Трампыг буудуулах үед Путин сүмд очиж залбирсан тухай АНУ-ын тусгай элч ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткоф өчигдөр сэтгүүлч Такер Карлсоны подкаст нэвтрүүлэгт оролцохдоо энэ сарын 13-ны өдөр Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзсан уулзалтынхаа талаар ярьжээ.

Тухайлбал өнгөрсөн оны долдугаар сард Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр буудуулахад Путин ойролцоох сүмд очиж, түүний амь насны төлөө залбирал үйлдэж байсныг сонссоноо тэр ярьсан байна.

Үүнийгээ Путин “АНУ-ын ерөнхийлөгч байсан эсвэл АНУ-ын ерөнхийлөгч болох гэж байгаа хүнийх нь хувьд биш, харин найз нөхрийн хувиар” гэж тайлбарласан гэнэ.

зураг
 
Стив Уиткоф

Уулзалтын үеэр Путин бас Оросын нэг алдартай зураачид захиалж зуруулсан Трампын хөргийг Уиткофоор дамжуулан өөрт нь бэлэглэжээ.

Уиткоф мөн Путин “супер ухаантай хүн” мэт санагдсаныг хэлсэн байна.

Тэрбээр хоёр ерөнхийлөгчийн утсаар ярьсан ярианууд амжилтгүй болсныг няцааж, тэднийг ойрын саруудад “биечлэн уулзах” гэж байгааг ярилцлагынхаа үеэр мэдээлжээ.

Украины дайныг зогсоох яриа хэлэлцээрийн хамгийн гол асуудал нь ОХУ-ын хяналтад байгаа Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд болон Крымийн хойгийн статус болохыг Уиткоф энэ үеэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
72
Зураг
ХАХА
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа