ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/22-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол Улсын хүн амын 4 хувийг эзэлж буй казах түмний 76.3 хувь нь Баян-Өлгий аймагт амьдарч байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Казах түмний уламжлалт Наурызын баяр өнөөдөр болж байна.
Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу "Шинэ өдөр" гэсэн утгатай ажээ. Уг баяр нь өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг.
Манай улсын 3.5 сая хүний дөрвөн хувь нь казах үндэстэн бөгөөд тэдний 76.3 хувь нь Баян-Өлгий аймагт аж төрж байгаа юм.
Казах иргэдийн 34.5 хувь 0-14 насныхан, 17.3 хувь нь 15-24 насныхан байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
