QUIZ: Та хэр сайн аав, ээж вэ? Өөрийгөө сориод үзээрэй!

Б.Дөлгөөн
2020 оны 1 сарын 24
iKon.MN

Монгол Улсын Их Хурлаар 2016 оны хоёрдугаар сард Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсанаар манай улс анх удаа хүүхдийг нийгмийн бүх орчинд зодож шийтгэхийг хориглосон билээ.

Гэвч хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн хандлага дорвитой өөрчлөгдөхгүй байгааг эцэг, эхчүүд хүүхдүүдээ зодож шийтгэх үзэгдэл байсаар байгаа нь, хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байгаа нь харуулж байна.

Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ зөв харилцахад нь тус болох үүднээс энэхүү quiz-ийг явуулж байна.

0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
Балчир хүүхэд тань аргадаад байхад улам чангаар, орилж, бархираад, удаан хугацаанд уйлаад байвал яадаг вэ?
- Сатааруулж хийх дуртай зүйлийг нь сануулна, өөр зүйлийн талаар асуудаг
- Эмээ өвөөгөөр нь ч юмуу хэн нэгнээр аргадуулдаг
- Аргадахгүй, дуугарахгүй, зөнгөөр нь орхидог
- Чанга дуугаар хашхирч, загнадаг
- Тэвчээр барагдаж, заримдаа угзарч цохидог
Хүүхэд чинь дэлгүүрт ороод, хүссэн юмаа авна гэж зүтгэх үед та яадаг вэ?
- Яагаад авч чадахгүй байгаа шалтгаанаа тайлбарлаж ойлгуулдаг
- Дэлгүүрт оронгуут хүсэж буй юмыг нь бариулж байгаад мартагнуулдаг
- Хүсэж буй зүйлийг нь авч өгдөг
- Дараа яг авч өгнө гэж хуурдаг
- Гар хүрч шийтгэн хүчээр чирч гаргадаг
Хүүхэд тань тоглож байгаад бүдэрч унах, юм мөргөх зэрэгт та хэрхэн ханддаг вэ?
- Гэмтсэн эсэхийг шалгаад тэвэрч аргадна, тайвшруулдаг
- Гэмтсэн эсэхийг шалгаад “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэж хэлнэ. Тэгээд босоорой, хувцсаа гөв гэж хэлнэ
- Хараагүй мэт тоохгүй өнгөрөөдөг
- Тухайн эд зүйлсийг нь цохиж тэр зүйлийг нь буруутгаж тайвшруулдаг
- Аятайхан яваач, урд замаа харж анхааралтай байхад яадаг юм гэж загнаж, зэмлэнэ
Хүүхэд тань гэрийн даалгавраа хийхгүй, эсхүл зааж өгөөд байхад чинь буруу хийгээд байвал та яадаг вэ
- Чи чадна гэж хэлж, чадах чинээгээрээ дэмжиж туслахыг хичээдэг
- Сонирхолыг нь төрүүлэх аргыг олдог, сайн сурвал хүссэн зүйлийг нь авч өгнө гэж амалдаг
- Айлын хүүхэдтэй харьцуулж, өөрийг нь тааруу байна, хичээх хэрэгтэй гэж хэлдэг
- Хашхирч загнадаг. Хааяа тэнэг мангараар нь дууддаг
- Гар хүрнэ, гэрийн даалгаврыг нь хийлгэхээр цохих, зодох тохиолдол байдаг
Хүү/охин тань хичээлээсээ урамгүй ирж, хэнтэй ч ярихыг хүсэхгүй, ууртай байгаа үед нь та хэрхэн харилцдаг вэ?
- Харилцан ярилцаж, ойлгохыг хичээдэг. Заримдаа ярих тохиромжтой орчин нөхцлийг бүрдүүлж ярилцдаг.
