Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалгын хэмжээ 60-800 дахин их байгаа нь тогтоогджээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх амьдардаг. Үүнээс 90 орчим хувь нь хуванцар сав хэрэглэж байна. Нэг өрх дунджаар 20-100 л багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус сав хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Манай улс сав, баглаа боодлын нийт хэрэглээний 30 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 70 хувийг импортоор хангаж байна. Нийт хуванцар савны 90 хувийг БНХАУ-аас импортолсон сав эзэлдэг аж.

Хуванцар сав хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй талаар мэдээлэл гарах болсон ч хүмүүсийн хэрэглээ буурахгүй байна. Иймд энэ талаарх мэдээллийг дахин хүргэж байна. 

 Хэтэрхий нимгэн гялгар уутыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг хориглодог
“Нарантуул” худалдааны төвд зарагдаж байгаа зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны дээжинд хийсэн химийн бодис, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээгээр аммиакийн агууламж төвлөрсөн сүлжээний усан дахь агууламжаас 48, төмөр 2, нитрит 11 дахин тус тус их гарчээ. Түүнчлэн хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисын шилжилт ихсэж байгаа нь тогтоогдсон байна.  

Энэ талаар "Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх иргэдийн мэдлэг дутмаг байна. Хуванцар савны оронд уламжлалт модон торх, ган, хувин, ширэн хөхүүр, гоёл чимэглэлийн уут, савны урлалыг дэмжиж брэнд болгох ажлыг захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулах, даавуун болон цаасан тор, уутны хэрэглээг дэмжих нь чухал.

Мөн алт, мөнгөн аяга, зэс гуулин домбо зэрэг нь сүү гашилгадаггүй. Мөнгөн аяганд ус хийж уух нь хүний биеийг балансжуулдаг" гэж ХХААХҮЯ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа ярилаа. 

Олон улсын хэмжээнд сав баглаа боодлын 6,200 стандарт байдгаас манай улсад 64 стандарт байдаг ажээ. 

Нийт сав баглаа боодлын 60 хувь нь хүнсний сав байна. Хуванцар сав хавдрын голомт болдог төдийгүй Монголчуудын нэрлэж заншсанаар өргөн хэрэглэдэг цэнхэр канистрыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 400 дахин их хортой агууламжтай гэдгийг тогтоожээ.

Харин гялгар уутны хувьд 1.025 мм-аас доош хэмжээний нарийвчлалтай хэтэрхий нимгэн гялгар уутыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг хориглодог байна. 

Хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалгын шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1,800-6,900 дахин их байгааг мэргэжилтэн хэлж байлаа. 

Хар тугалгын талаар "Агаарын бохирдол, тоос тоосонцороос  хар тугалга, хөнгөн цагааны хордлогод илүү өртдөг. Хар тугалга нь хорт хүнд металлын хордлогод хамаарна. Энэ хордлго нь эхээс урагт дамждаг. Тийм учраас эх нь хордлоготой байсан бол дөнгөж төрсөн хүүхдэд хордлогын шинж тэмдгүүд илэрнэ. 

Тэгэхээр хорт хүнд металлын хордлого нь бүх өвчний зовиуртай адилхан шинж тэмдэгээр илэрдэг учраас ялгагдахын аргагүй байдаг. Гэхдээ энэ хордлого нь 15-20 жил гэх мэтээр удаан хугацаагаар үргэлжлээд байвал эдгээр хорт хүнд металл нь хорт хавдар гэх мэт эдгэшгүй хүнд өвчнүүдийг үүсгэж эхэлдэг" гэж Тод-Эйч эмнэлэгийн Ерөнхий эмч А.Цэрэнням тайлбарлажээ. 

Худалдааны захуудад зарагдаж байгаа хуванцар савны 44.9% нь хуучин сав байна. 

Нарантуул зах дээр худалдаалагдаж буй хуучин хуванцар савны хувьд авч үзвэл:

  • 47.1 хувийг гадаадаас (БНХАУ, Герман, Малайз, ОХУ, БНСУ),
  • 52.9 хувийг дотоодоос (MCS, Өгөөж, нарийн боовны үйлдвэр, ресторан, хувь хүн, эмульсны сав) буюу хүнсний болон арьс ширний үйлдвэрүүдэд мөн уул уурхайн компаниудаас тодорхой хүмүүсээр дамжуулан авч худалдаалж байна.

