NBA Talk нэвтрүүлгийг зөвхөн LookTV-ээр
Сагсан бөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг NBA Talk нэвтрүүлгийн 2017-2018 оны буюу 11 дэх улирлын цоо шинэ дугаарууд энэ сарын 23-ны өдрөөс эхлэн гарч эхлэх гэж байна.
Юнител Групп, Юнивишн компанийн хамтын ажиллагааны хүрээнд цоо шинэ өнгө төрх, агуулга хэлбэр, тайзны шийдэл, олон олон сюрпризийг үзэгчдэдээ хүргэхээр зэхэж буй NBA Talk нэвтрүүлгийг зөвхөн LookTV-ээр долоо хоног бүрийн Даваа гаригийн 21:00 цагт хүлээн авч үзээрэй.
Та NBA Talk нэвтрүүлгийн Live-ийг шууд үзэхийг хүсвэл:
- LookTV фейсбүүк хуудас: https://www.facebook.com/LookTV.mn/
- Юнивишнийн Unilive 88-р суваг
- ДдэшТВ-ийн DDish Live сувгуудаар хүлээн авч үзээрэй.
Нэвтрүүлгийн бичлэгийг үзэхийг хүсвэл:
Live-ийг үзэж амжаагүй үзэгчид NBA Talk нэвтрүүлгийн бүх дугаар тогтмол байрших дараах сувгуудаас ҮНЭГҮЙ үзэх боломжтой.
- www.looktv.mn сайтад нэвтрэн ВИДЕО САН-д байрлах NBA Talk нэвтрүүлгийг сонгон үзэх
- Гар утас болон таблетдаа LookTV аппликейшныг татаж үзэх
LookTV аппликейшныг хэрхэн татаж авах вэ?
- IOS үйлдлийн системтай гар утастай бол: App Store-оос LookTV
- Андройд үйлдлийн системтай гар утастай бол: Google Play-ээс LookTV гэж бичин хайж татна
Дашрамд дуулгахад LookTV нь Юнивишнийн IPTV-ийн үйлчилгээ болох телевизийн сувгууд, кино багц болон видео санд байрлах кино, контентыг гар утаснаасаа үзэх боломжтой интернэтэд суурилсан дэвшилтэт технологийн үйлчилгээ юм. Хэрэв та Юнителийн хэрэглэгч бол өөрийн утасны дугаараа LookTV-дээ бүртгүүлэн 10-р сарыг дуустал өдөр бүр 1 кино ҮНЭГҮЙ үзэж, 01:00-19:00 цаг хүртэл LookTV-г үзэхдээ дата ҮНЭГҮЙ ашиглах боломжтой.
Дэлхий дахины сагсан бөмбөгийн гайхамшигт тоглолтууд, тэдний эргэн тойрон дахь санаанд оромгүй үйл явдлууд, дахин давтагдагшгүй хором мөч бүрийг алдалгүй хүргэх NBA Talk нэвтрүүлгийг зөвхөн LookTV-ээр...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
