Уншиж байна ...

Хөвсгөл нууран дээгүүр машинаар болон явганаар явахгүй байхыг онцгойлон анхаарууллаа

М.Батчимэг, ikon.mn
33 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх хориглосон тэмдгийг байрлуулсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 см байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см-ээр бага байгаа аж. 

Тиймээс мөсөн дээгүүр зорчих болон явахыг хориглосон тэмдгийг байршуулсан байна. 

Иймд Хөвсгөл нуурыг зорих гэж байгаа аялагчид, тээвэрчид болон нутгийн ард, иргэд, малчид, та бүхнийг анхааруулга, хориглох тэмдэг байрлуулсан газрууд болон мөсөн дээгүүр явганаар болон машинаар явахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.