Олон улсын маркетерүүд Монголд чуулна
Монголын маркетингийн холбоо, Монголын Маркетингийн судалгааны ассоциаци хамтран “SMART 2017” Азийн маркетингийн чуулган, “Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган” гэсэн хоёр томоохон арга хэмжээг энэ 9 дүгээр сарын 22-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Чуулганд 15 орны дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлэгч экспертүүд оролцоно
Монголын Маркетингийн судалгааны ассоциацийн ерөнхийлөгч Ч.Даваасүрэн "Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX Чуулган “Өсөлтийг хамтдаа хайх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.
Чуулганд 15 орны дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлэгч зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй топ эксперт оролцоно. Хамгийн эхний чуулган Австрали улсад болж байсан. Харин энэ жил Монгол Улсад анх удаа болох гэж байгаагаараа их онцлогтой юм" гэлээ.
Австрали, Япон, Солонгос, Хятад, Тайланд, Тайвань, Англи, Голланд, Монгол Улсын илтгэгчид та бүхэнд өөрсдийн шийдэл, туршлагыг танилцуулна. Үүнд:
- Зах зээлийн судалгаа, стратегийн глобал трендийг ойлгох
- Ази номхон далайн маркетингийн шилдэг кейсүүдээс суралцах
- Хамтдаа өсөлтийг ангуучлах боломжийг бүү алдаарай гэсэн дэд сэдвүүд багтжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
