МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд зарим сонин, сайтаар судлаач Р.Батсайханы “Хантингтон ингэж хэлэв” гарчигтай төлбөртэй нийтлэл цөөнгүй давтамжтайгаар цацагдаж байна.
Уг нийтлэлд:
“Монгол Улсын Гадаад хэргийн болон Уул уурхайн сайд нараас Засгийн газарт Монгол Улсыг дунд болон урт хугацаанд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэх зүйлийг БНХАУ-ын элчин сайдын хамтаар боловсруулан өргөн барьжээ” гэж дурджээ.
Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны сайдтай холбоотой энэ мэдээлэл нь огт үндэслэлгүй бөгөөд гүтгэлгийн шинж чанартай байгааг албан ёсоор мэдэгдэж, залруулга гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгч
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

