Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагын техник, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлтийг үе шаттай явуулж байна.
Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатар аймгийн Халзан, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвд өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат түргэн тусламжийн хоёр автомашиныг хүлээлгэн өглөө.
Тэрээр хэлэхдээ "Хөдөө орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар бүхий энэхүү автомашин нь дунджаар 2,400-3,500 км замыг туулах чадвартай. Шинэ машинтай болсоноор эмч нар замдаа даарч хөрөхгүй, цаг алдалгүй дуудлагад очих боломж бүрдэж байгаа" гэлээ.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!