2018/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,418.64₮
B34
УЛААНБААТАР
21°
|
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
21:00
S32
16°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
11°
08:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Астероид дэлхийн өөр хэсэгт унасан бол үлэг гүрвэлүүд үлдэх байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN

60 сая жилийн өмнө манай дэлхий дээр унаж, их сүйрэл дагуулсан Чиксулуб астероид зөв газраа унасан бол дэлхий ертөнцийн хувь заяа бүхэлдээ өөрөөр эргэх байжээ.

Уг нь астероидын дэлхийг сүйрүүлэх магадлал ердөө 13 хувь байсныг саяхны судалгаа харуулсан байна. Мөргөлдөх үед үүссэн тэсрэлт нь унасан газрынхаа хад чулуулгыг халааж, агаар мандалд цацсан нь их хэмжээний хөө тортог үүсгэж, нарны гэрлийг халхалснаар үлэг гүрвэлүүдийг сүйрүүлсэн гэж үздэг.

Гэхдээ сүйрэл үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь тухайн газрын чулуулаг нүүрс устөрөгчөөр (hydrocarbon) баялаг байсантай холбоотой гэнэ. Гэтэл ийм бүтэцтэй хөрс манай дэлхийн 13 хувийг л эзэлдэг ажээ.

Унасан газраасаа арай өөр газарт унахад л үлэг гүрвэлүүдийн ихэнх нь тэсэж үлдэх байсан гэнэ.

Японы Тохокугийн их сургуулийн судлаачид компьютер загварчлал ашиглан дэлхийн өөр хэсэгт астероид унах үед хэр хэмжээний утаа тортог үүсэх байсан, тэр нь цаг уурт хэрхэн нөлөөлөх байсныг тооцоолсон юм байна.

Үр дүнд нь хэрвээ астероид нүүрс устөрөгч багатай хэсэгт унасан бол ихэнх амьтан, ургамал сүйрэлгүй үлдэх байсныг баталжээ.

“Нүүрс устөрөгч болон хүхрийн хэмжээ газар газрын хад чулуулагт харилцан адилгүй байдаг. Тиймээс астероид хаана унаснаас сүйрлийн хэмжээ ихээхэн хамаарах байжээ” гэж Nature сэтгүүлд нийтлэгдсэн тайланд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Independent

 

x