Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүдийн дундах “Эх түүхийн олимпиад”-ын бүртгэл үргэлжилж байна

Б.Ану
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2016-2017 оны хичээлийн жилээс Монгол Улсад Түүхийн Улсын Олимпиадыг зохион байгуулж эхэлсэн юм. Энэ жилээс хүрээгээ өргөтгөн хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүдийн дунд “Эх түүхийн олимпиад” тусгайлан зохион байгуулахаар тогтсон билээ.

Энэ нь тэдгээр Монгол хүүхдэд Эх түүхийн зохих мэдлэг олгох, тэднийг Монгол хэл, түүх, соёл, зан заншлыг мэдэх сонирхолтой болгох зорилготой талаараа зохион байгуулагдаж мэдээлж байгаа юм. 

Тус олимпиадад дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн 2 түвшинд, 1 үе шаттай зохион байгуулна. Монгол Улсын иргэн, эсэхүл өмнө нь иргэн байсан монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхэд оролцох ёстой.

  • Дунд сургууль:   11-14 насны сурагч
  • Ахлах сургууль: 15-18 насны сурагч

Бүртгэл: Сурагчид ЭНД дарж бүртгүүлнэ. 

Цахим бүртгэл 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 12 дугаар сарын 7-ний өдөр дуусна.  “Эх түүхийн олимпиад”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг суугаа орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаас тодорхой мэдээлэл авах боломжтой юм байна. 

Мөн ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.