Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарын өрийг тэглэжээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн Засгийн газар дамжсан 16 тэрбум төгрөгийн өр байсныг Засгийн газар дорвитой арга хэмжээ авснаар бүрэн барагдуулжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хөгжлийн төв дээр болсон цахим хурлын үеэр тайлбар өглөө.

Тэрбээр "Тэрбум төгрөг гэдэг бол их хэмжээний өр. Энэ өрийг бид 2017 онд тэглэлээ. 2017 онд өр авлагагүй ажиллах чиглэл дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Манай эрүүл мэндийн салбар өртөг өндөртэй. Тухайлбал, эмийн хангамж, тоног төхөөрөмж, хэрэглээний гэх мэт өндөр дүнтэй зардлууд их гардаг. Тусламж үйлчилгээ үзүүлэх тусам манай зардал өсч байдаг.

Бид тодорхой хэмжээнд баригдсан төсөвтэй байдаг. Баригдсан төсөвтөө багтааж тусламж, үйлчилгээ үзүүлэхээр чанаргүй болдог талтай. Тиймээс энэ чиглэл дээр бид 2018 онд бодит өөрчлөлт шинэчлэлтийг хийхээр Сангийн Яамтай ярилцаж ажиллаж байна.

III эмнэлэг болон Арьсны өвчин судлалын Үндэсний төвүүдийг бие даасан санхүүжилтийн тогтолцоотой болгох тал дээр ажиллаж байна. Үндсэндээ санхүүгийн орчны эрс шинэчлэлтийг хийх юм" гэлээ.