ЭСЯ нээх, Монгол-Эмиратын хооронд шууд нислэгтэй болохоор тохиролцов
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян энэ сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Булангийн орнууд дундаа Арабын Нэгдсэн Эмират Улс нь хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадлаараа нөлөө бүхий орны тоонд зүй ёсоор тооцогддог бөгөөд энэхүү айлчлал хоёр орны харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болов.
Монгол-Эмиратын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг судлан үзэхээс гадна тус улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа ойрын 2 жилд багтаан нээхээр тохиролцов.
Арабын Эмират Улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцсанаас гадна Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийв.
Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр тал улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боловсрол, соёлын харилцааг бэхжүүлэх, Засгийн газар хоорондын комисс байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, Монгол-Эмиратын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг судлан үзэхээс гадна Арабын Нэгдсэн Эмират Улс Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа ойрын 2 жилд багтаан нээхээр тохиролцов.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар, Абу Дабигийн хөгжлийн сангаас Монгол Улсын Тайширын УЦС барих төсөлд зориулж хөнгөлөлттэй зээл олгож байсан бөгөөд энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын томоохон төслүүдэд Абу Дабигийн хөгжлийн сангаас санхүүжилт хийж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын томоохон төслүүдэд Абу Дабигийн хөгжлийн сангаас санхүүжилт хийж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Мөн хоёр тал олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцсоны зэрэгцээ, олон улсын түвшинд харилцан сонирхсон асуудлаар харилцан санал солилцлоо.
Шейх Абдулла нь Арабын Нэгдсэн Эмират Улсыг үндэслэгч Султан бин Зайд Аль Нахъяны хүү бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улсын Их Сургуулийг Улс төр судлалын бакалаврын зэрэгтэй төгсөж 1997-2006 онд АНЭУ-ын Мэдээлэл, соёлын сайдаар ажиллаж байгаад 2006 оноос Гадаад хэргийн сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

