ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүүхдүүд шагналт байранд оржээ

ikon.mn
2014 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

БНЧУ-ын Злин хотноо жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын Хүүхдийн кино фестивалийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн “Radost tvorit” олон улсын зургийн уралдаан амжилттай болж өнгөрчээ.

Тус уралдаанд манай улсын Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулийн сурагчид анх удаагаа оролцсоноос 15 настай Б.Сумъяабазар /сул хараатай / болон 19 настай У.Хонгор /хараагүй/ нар шагналт байрт шалгарсан байна.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд сурагчдыг төлөөлж тус улсад суугаа ЭСЯ-ныхан оролцжээ.