- Ямар нэгэн юм тохиолдсон байна, түүнийгээ хэл, ярь гэж хэлдэг
- Хүүхдээ зөнд нь орхино. Асуудлаа өөрөө шийдэж сурах хэрэгтэй
- Юундаа уурлаад байгаа юм, амьдралд дээр олон бэрхшээл гарна тэр бүрд ингээд байх уу гэж хэлж зэмлэдэг
- Бүдүүлэг байгаагийнх нь төлөө алгадна
Танай хүү/охин хамаг цагаа утас, компьютер дээр тоглож өнгөрөөдөг боллоо. Энэ үед та хэрхэн харилцдаг вэ?
- Түүнтэй ярилцаж, гар утас, тоглоом тоглох талаар хамтдаа дүрэм зохионо
- Өөрт нь хэр их санаа зовж байгаагаа үглэж хэлдэг. Заримдаа донтсон хүүхдийн талаар баримт, түүх ярьж өгдөг
- Донтсон байна, эмнэлэгт хэвтүүлнэ гэж айлгадаг. Бага насны хүүхдэд бол сохор болно гэх мэтээр айлгадаг
- Хичээлдээ анхаардаг болтлоо дахиж тоглохгүй шүү гээд хурааж авна
- Тэвчээр барагдаж зандарч цохиж шийтгэдэг
Таны хүү/охин өмнөөс чинь байнга тайлбар тавьдаг, үгийг чинь сөргөлддөг бол яадаг вэ?
- Хүүхдийнхээ тайлбарыг сонсож, яг юу илэрхийлэх гээд байна, түүнийг нь сонсож ойлгохыг хичээдэг. Асуудлыг шийдлийг хүүхэдтэйгээ хамт олохыг хичээдэг.
- Том хүнийг сонсохгүй, хүндлэхгүй байна гэж хэлдэг. Аав, ээж чинь зөв зүйл хэлнэ, түүнийг сайн дага гэж хэлнэ
- Дуугарахаас төвөгшөөж юу ч дуугарахгүй, өөрөө мэд гэж зөнд нь орхино
- Хүүхдийнхээ өөдөөс сөрж хэрүүл маргаан үүсгэнэ
- Хэн нь аав, ээж нь болохыг мэдрүүлэх гэж загнаж зоддог
Хүүхэд чинь таны сонирхохгүй байгаа дугуйланд явна гэж зүтгээд байвал яах вэ?
- Хүүхэд өөрөө дуртай бол яваад үзэг. Хүүхдээ сонсоно, гэвч өөрийнхөө байр суурийг мөн хэлж ойлгуулдаг.
- Яваад үз, их мөнгө төлж байгаа шүү гэж хэлдэг
- Хүүхдийг яагаад явж болохгүйг хэлээд, хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой ойлгуулдаг
- Чи энүүгээр хоолоо олж идэхгүй гэж загнадаг
- Шийдвэрийг нь хүчээр болиулна, төлбөрийг төлөхгүй. Ээж аавынхаа үгнээс зөрөөд үзээрэй гэж хатуу сануулна
Таны өсвөр хүү/охин дурлал шохоорхолд автаад, өөрчлөгдөөд байвал яах вэ?
- Хүүхэдтэйгээ ярилцаж, ойлгохыг хичээдэг. Ээж, аавынх нь зөвлөгөө хэрэгтэй эсэхийг асууж, ярилцахад хэзээд бэлэн байгаагаа илэрхийлдэг.
- Дэмжиж, найзлахыг зөвшөөрнө
- Хүссэнээ хийг гэж зөнд нь орхидог
- Чиний насанд дурлал гэж юу байдгийн гэж загнана, хянаж цагдана
- Хэрэггүй зүйл хийж буйг нь ойлгуулна, шаардлагатай бол зодож цохиж шийтгэнэ
Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар аргыг ашигладаг вэ?
- Хүүхдийнхээ насны онцлогийг анхаарч, хүүхдэд маань ямар мэдрэмж төрж байгааг нь ойлгож, эергээр харилцахыг хичээдэг
- Ярилцаж, ойлгуулдаг
- Би зөнд нь орхидог. Биеэ дааж сурах хэрэгтэй
- Загнаж үглэдэг. Хүүхдэдээ хатуу үг сонсгож сургах нь зөв
- Би алганы амт үзүүлэхийг дэмждэг, “чанга” аав, ээж

Түр хүлээнэ үү...
