орчим жил хөндөгдөөгүй байгаа уг танхимд нэвтрэх судалгааны роботыг зохион бүтээж байна.
Тэгвэл пирамидын ханан дээрх бичээсийг тайлж уншсан Италийн профессор Жулио Магли уг нууц танхимд фараон Хуфугийн хаан суудал хадгалагдаж байгаа гэж дүгнэжээ.
Уг суудлыг солирын металлаар бүтээсэн гэж үзэж байна. Эртний Египетчүүд солирын металлаар янз бүрийн эд зүйлс бүтээсэн байдаг. Тухайлбал Тутанхамон хааны солироор хийсэн чичлүүр хутгыг 1922 онд Британий археологич Ховард Картер олж байсан юм.
Пирамидын бичээст фараон тэнгэрт гарч, хойд зүгийн одонд хүрэхийнхээ өмнө “тэнгэрийн хаалга”-аар дамжиж, “төмөр суудал”-даа заларна гэж бичсэн байгаа тухай Магли профессор тайлбарлажээ.
Нууц танхимыг хөндөхгүйн тулд аль болох жижиг нүх гаргаж, түүгээр судалгааны роботыг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Эх сурвалж: New York Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!