Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өндөрлөлөө.
Гуравдугаар сарын тэмцээнд озеки Оносато 12 даваа, 3 унаатайгаар тэргүүлэв. Ирэх зургаадугаар сард 25 нас хүрэх Оносато тэмцээний сүүлийн өдөр ижил цолтой Котозакүраг ялснаар маэгаширагийн 4 Такаясүтай адил даваа унаатай болсон юм.
Ингээд нэмэлт барилдааныг тэргүүлэгч хоёр бөх хоорондоо хийв. Энэ барилдаанд Оносато өрсөлдөгчөө ялснаар эзэн хааны цомыг гурав дахиа хүртлээ.
Нишоносеки дэвжээний бөх Оносато 2024 оны тавдугаар болон есдүгээр сарын тэмцээнд түрүүлж, озеки цолтой болж байв.
Харин түүнд унасан ч эцсийн өдөр хүртэл түрүүлэх бөхийн тоонд орсон 35 настай Такаясү техниктэй бөхийн шагналыг хүртсэн юм.
Түүнчлэн маэгаширагийн 14 Чүраноүми, маэгаширагийн 15 Аонишики нар 11 даваа, 4 унаатайгаар дайчин барилдааны шагнал хүртэв.
Өдгөө 21 настай Украин гаралтай Аонишики буюу Данило Явгушин ердөө зургаан тэмцээний дараа цолтой бөх болсон бол ес дэх тэмцээндээ дээд зиндаанд анх удаа оролцож, тусгай шагнал авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|