Мобикомын хэрэглэгчдэдээ зориулан хаврын анхны хямдралтай, бэлэгтэй гар утасны “Mega sale” EXPO-г зохион байгуулах гэж байна.
Гар утсаа шинэчлэх гэж байгаа, хайртай дотнын хүндээ гар утас бэлэглэх гэж байгаа бол Мобикомын Теди төвийн 1-р давхраар заавал ороод гараарай.
EXPО-Д ИРСНЭЭР ТА ЯМАР БЭЛЭГ, УРАМШУУЛАЛ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
- Apple, Samsung, ZTE, Huawei, Honor брэндийн гар утаснуудыг 200,000₮-1,000,000₮ хүртэл хямдралтай үнээр авах боломжтой.
- Сонирхсон гар утсаа хүүгүй, урьдчилгаагүй зээлээр болон Mонпэй зээлээр 2-6 хуваан төлөх уян хатан нөхцөлөөр авах боломжтой.
- Гар утас зээлээр авсан хүн бүрд 99GB дата бэлэглэнэ.
- Гар утас зээлээр болон бэлнээр худалдан авсан хүн бүрд VOO Premium багцын 7 хоног ашиглах эрх бэлэглэнэ.
- Эхний 200 хэрэглэгчид дэлгэцийн наалт 50% хөнгөлөлттэй .
- EXPO-д хүрэлцэн ирсэн хэрэглэгчдээс 5,000,000₮, 2,000,000₮, 1,000,000₮-н Монпэй купоныг 3 хүнд бэлэглэнэ. /Ялагчийг 3/31-нд mobicom фэйсбүүк хуудсаар live хийн тодруулна/
- Мөн дэлхийн шилдэг брэндүүдийн гар утаснуудтай танилцаж, сонирхож болохоос гадна өдөр тутамдаа ашигладаг гар утасны функцууд, тохиргооны талаар сургалтад хамрагдах боломжтой.
ТАНД САНАЛ БОЛГОХ СУПЕР БЭЛЭГТЭЙ ГАР УТАСНУУД:
Дараах гар утаснуудыг авбал дээрх бүх урамшуулал, бэлгийг авахаас гадна тус бүр супер бэлэгтэй.
Та бүхэн 3-р сарын 24-нөөс 3-р сарын 30-ныг дуустал Теди төвийн 1-р давхарт болох “Mega sale” EXPO-д зочилж, алдаж болохгүй алтан боломжийг атгаарай.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!