Уншиж байна ...

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд болон эрхэм төлөөлөгчид Ховд Эко Цемент үйлдвэртэй танилцлаа

А.Золжаргал, iKon.mn
2 цаг 9 минутын өмнө
Сурталчилгаа

2025 оны 3-р сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Баруун бүсийн хамгийн том бүтээн байгуулалт, үйлдвэрлэл болох Ховд Эко Цемент үйлдвэрт зочиллоо.

Тэрбээр Монгол орны Баруун аймгуудад ажлын айлчлал хийж байгаа бөгөөд Ховд аймгаас томилолтоо эхэлсэн юм. Тус аймагт ажиллах зуураа манай үйлдвэрт ирж, биеэр танилцсан.

зураг
 

Ховд аймаг ирэх дөрвөн жилд баялаг бүтээгч, хувийн хэвшлийнхнийг дэмжин ажиллах болно. Энэ хүрээнд 2025 оныг баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тийм ч учраас Элчин сайд Баруун бүсийн хөгжил, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа Ховд Эко Цемент үйлдвэртэй танилцахаар төлөвлөсөн байсан юм.

Манай үйлдвэр ашиглалтад орсноор Монгол орны баруун хэсэгт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөх үндсэн нөхцөл бүрдсэн. 

зураг
 
зураг
 

Ноён Ричард Буанган дагалдан явсан хүмүүсийнхээ хамт үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж дараа нь үйлдвэрийн удирдлагуудтай бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөвийн талаар санал солилцлоо. Элчин сайдын айлчлалын үеэр Ховд Эко Цементийн үйлдвэр 2025 оны үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд баруун бүсийн орон нутгийн тасралтгүй хөгжил, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

Үйлдвэрлэл бол хөгжлийн үндэс Ховд Эко цементийн үйлдвэр нь баруун бүс төдийгүй Монгол улсын эдийн засаг, стратегийн хувьд чухал ач холбогдол бүхий үйлдвэр гэдгийг илтгэж байгаа юм.

🇲🇳"БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР"

зураг
 
зураг
 
зураг