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Номин [103.229.122.244] 2023/1/13
Дажгүй шүү хөөрхөн юм
0 | 0 Хариулах
Амирлан [139.5.216.77] 2022/6/10
Хүүхэдтэй зөв харилцах нь нийгмийн асуудал юм. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ааш занг мэдэж таних нь зөв үйлдэл мөн юм. Зарим эцэг эхчүүд хүүхдээ зодож хүчирхийлдэг бол зарим эхчүүд зөвлөлдөж өөрийнх нь хийж буй үйлдэл хэр хөнөөлтөйг ойлгуулдаг нь нийгмийн асуудалд тус болж чадах юм. Хүүхдийг сайн мэддэг хүн бол зөвхөн гэр бүл үүрд цаана ч байдаг хүчин зүйл.
0 | 0 Хариулах
hen negen [202.21.107.93] 2020/9/10
ta nar huuheddee gar hursneer ireiduud oor hen negen ohin bandi nariig zobbog busdiig toodogu negenl bolj huwirna ireeduid oriichn uguuch sonsohgu shuudhan helhed oriigch zongoorn orhindoo medeejin hatuurhal gd zuil bol bhh huch hereglehgu surgaj humuujuulhiigl zovlii
3 | 0 Хариулах
Зочин [103.26.195.133] 2020/6/24
zsssss yr n tiim eej aav gj haana bsiin zlaarai ikon malaa
0 | 3 Хариулах
Зочин [202.179.25.149] 2021/8/5
хаха та чинь харин бага балчир насандаа их хүчирхийлэлд өртөөд тархиндаа сумтай болчихжээ янз нь?
0 | 0 Хариулах
S [66.181.161.74] 2020/4/29
Uhetlene balbana
0 | 19 Хариулах
зооо [59.153.113.210] 2020/4/7
хааяа алганы амт үзүүлдэг тэгэхгүй бол болохгүй. Утасны тал бол зодно суран бүсц
1 | 20 Хариулах
Зочин [89.176.169.27] 2020/4/26
Ene huniig horioroi. Huuheded gar hurdeg
9 | 0 Хариулах
Зочин [103.26.195.133] 2020/6/24
zlmalaa
0 | 0 Хариулах
user [66.181.161.57] 2020/5/15
manai huniig oilgooroi ulirlan ingeed taarchlaa
3 | 1 Хариулах
Lusindaa [103.10.22.88] 2020/4/5
Bi huuhdiinhee baharhalt eej ni yum
5 | 0 Хариулах
Somebody [64.119.26.139] 2020/3/21
Ugaasaa etseg ehchuud ene sudalgaag hudlaa l buglunu “bi hamgiin sain aav(eej)” gej harahiin tuld buh ymiig l evteigeer buglunu. Daanch hudlaa
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.135] 2020/9/25
Bi huuhdee hezee ch zodohgui yagaad gevel ter huuhded ymar hethuu baigaag medrch ussun uchraas
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.149] 2021/8/5
хэн ч таныг шалгахгүй. гол асуудал таны толгойд байна. та өөрийгөө үнэнээр хөндлөнгөөс хармаар байна уу үгүй юу гэдэгт л байгаа. та худлаа бөглөөд байдаг бол таны л асуудал. бусдыг өөр шигээ битгий бод.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.80] 2020/1/25
Хэцүү. Ярилцаж ойлгуулна гэхээр хэцүү. Гадаадын хүүхдүүд яаж ярилаж ойлголцоод болоод байдаг. Ярихаар угаасаа өөрийн бодлоороо зүтгээд үгүй гэнэ. би толгой дотроо бодож байгаад шийднэ гээд явж байснаа заримдаа сөрөг шийдвэр гаргадаг.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.145] 2020/2/18
Багаас нь ярилцаагүй юм чинь юу гэж ярилцаж ойлголцож чадах вээ дээ. Азийн орнуудын соёл нь угаасаа тийм шд. Тийм нэг мангардуу, дуугай, дотогшоо байдаг. Хүүхэдтэй болъё гэвэл багаас нь сайн ярилцаж, илэн далангай байх хэрэгтэй. Ер нь бол барууны орнуудад л хүүхэд өсгөвөл дээр.
