ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Байдрагийн гол, Бөөнцагаан нуур устаж үгүй болох аюул нүүрлэлээ"

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх зорилгоор "Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Баянхонгор аймгийн Байдрагийн голын сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны уурхай олноор орж байгаль орчин, ан амьтанд ноцтой хор хөнөөл учруулж, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд аюул нүүрлэж эхэлжээ. 

Тиймээс нутгийн иргэд хууль бусаар алт олборлолтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Бууцагаан сумын нутгийн зөвлөлийн гишүүн О.Мөнх-Эрдэнэ "Алт олборлох нь зөвхөн эрх мэдэлтэй албан тушаалтнуудад ашиг хонжоотой, ард түмэнд ямар ч үр өгөөжгүй. 

Наад зах нь хэдэн малаа адгуулах өвөлжөө бууцгүй, булаг шанд нь ширгэж уух усгүй болж нүд халтирам сэндийчиж онгичсон нутагтай хоцорч байна.

Байдрагийн голд үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд Монгол Улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг олон хуулийг ноцтой зөрчин зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. 

Үүнийг нотлох хамгийн сүүлийн бодитой жишээ бол Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Нарангийн тавдугаар багийн "Цагаан хороотын булан" хэмээх газарт үйл ажиллагаа явуулж буй уурхай юм.

Анхан шатны бүх баримт материалыг xyypaмчаар үйлдээд зогсохгүй, өмнө нь ашиглалт явуулаагүй эрүүл газарт нөхөн сэргээлт нэрийдлээр уурхай оруулсныг бид эрүүгийн ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа. Үүнийг зохион байгуулсан бүлэглэлд хатуу хариуцлага хүлээлгэхийг нутгийн иргэд шаардаж байна.

Мөн Бөмбөгөр суманд Байдрагийн голын сав дагуу өнөөдрийн байдлаар 25 уурхай ажиллаж байгаа. Үүний ихэнх нь өмнө нь ашиглалт явуулж байгаагүй эрүүл газар гэдгийг нутгийн иргэд мэдээлж байгаа. Энэ бол ганцхан сумын нутагт байгаа уурхай шүү дээ.

Өнгөрсөн хавар Байдрагийн голд мөнгөн ус ашиглаж алт олборлосон тохиолдол илэрснийг хууль хяналтын байгууллагууд одоог хүртэл нуун дарагдуулж нутгийн иргэдэд бурууг тохоод өнгөрсөн гутамшигт үйл явдал боллоо. Энэ нь Байдрагийн гол, Бөөнцагаан нуураас ундаалдаг мал амьтан, ургамалд хөнөөл учруулаад зогсохгүй нутгийн иргэдийн амь насанд ноцтой аюул нүүрлэсний нотолгоо юм.

Байдрагийн голын асуудал бол зөвхөн Заг, Жаргалант, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр сумдын асуудал биш. Бууцагаан цаашлаад Баянхонгор, Өмнөговь аймгийн сумдуудад ч хамааралтай. 

Байдрагийн гол ширгэж үгүй болсноор Монгол орны мөн Төв Азийн экосистемд өөрчлөлт орж ямар их хор хөнөөл учруулахыг таамаглах аргагүй юм" гэв.

Тиймээс нутгийн малчид иргэд нийт ард иргэдээ Монгол эх орноо бүрэн бүтнээр нь аварч үлдэх тэмцэлд нэгдэхийг уриаллаа.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.243.161.16] 2017/9/21
Зарим тэмцэж байгаа хүмүүс хэдэн төгрөг, эсвэл хэдэн литр шатахуун үнэгүй аваад амаа таглуулдаг зүйл бусад аймгуудаас сонсогддог. Хэн нэг нь битгийн ураваасай. Энэ чигтээ хүчээ нэгтгэж байгаа тэмцээсэй билээ. Та нарыг нутаг орноо хамгаалж байгааг дэмжиж байна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.200] 2017/9/21
Бөөнцагаан нуур бол талд байдаг онцгой үзэсгэлэнтэй нуур . жилээс жилд улам ширгэж байгаа. Хамгаалцгаая
2 | 0 Хариулах
Zochin [139.5.217.226] 2017/9/21
Uneheer tiim bol temtseh ni chuhal nutag usaa nutgiin irged l bodoh heregtei . Gehde zasag dargataigaa niileed chimeegui uhaad bdag humuus mer ser bna bna
2 | 0 Хариулах
Зочин [202.70.46.214] 2017/9/20
Засс. Нутгийнхан еерсдее байж юутайгаа тэмцэж явнаа. Гадны компани vзээд егье гэсэнч байхгvй юм билээ. Тэндээ еерсдеер нь нинжа хийлгэхгvй байна гэж гомдсон хэдэн муухай царайтай гарууд л биз. Орхи наадуулаа. Битгий тоож анхаар. нь
1 | 4 Хариулах
Зочин [103.10.21.69] 2017/9/20
Юу ч ойлгосонгүй. Найруулга дээрээ анхаараарай цаашид.
0 | 0 Хариулах