Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Латви Улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилна

ikon.mn
2014 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш энэ сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинштэй уулзана.

Түүнчлэн айлчлалын үеэр Монгол, Латвийн бизнес эрхлэгчдийн чуулгаа уулзалт болон хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай дугуй ширээний уулзалт тус тус зохион байгуулагдана.

БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДРИС БЕРЗИНШ-ИЙН ТОВЧ НАМТАР:

Төрсөн огноо: 1944 оны 12 дугаар сарын 10

Боловсрол:
1962-1963    Рига хотын Политехникийн дээд сургууль, Механикийн анги
1963-1966    Зөвлөлтийн армид алба хаасан
1966-1971    Рига хотын Политехникийн дээд сургууль, Радио инженерийн анги
1987-1988    Латвийн их сургуулийн Эдийн засгийн факультет, Үйлдвэрийн төлөвлөлтийн анги

Ажилласан байдал:
1971-1988    “Электроникс” нэгдлийн захирал
1988-1989    Нийтийн ахуй үйлчилгээний дэд сайд
1989-1993    Валмиэра дүүргийн зөвлөлийн дарга
1990-1992    Латвийн төв банкны Удирдах зөвлөлийн гишүүн
1990-1993    БНЛатвиУ-ын Дээд зөвлөлийн гишүүн
1993-2004    “Latvijas Unibanka” ХК–ийн ерөнхийлөгч
2006-2010    Латвийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч
2007-2009     “Latvenergo” ХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
2010-2011    БНЛатвиУ-ын Саэймийн гишүүн, Эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, бүсийн бодлогын хорооны дарга
2011 оны 7 дугаар сарын 8-наас    БНЛатвиУ-ын Ерөнхийлөгч

Гадаад хэл: Англи, орос, герман