4 | 0 Хариулах
Зочин [89.176.169.27] 2020/4/26
Za doromjlood bgaarai. Gichii min ter baruunii bandiihaa booviig hohood aril al min
1 | 4 Хариулах
Зочин [66.181.177.101] 2020/1/25
manaihan test bugluhduu 1 uur gertee ochood buur 1 uur baigaa daa xa xa xa.
9 | 1 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/1/25
"та хүүхдийнхээ бахархан дуурайх аав/ээж болохын тулд хичээгээрэй" гэнээ. Хэхэхэ "хичээхгүй", "үгүй л байхдаа", учир нь, хүмүүст хүмүүнд хүнд тус тусын нь заяа, тавилан, зам, мөр, алхам, гишгэдэл, чансаа, дэвшил зэрэг нь угаасаа цаанаасаа углуургаараа бий буй байж байдаг, түүнтэйгээ төрцгөөдөг. Зүгээр л аливааг ухаарах сэхээрэх ойлгох хугацаан мөчөө мөчлөгөө ирэхэд дэм тус болох үүднээс дуугарсанг минь өгүүлсэнг минь хэзээ хожим хойно ч болтугай сэрдхийгээд дурсах санах зүйг л хэлж байждээ гэх ойлгоц түүнд орж иржээсэй л хэмээн залбиръядаа.
0 | 4 Хариулах
Зочин [192.82.65.146] 2020/1/28
Яанаа, хүн төрөхөөсөө ухамсаргүй төрдөг, хүүхэд нь юу ч хэлээд нэмэргүй муу хүүхэд бол төрөхөөсөө муу бдаг гэх гээд бнуу? Гэр бүлийн хүмүүжил энэ тэр яриад нэмэргүйн биз дээ :-))
2 | 0 Хариулах
teneg mini zugeer shaa [202.126.89.135] 2020/9/25
Hha uuriiguu neeh aimar uhaantai ug bichthen gej bodoj baival shaa ter huuhed chini cham shig bolj usnu za yu ulguchin mini
0 | 0 Хариулах
Zochin [202.70.44.195] 2020/1/24
Baharhalt eej bolloo. Busad humuust tugeej uuriigoo onoshlooroi
2 | 0 Хариулах
Зочин [192.82.65.146] 2020/1/24
Би хүүхдийнхээ Бахархалт аав/ээж юм байна
2 | 0 Хариулах
dd [103.11.193.50] 2020/1/24
Та хүүхэдтэйгээ харилцан хүндэтгэлтэйгээр харьцдаг, хүүхдээ ойлгохыг хичээдэг ээж, аав байна. Хүүхдээ хувийн сахилгатай болоход нь дэмжиж тусалж байснаар зөв төлөвшилтэй иргэн болоход нь тусалж байна. Иймээс та хүүхэдтэйгээ аль болох ярилцаж, ойр дотно байгаарай. Эерэг хүмүүжлийн дараах аргуудаас идэвхийлэн суралцаарай!
2 | 1 Хариулах
Зочин [150.129.142.65] 2020/1/24
Та бахархалт аав болжээ
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.77] 2020/1/24
ТА МАНГАА ААВ/ЭЭЖ БОЛЖЭЭ
2 | 3 Хариулах
Зочин [202.131.243.190] 2020/5/25
muu [хориотой үг] min huuhed alchilgui ayataihan bgaarai
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.149] 2021/8/5
та багадаа их хүчирхийлэлд өртөж байсан нэгэн бололтой, хэл ярианы сонголтоос тань тодорхой кккк
0 | 0 Хариулах