График 1, /Хүнсний бус савыг хэрэглэх шалтгаан/

Иргэд хуванцар савыг бусад төрлийн савтай харьцуулахад 2 дахин илүү ашиглаж байгаа нь  судалгаагаар тогтоогдсон байна. Тэдний 52.5 хувь нь хүнсний бус савыг хэрэглэхэд тохиромжтой гэж үзжээ. Харин үнэ хямд 22.3, олдоц ихтэй гэж 25.2 хувь нь хариулжээ. 

 

Сав баглаа боодлын эрүүл мэндийн хортой нөлөөлөл
  1.  Шилэн сав: Шил бол хүнсний сав баглаа боодлын төрлөөс хамгийн аюулгүй материал бөгөөд хар тугалга агуулах аюултай байдаг тул болор шилнүүдэд хар тугалганы агууламжийг хатуу зааж өгсөн байдаг. Хар тугалга нь хүний элэг, бөөрөнд нөлөөлдөг бөгөөд бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар IQ-д болон жирэмсэн эмэгтэйчүүдийн урагт сөргөөр нөлөөлдөг.
  2. Энергийн ундаа ба шар айрагны сав: Хөнгөн цагаан агуулдаг бөгөөд энэ нь ой санамж, тэнцвэрийг алдагдуулж, алцгеймерийн өвчин үүсгэдэг. Түүнчлэн эдгээр савнууд хавдар үүсгэгч орто-фенилфенол буюу шавьж, бактер устгах зориулалт бүхий пестицидээр бохирлогдсон байдаг байна. 27 оронд үйлдвэрлэсэн 61 шар айргийг шинжлэхэд 40-д нь ортофенилфенол илэрсэн байх бөгөөд дунджаар 1.2-40 мкг/lл агуулагдаж байжээ. 
  3. Хуванцар сав: Хуванцар савны дийлэнх нь хорт хавдар үүсгэгч формальдегид, бисфенол А, стерин зэрэг бодисуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь хүний биед харшил үүсгэх, генийг гэмтээх, архаг хууч өвчин ба хавдар үүсгэх, ялангуяа бага насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг.
  4. Жүүс ба сүүний хуванцар сав: Ийм савыг polyolefin гэж нэрлэдэг бөгөөд эдгээр нь элэгний үрэвсэл, үргүйдэл, зулбах, үтрээний мөөгөнцөр, ясны сийрэгжилт, сэтгэл гутрал, цусны бүлэгнэл, бамбай булчирхайн үрэвсэл, хөхний хорт хавдар зэрэг өвчлөлийн эрсдлийг бий болгодог эстроген дааварт нөлөөлдөг benzophenone гэдэг бодисыг агуулдаг.
  5. Цаас: DEHP (di(2-ethylhexyl) phthalate), DBP (di-n-butyl phthalate), ubstances (PFASs) т хэмээх бодисуудыг агуулж болох ба эдгээр нь нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг.
 Зөвлөмж
  • Худалдааны захуудад худалдаалагдаж буй хуванцар савны 44.9% нь хуучин сав байгаа нь иргэдийг хүнсний зориулалтын бус хуванцар сав худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа учир хуванцар хуучин сав худалдаалахыг хориглох;
  • Химийн бодисын хэрэглээд дууссан хоосон савыг зах зээл дээр эргүүлэн худалдах, улмаар иргэд авч зориулалтын бус хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүнээ савлах, хадгалах, тээвэрлэх, нөхцөлийг бүрдүүлж байгаа тул аюултай хог хаягдлын цэгийг яаралтай байгуулж, тэдгээрийг устгах шаардлагатай;
  • Хүнсний зориулалтын сав баглааг шинжлэх лабораторийн хүчин чадлыг сайжруулах;
  • Хүнсний бүтээгдэхүүн хадгалах, зөөвөрлөх шилэн, паалан, цайр, модон гэх мэт савны нэр төрлийг олшруулж, үйлдвэрлэл, импортыг дэмжих;
  • Хүнцэл, никель, хром, хөнгөн цагаан зэрэг хүнд металлууд, винилын бүлэг, бисфенол А зэрэг хүний эрүүл мэндэд хортой, хавдар үүсгэгч бодисуудыг шинжлэх аргачлалуудыг боловсруулж, савнаас хүнсэнд шилжих шилжилтүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартчилах хэрэгтэй.