БНСУ-д Монгол Улсын 55,834 иргэн оршин сууж байна.
Үүнээс бүртгэлгүй, визийн зөрчилтэй 17,075 иргэн байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барсан байна. Үйлдвэрийн болон авто ослоор найм, амиа хорлосон зургаа, бусад нь өвчний улмаас нас барсан бөгөөд 917 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогджээ.
2023 онд БНСУ-д эмчилгээний шугамаар 22,080 иргэн (Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн бодит тоо буюу давхардсан тоог хассан) давхардсан тоогоор 71,281 иргэн үйлчилгээ авсан. Энэ нь нийт гадаадын 605,768 өвчтөний 3.6 хувийг эзэлж байна.
2024 онд ЭСЯ-ны Консулын хэлтэс есөн төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээг 8,915 иргэнд үзүүлж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!