ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монголын мал сүрэг 100 жилийн дотор ДОЛОО ДАХИН өсжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооноос "2017 оны мал тооллогын урьдчилсан дүнг" шинэ оны өмнө танилцуулсан билээ. Урьдчилсан дүнгээр гарсан ОНЦЛОХ зургаан өөрчлөлтийг хүргэж байна.

1. Малын тоо 66.2 сая толгой болж, хамгийн дээд хэмжээндээ хүрлээ

Манай улс 1918 онд анх удаа малаа тоолж байсан бөгөөд түүнээс хойш малын тоо анх удаа 66.2 сая толгойд хүрсэн байна. Энэ нь 2016 оныхоос 4.6 саяар нэмэгдсэн үзүүлэлт аж. 

График 1, 1918-2017 он хүртэлх малын тоо, толгойн өсөлт, бууралт

2. Малын тоо 5 төрөл дээр өсөв 

2017 онд малын тоо 5 төрөлдөө өссөн үзүүлэлттэй байна. Нийт мал сүргийн дотор хонь 45.5 хувь, ямаа 41.3 хувийг эзэлж байна. 4 бог мал тутмын 3 нь хонь, 1 ямаа гэж өсгөн үржүүлж байсан бол одоо 2 хонь, 2 ямаа болсон байна. Энэ нь бэлчээрт сөргөөр нөлөөлж байгаа аж.

График 2, Малын тоо 5 төрөлд өссөн үзүүлэлт

3. Өвөрхангай аймаг малын тоогоор тэргүүлэв

Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Төв, Баянхонгор аймгууд малын тоогоороо тэргүүлсэн байна.

​Адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ.Үүнийг та доорх графикаас харна уу.

График 3, Малын тоо, аймаг, нийслэлээр, мянган толгой 

4. Нийт мал сүргийн дотор хонь хамгийн их хувийг эзэлж байна

Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 45.3 хувь, ямаа 41.6 хувийг эзэлж байна.

2016 оныхтой харьцуулж үзвэл: ямааны эзлэх хувь 0.5 пункт, үхрийнх 0.2 пунктээр буурч, хониных 0.7 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

График 4, Мал сүргийн бүтэц

5. Олон малтай өрхийн тоо нэмэгдэж байна

Малтай өрхийн тоо 228.9 мянгад хүрсэн бөгөөд энэ нь 2016 оныхоос 2.3 хувиар өссөн үзүүлэлт аж. 200 хүртэл малтай өрх 2016 оныхоос 1.8 пунктээр буурчээ. Бага малтай өрхийн тоо буурч, их малтай өрхийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Эндээс харахад олон малтай өрхийн тоо нэмэгдэж байна.

