ГХЯ
11 жилийн өмнө
11 жилийн өмнө
2014 оны 6 сарын 24
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ оны нэгдүгээр сард хийсэн айлчлалын хариу айлчлал бөгөөд 2014 онд Монгол, Хятадын харилцааны чухал үйл явдлуудын нэг болж байна.
2014 оны 6 сарын 23
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 24-26-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Уг айлчлалын талаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай ярилцлаа.
2014 оны 6 сарын 19
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Тэрбээр энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол улсад айлчилаад буцах аж.
2014 оны 6 сарын 17
ГХЯ-ны консулын газрын захирал Ш.Сүхбаатартай уулзаж зарим асуудлаар тодруулга авлаа.
2014 оны 6 сарын 17
Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Аргентин Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн яамны Улс төр, бүтцийн зохицуулалт, хөдөө аж ахуйн онцгой байдлын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Хавьер Родригез нар хоёр орны хооронд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурав.
2014 оны 6 сарын 16
Болив Улсын Санта Круз хотноо энэ сарын 14-15-нд Хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлгийн дээд хэмжээний уулзалт боллоо. Тус бүлэг байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
2014 оны 6 сарын 16
Камбож, Лаостай хил залгаа орших хилийн боомтоор сүүлийн үед гадаадын иргэд гарч, дахин орох явдал байнга гарах болсныг Тайландын Вант Улсын Цагаачлалын байгууллага таслан зогсоох арга хэмжээ авахаар болжээ.
2014 оны 6 сарын 11
Сүүлийн өдрүүдэд зарим сонин, сайтаар судлаач Р.Батсайханы “Хантингтон ингэж хэлэв” гарчигтай төлбөртэй нийтлэл цөөнгүй давтамжтайгаар цацагдаж байна.
2014 оны 6 сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сарын 9, 10-ны өдрүүдэд Женев хотноо болж буй Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 103 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-ын Ерөнхий захирал ноён Гайя Райдерын урилгаар явсан байна.
2014 оны 6 сарын 9
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш энэ сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
2014 оны 6 сарын 9
Парис хотноо чуулж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Конвенцийн талуудын Ерөнхий Ассамблейн 5 дугаар чуулганы үеэр ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын Хорооны 2014-2018 оны гишүүнээр Монгол Улс анх удаа сонгогдлоо.
2014 оны 6 сарын 6
Элчин сайд Г.Батсүх, Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатар нар “Гүрний их нийслэл Хаанбалгас” хэмээх бүтээл хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Зохиогчид Монголын түүх, соёлын судлалд бараг хөндөгдөөгүй байсан сонирхолтой сэдвийг сонгон авч, эх сурвалж, өв дурсгалуудыг биечлэн судалж, түүхийн баялаг материал цуглуулан бичжээ. XIII зууны үед “дорнын хосгүй үзэсгэлэнт их нийслэл” хэмээн гайхагдаж асан Дайду-Хаанбалгас бол Монголын түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн түүхэн дурсгалт газар билээ.
2014 оны 6 сарын 5
БНЧУ-ын Злин хотноо жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын Хүүхдийн кино фестивалийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн “Radost tvorit” олон улсын зургийн уралдаан амжилттай болж өнгөрчээ.
2014 оны 6 сарын 5
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян 2014 оны 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
2014 оны 6 сарын 4
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн шугамаар 242 сая иенийн үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг хөтөлбөр” төслийг хэрэгжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
11 жилийн өмнө
11 жилийн өмнө

