Манзушир брэнд: Хүүхдүүдэд бага наснаас нь усны үнэ цэнийг ойлгуулж, хэмнэлттэй зөв хэрэглээний талаар мэдлэг олгох нь бидний ирээдүйд хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Манзушир цэвэр ус УСУГ-тай хамтран ЕБС-ийн 34-р сургуулийн сурагчдад усны үнэ цэний талаарх сургалт орлоо.
Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр дэлхий даяар "Дэлхийн Усны Өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нь усны үнэ цэнийг нийтэд түгээх, усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, зөв амьдралын хэв маягийн талаар олон нийтэд ойлголт өгөх зорилготой. 2025 онд энэхүү өдрийг тохиолдуулан "Манзушир" брэнд УСУГ-тай хамтран ЕБ 34-р сургуулийн 6, 7-р ангийн хүүхдүүдэд зориулан тусгай арга хэмжээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай усны үнэ цэнэ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны нөөцийн хомсдол, цэвэр усны хэрэглээний зөв дадлын талаар ярилцлага өрнүүлэв. Тус үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүд усны ач холбогдол, байгаль орчинд хэрхэн нөлөөлж буй тухай санал бодлоо хуваалцаж, ирээдүйд усны хэрэглээг хэмнэх талаар мэдлэгтэй боллоо.
"Хүүхдүүдэд бага наснаас нь усны үнэ цэнийг ойлгуулж, хэмнэлттэй хэрэглээний талаар мэдлэг олгох нь бидний ирээдүйд хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм"
Өнөөдөр дэлхий даяар 2.2 тэрбум гаруй хүн аюулгүй, цэвэр усаар хангагдаж чадаагүй байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, аж үйлдвэрийн хөгжил зэрэг хүчин зүйлс усны хомсдолыг нэмэгдүүлж, ирээдүйд илүү том асуудал үүсгэх эрсдэлтэй байна. Тиймээс усны зөв зохистой хэрэглээ, хамгаалалт, дахин боловсруулалтын асуудал илүү анхаарал татах шаардлагатай болж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд дараах зөвлөмжийг хүргэсэн юм:
Дэлхийн Усны Өдрийг тэмдэглэх нь бидэнд зөвхөн нэг өдөр усны асуудлыг сануулах бус, харин өдөр тутмын амьдралдаа усны зохистой хэрэглээг дадал болгоход түлхэц өгөх ёстой. "Манзушир" брэндийн зохион байгуулсан энэ үйл ажиллагаа хүүхдүүдийн сэтгэлгээнд гүнзгий нөлөө үзүүлж, усны үнэ цэнийг ойлгуулахад томоохон хувь нэмэр орууллаа. Бид ирээдүйнхээ төлөө усаа хамгаалж, ухаалаг хэрэглэж сурах нь зайлшгүй чухал юм.
Манзушир бол байгалийн эх ундаргаас бидэнд илгээсэн, амт үнэргүй, ямар ч нэмэлтгүй, эрүүл цэвэр амьд ус юм. Манзуширыг өдөр тутамдаа хэрэглэх нь та өөрийгөө хайрлаж байгаа нэгэн хэлбэр бөгөөд хэрэглээнд нийцсэн бүхий л хэмжээгээр савлагдсан.
Та Манзушир брэндийн цэвэр устай холбоотой мэдээллийг: 75700555 дугаараас авах боломжтой
Facebook: Manzushir Brand
Instagram: Manzushir Brand
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!