Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын сурагчдын холбоо, Эцэг эхчүүдийн холбоо БАГШ нартай хамтран ажиллахаар боллоо

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Багш нарын ажил хаялт, цалин нэмэх асуудлын талаар Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос байр сууриа илэрхийлэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ  "Монгол Улс хүүхдэд ээлтэй улс уу үгүй юу гэдэг нь багш нарыг цалин нэмүүлэх энэ асуудлаар харагдах байх. Яагаад гэвэл багш гэдэг бол хүүхдэд боловсрол олгож, хүүхдийг ирээдүйд хэн болохыг шийдэхэд тусалдаг хүн билээ. Багш нарын ажил хаялт, цалин нэмэх асуудлын талаар Монголын сурагчдын холбооноос 100 хувь дэмжин ажиллах болно" гэв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо хэлэхдээ "Багш нар өглөөнөөс орой болтол 40-50 хүүхэдтэй ажиллахад 400,000-500,000 төгрөгийн цалин авч байна. Эдийн засаг хүндрэлтэй, асуудал их байгаа ч гэсэн боловсролын асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй.

 Монгол Улс дэлхий олон улстай хөл нийлүүлэн ажиллах гэж байгаа боловсролын асуудлыг шийдэж, шинэ төвшинд гарах цаг болсон. 

Бас нэгэн асуудал бол багш нараас бага цалин авдаг нийгмийн ажилтанг хэзээ ч мартаж болохгүй. БСШУСЯ-аас гаргасан саналд нийгмийн ажилтны цалинг нэмүүлэх талаар дурдаагүй байсан. Сурагчдыг хүмүүжил, өсөлт хөгжил ямар төвшинд байгааг анхааран ажилладаг маш чухал үүрэгтэй учраас нийгмийн ажилтны цалинг нэмэх хэрэгтэй.

Монголын сурагчдын холбоо, Эцэг эхчүүдийн холбооноос нийгмийн ажилтны цалин нэмүүлэх талаар шаардлага хүргүүлнэ. Мөн Багш нарын цалин нэмүүлэх асуудлаар багш нартай хамтран ажиллах болно гэв.