Уншиж байна ...

Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас башёг дундаас нь орхилоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээн өнгөрсөн Ням гарагт эхэлсэн. 

Энэ удаагийн тэмцээнд сүүлийн хоёр башёд зодоглоогүй ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ эргэн ирсэн юм. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлийн тэмцээнд Эзэн хааны цомын төлөө өрсөлдсөн озеки Котозакүра, Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цолын болзол сонсоод буй.

Гэвч Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга эхний дөрвөн өдрийн дараагаар 2:2 амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүллээ. Тэрбээр өчигдөр Тобизарүд унасныхаа дараа гэмтлийн улмаас тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэв.

Эхний дөрвөн өдөр дараалан ялсан озеки Хошорюү С.Бямбасүрэн тав дахь өдөр Атамифүжид унасан бол Котозакүра сүүлийн дөрвөн өдөр дараалан унаж ёкозүна цолд хүрэх магадлал буурав.

Тэрбээр өнөөдөр Шодайг барсангүй.

Одоогоор маэгаширагийн гуравт жагсаж буй Охо, маэгаширагийн тавдугаарт эрэмбэтэй Чиёшоома Г.Мөнхсайхан, маэгаширагийн 10-т бичигдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргил нар нэг ч унаагүй тэргүүлж байна.