График 5, Малтай өрхийн тоо

6. Шинээр малтай болсон өрхийн тоо өсжээ

2017 онд шинээр малтай болсон өрх 17 мянга байна. Баруун бүсээс бусад бүсэд шинээр малтай болсон өрхийн тоо өсжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Pee [202.55.191.130] 2018/1/25
Tatvar avii ldaa. bid nar 25% tatvar tulood bna. getel buhel buten hamgiin tom ajiliin bair ni tatvargu ibaij bolohgui shde
0 | 1 Хариулах
Зочин [202.21.99.42] 2018/1/24
ХААИС-ын лицей сургуулиудыг бүх аймагт байгуулж малчидын хүүхдүүдийг багаас нь мал аж ахуйд сонирхолтой болгох хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах
Зочин [73.70.230.92] 2018/1/23
Ер нь бол их ч бай бага ч бай зохих хэмжээний татвар авнаа гэвэл мал тооллогын дүн өөр гарах байх шүү. Тооллого ч бас яг яс хийгддэггүй л дээ. Банкны зээл, 1000т малчин болчих санаа энэ тэр гээд л олон хүчин зүйлс тоог нэмэгдүүлж байгаа даа
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.108] 2018/1/22
мал л монголыг аврах баяжуулах юм л даа био технологи арьс ширний үйлдвэр гутал хувцасаа гаднаас авахгүй байх боломж бий уул уурхай ч дээ одоохондоо хэрггүй юм билээ өрөнд ороод дуусах юм байна лээ
1 | 0 Хариулах
Монгол [202.131.225.197] 2018/1/11
Энэ жил зуд болон гээд хядаад дууссан баймаар юм. Энэ зээл авах зорилгоор ихэсгэж бүртгүүлдэг байх. Мал тооллогоо чанартай тоолж баймаар юм дээ. 40 сая хүрвэл их юм байх.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.135] 2018/1/9
Тоо өсөөд байгаа нь сайхан юм шиг боловч шүлхий мэтийн халдварт өвчин, хариуцлага муутайгаас болж махны экспорт бараг л хийхгүй байнаа. Зөв чигт нь оруулбал жилдээ 1 тэрбум долл экспорт хийж малчидын орлого өсөх боломж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [112.96.128.94] 2018/1/3
Лалрын золбин малчид үхээд өгөөч. Татвар төлөхгүй, бүх асуудлаас хол, худлаа золбин улстөрчдөөс баахан магтаал сонсч гөлийсөн юмнууд. Та нартай та наргүй би өөрөө малаа маллаад махаа бэлдчихнэ. Хэн нь татвар төлөөд хэн нь төлдөггүй юм? Та нар ямар тахир дутуу оюуны хомсдолтой юм уу? Арчаагүй муусайн шаарнууд.
1 | 16 Хариулах
Зочин [202.21.116.108] 2018/1/4
ene uuruu malchin baij busad malchidaa uhuulchih geed haraaj yadaad baih yum... Adgiin ataarhuu [хориотой үг] yum daa chi
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.135] 2018/1/9
Чи өөрөө үх. чам шиг чацага яг мал өсгөж харагдаач, мах идэх болвол хамгийн түрүүнд биз
0 | 0 Хариулах
Зочин [182.160.33.67] 2018/1/10
малчиндаа биш ченждээ байгаа юм мал минь!
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.35] 2018/1/3
Юун аймаар хол тооноос жишиж бичдэг юм бэ ядаж сүүлийн 25 жилд хэд дахин өссөн юм бэ гэж бичиж болохгүй юу ер нь тэгээд зөв тооллож байгаа болов уу бас хардах сэдэв шүү манайхан их явдалтай улсууд шүү малын эрүүл мэндийн талаар анхаарахгүй бол болохгүй болсон юм шигээ гадааынхан яахав малын мах авахгүй байж болох харин бид өөрөсдөө эрүүл бус мах идэж байж бүгд өвчтэй болж байгаа юм биш биз
3 | 0 Хариулах
JCKL [202.21.102.226] 2018/1/3
Энэ 2010 оноо хойш огцом өссөн байхын, малчдын зээл хэзээнээс олгож эхэллээ, энэ бодиттой юу?
1 | 0 Хариулах
Зочин [202.21.102.226] 2018/1/3
морь нь 3,6 сая юм байна, адуу нь хэд болох юм бол
4 | 1 Хариулах
Зочин [43.242.243.170] 2018/1/3
Одоо малыг тоолж зарлаад байх хэрэг бнуу. Ямар нийтийн эзэмшил байгаа биш, Болд Баатар Санжаа гурвын мал нийлээд 70 боллооштээ гэж сонсдоод бна. Тэгээд одоо яахуу? Аваад идэж чадахгуу татвар авч чадахгуу. Згээр тоолдгоо боль. Зарладагаа боль. Хуучны хамтын нийгэмд ингэж болох санж, одоо бол дэмий. Бараг уламжлал боллоо
14 | 3 Хариулах
asdfasdf [170.52.73.244] 2018/1/6
bologui tatvar tulugchdiin munguur toolj baiga xaxax
2 | 0 Хариулах
is [103.229.123.146] 2018/1/3
та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 50-80 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй. http://setmoney.club/1487920479614/
0 | 2 Хариулах
Зочин [150.129.142.130] 2018/1/3
Бэлчээрийн даацаа бас бодолцох хэрэгтэй шүү
5 | 1 Хариулах
Зочин [202.179.26.189] 2018/1/2
Сайхан мэдээ бн. Гол нь энэ өсөлтийн үр шим ард иргэдийн аж амьдралд гарч бн уу. Цаашлаад улсын маань эдийн засагт нааштай үр өгөөж гаргаж бн уу. Мөн экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүний чанар, хэмжээ сайжирсан уу гээд л бодит үр дүн чухал бн даа. Үнэндээ энгийн иргэд бидний өдөр тутмын хэрэглээ махны үнэ бидний авдаг цалинтай харьцуулахад өндөр бгаа. Ядаж татвар нэмэгдээд гар дээр ирэх нь буурчихлаа.
5 | 3 Хариулах
Зочин [202.131.233.50] 2018/1/2
Нээрээ шийдлээ нэг мөр олмоор юм. Нүүдлийн мал АА-гаа түшиглэж амь зуух уу хүнээ технологитой нь хөгжүүлж амьдрах уу гэдгээ нэгмөр болгохгүй бол хот хөдөө гэдэг ялгарал баян ядуугаас илүү болж балрах вий дээ
5 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2018/1/2
Тоо яах вэ, чанар хэрэгтэй байна. Энэ олон малнаас бас татвараа авах хэрэгтэй. Уул уурхай байгаль сүйдэллээ гэдэг, гэтэл талбайгаар нь харьцуулбал ямааны хөлд сүйдэж байгаа газар хамаагүй их байгаа байх шүү.
21 | 0 Хариулах
Зочин [63.143.104.22] 2018/1/3
L.Chinbat (Gatsuurt)
1 | 0 Хариулах
Зочин [182.160.35.14] 2018/1/2
Хятадыг түүхээ эдээр хангах мал маань өслөө. Өшөө өсөж Дундад улсаа баяжуулаарай!
3 | 5 Хариулах
Зочин [122.201.22.129] 2018/1/3
Mongol yalna
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.2] 2018/1/2
Ene olon malnii hergiig gargah yumsan daa. Mah, svvinii une usuud l baih yum. Aaruul, urum tosnii une bvr tengert garsan bnale
21 | 2 Хариулах
зочин [103.10.20.34] 2018/1/18
зөв шүү 3.2 сая хүн амтай 66.2 сая малтай байж мах цагаан идээ хамгийн их үнэтэй байдаг нь ямар учир байна бид өөрсдөө ч хангалттай авч чадахгүй байна.Ядаж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж баймаар юм.
1 | 0 Хариулах
Зочин [182.105.27.175] 2018/1/2
Хүн ам нь ч бас
10 | 0 Хариулах