“ИНВЕСКОР ББСБ” ХК – ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 3-р сарын 18-ны өдрийн 25/14 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах боллоо.
Компанийн оноосон нэр: |
Инвескор ББСБ ХК |
|
---|---|---|
Хурлын төрөл: |
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал |
|
Хурал хуралдах өдөр, цаг: |
2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 14:00 цагт |
|
Хурал хуралдах газар: |
Компанийн веб хаяг болон Инвескор Аппликейшнаар дамжуулан цахим хэлбэрээр болон Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, Ай Си Тауэр барилга, 5 давхрын хурлын өрөөнд танхимаар зохион байгуулагдана. |
|
Бүртгэлийн өдөр: |
2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр |
Хувьцаа эзэмшигчид нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд www.invescore.mn цахим хуудсаар дамжуулан эсвэл өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компани болон Компанийн төв байранд Даваа-Баасан гарагт 09:00-18:00 цагийн хооронд ирж хурлын баримт бичигтэй танилцаж болно.
Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид нь саналын хуудсыг урьдчилан бөглөж өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан саналаа өгөх боломжтой бөгөөд санал авах сүүлийн хугацаа 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн 16:00 цагаас өмнө байна.
Хувьцаа эзэмшигчийн хуралтай холбоотой асуудлаар мэдээлэл авах бол Хурал зохион байгуулах комиссын shareholders@invescore.mn цахим хаягаар болон 7709-0077, 8802-8974, 8582-5855 дугаараар холбогдоно уу.