Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Цөмийн зэвсгийн тоогоор Дэлхийд ОХУ тэргүүлж, Хойд Солонгос сүүлдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр манай дэлхий дээр есөн улс цөмийн зэвсэгтэйд тооцогдож байна. Нийт цөмийн зэвсгийн тоо хэмжээ буурч байгаа ч нөгөө талаас улс орнууд зэвсгээ улам боловсронгуй болгож байгаа юм. Нэг үгээр хэлбэл тооноос чанарт шилжиж байна.

Эндээс харвал ойрын ирээдүйд цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал намжихгүй бололтой.

 

Эдгээр орнуудыг ОХУ 7,000, АНУ 6,800 цөмийн зэвсгээр тэргүүлж байна. ОХУ-ын 1,950, АНУ-ын 1,800 цөмийн хошуу нь байлдааны бэлэн байдалд оршдог бол үлдсэн хэсэг нь нөөцөнд байдаг гэнэ.

Графикт үзүүлсэн Пакистан, Энэтхэг, Хойд Солонгосын зэвсгийн тоо нь байж болох хамгийн их хэмжээ юм. Эдгээрээс Израйль улс өөрийгөө цөмийн зэвсэгтэй гэдгийг албан ёсоор зарлаагүй ч нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty