• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны Кирилл үсгээс Латин үсэгт шилжих болсон шалтгаан

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ долоо хоногийн эхээр улс орныхоо цагаан толгойг кирилл үсгээс латин үсэгт шилжүүлэх төлөвлөгөө гаргахыг засгийн газартаа даалгасан.

2018 оны сүүл гэхэд бэлтгэл ажил нь дуусах ёстойг тэрээр өөрийн бичсэн нийтлэлдээ өгүүлсэн байна. Энэ бол Назарбаевын дэвшүүлсэн Казахстаны шинэ стратеги төлөвлөгөөний нэг хэсэг нь ажээ.

Оросын соёлын нөлөөнөөс тусгаарлах алсын бодолтой гэгдэх энэхүү санааг Назарбаев анх 2012 онд гарган тавьж, 2025 он гэхэд латин үсэгт бүрэн шилжих тухай зарлаж байв.

Сүүлд гаргасан түүний нийтлэлд “2025 он гэхэд манай бүх албан бичиг, сонин хэвлэл, ном, сурах бичгүүд Латин үсэгт суурилсан бичгээр солигдох ёстой” гэжээ.

Харин кирилл үсэг нь шилжилтийн үед хэсэгтээ зэрэг хэрэглэгдэх юм байна. Зөвлөлт Холбоот Улс анх 1929 онд үндэсний цөөнх болдог муслим хүн амын хэл бичгийг арабаас латин руу шилжүүлж байсан юм. Дараа нь 1940 онд Латин үсгийг Кириллээр сольсон түүхтэй.

2012 оны Назарбаевын мэдэгдэл Москваг нэлээд бухимдуулж байсан юм. Оросын хэвлэлүүд энэ санааг геополитикийн шинжтэй өөрчлөлт гэж үзэн хүчтэй шүүмжилж байсан бол Назарбаев болон Казахстаны гадаад хэргийн сайд Ерлан Идрисов нар хамгаалсан мэдэгдэл хэд хэдэн удаа хийж байжээ.

2013 оны нэгдүгээр сард Казах-Оросын сансрын хамтын ажиллагааны уулзалтын дараа Идрисов хэлэхдээ “латин үсэгт шилжих төлөвлөгөө нь ямар нэг далд бодлого, геополитикийн шилжилт хийх санаа агуулаагүй” гэж мэдэгдэж байв.

“Энэ бол эртнээс төлөвлөсөн ажил бөгөөд бид удаан хугацаанд энэ талаар ярьж байгаа” гэж Идрисов Сергей Лавровтой уулзсаныхаа дараа ярьж байжээ. Гэхдээ Назарбаевын шинэ стратеги нь Казахстан улсын бүрэн бүтэн байдал, хүчин чадлыг бататгах зорилготой нь тодорхой.

Казахстан улс Оростой 7,000 орчим километр урт шугамаар хил залгадаг, Орос хэлээр ярьдаг хүн ам олонтой. Тэд нь Москватай соёлын гүн харилцаатай байдаг.

Хэдийгээр Назарбаев хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудыг нэгтгэсэн Евразийн эдийн засгийн холбооны нэг санаачлагч мөн боловч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Казахстанд улс төрийн нөлөөллөө хадгалах бодлоготой тулгардаг нь ойлгомжтой.

2014 онд Москва Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн нь орос хэлтэй хүн ам голлон суудаг Казахстаны хойд хэсгийг мөн ийм аргаар булаах вий гэсэн айдсыг 17 сая хүн амтай энэ оронд бий болгосон юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.42] 2017/4/15
Шактгаан нь тэгээд энд байхгүй байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.61] 2017/4/15
Том гүрнүүд жижиг үндэстэн улсыг өөртөө нэгтгэн уусган авах анхны гараа нь бичиг үсгийг нь солих. Энэ явдал манай улсад болон социалист орнуудад ч өрнөсөн. Өнөөдөр урд хөршид ийм зүйл яг өрнөж байна. Өвөр монголчууд монгол үсгээ хэдий сурлаа ч, ажил хөдөлмөр дээр гарахад тэр нь хэрэг болохгүй, эх хэлээрээ явахад тэд амжилтанд хүрч, тушаал дэвшиж чадахгүй болно. Эцэг эхчүүд нь үүнийг ирээдүйгүй гэж харж байна, арга буюу. Өдрөөс өдөрт монгол сургуулийг цөөлж байна. Тиймээс бичиг үсгээ солих гэдэг Казакстаны санаа бол угтаа зөв юм шиг. Алсын хараа, гэвч эцэстээ үр дүн нь юу болох юм бол?
5 | 0 Хариулах
андрей [139.5.219.217] 2017/4/14
оросын нэг хууль буй...орос хэл соёлтой иргэдээ хамгаална гэж цаг нь ойртож байгаа даа...орос казак иргэдийн хагарал их болж байгаа..назарбаев 40өөд оны чойбалсан шиг дүвчигнэж байж няхуулна лаа
0 | 7 Хариулах
Зочин [202.179.31.81] 2018/2/20
казахстанд очиж үзсэн юм шиг битгий ярь
2 | 0 Хариулах
ubur mongol [124.67.21.78] 2017/4/14
bi bol ubur mongol iin mongol hun.mongol biqig een svrq baina. ta nar bas svrh gui uu?mongol biqig een svrh saihan siu!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.185] 2017/4/14
Трамп ч ёстой шуурхай юм өө. энд тэнд бөмбөг тэслээд, бичиг үсгийг нь ч солиод ёстой Орос, Хойд Со, Хятад 3-г сандаргаж байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.42.219] 2017/4/14
Одоо манайхан дууриагаад намирна биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.185] 2017/4/14
Хасгууд арабууд 2 бие биентэйгээ нийлдэггүй ш дээ. Харин монголчуудад илүү дотно байдаг юм. Монголын цөөхөн монголчууд улс улсыг хажиглаад байж болохгүй. тэгэхд аль ч улсын арабууд азер, узбекуудтэй нэг үндэстэн шиг сүйд болно ш дээ.
2 | 2 Хариулах
Зочин [202.70.46.20] 2017/4/14
Mongol bichig gej ashigt uildliin coefficient n muu, design n busad undestnii bichigees gajihaar um ashiglaj bsnaas shineer ivrit shig useg zohiovol yasiim be? Mongol bichigtei web site tun evgui haragddag
2 | 7 Хариулах
Юм унш [128.199.135.33] 2017/4/14
Ивритүүд үсэг зохиогоогүй. Еврей цагаан толгойгоо эгүүлэн сэргээсэн юм.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.32.32] 2017/4/14
Уйгаржин бичиг үгийн үндэс нь тов тодорхой, цөөхөн хэдэн дүрэмтэй зэрэг монголчуудын хамгийн удаан хэрэглэсэн эртний сурвалжит бичиг үсэг! Хослуулан хэрэглэж байгаад аажимдаа шилжих нь зөв гэж боддог. Крилл бол оросын хүчээр тулган хүлээлгэсэн төвөгтэй дүрэм ихтэй бичиг.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.183.228] 2017/4/14
Казахстан ах дүү Турк улс руугаа эргэжээ. Адилхан Түрэгүүд. Яваандаа Казакстан исламжиж лалын улс болж магад. Тэгвэл эргээд араб бичиг рүүгээ орно шүү дээ.
6 | 3 Хариулах
Зочин [59.153.114.112] 2017/4/14
уул нь Монгол, Казахстан 2 бие биенээ дэмжиж байсан нь аль алиндаа алсдаа өлзийтэй.
8 | 7 Хариулах
Зочин [94.5.29.244] 2017/4/14
Даанч Казахууд хутга шаагаад байх юм. Генерал, гишүүдийг хулгайлна. Гайгүй яваа нэгнийг мөнгөөр зодож авна. Нэг нь нөгөөгөө үл тоомсорлоход харилцан тэгш харьцаа үүсдэггүй юм.
3 | 1 Хариулах
Unsh [27.123.214.85] 2017/4/14
:middle_finger::type_3:Түрэг Турк 2 ямар ч холбоогүй гэж хэд хэлэх юм бэээээ!!!!
1 | 1 Хариулах
Зочин [5.254.65.30] 2017/4/14
Хятадад 1,5 сая Хасаг, 6 сая Монгол. Орсод 600 мянган Хасаг, 1 сая Монгол үндэстэн амьдарч байна. Хасаг Монгол хоёр Хятад Оросын хараат байдлаас гарна гэдэг боломжгүй зүйл.
0 | 5 Хариулах
Зочин [103.9.88.210] 2017/4/14
угаасаа Оросууд хэзээ мөдгүй хойд талын Орос хүн амтай мужуудыг өөртөө нэгтгэх нь цаг хугацааны л асуудал. Назар үхсэний дараа жаахан үймэн гарах төдийд л яг Крым шиг үйл явдал өрнөөд Казак хэдэн хэсэг бутрана. Бутаргана гэх нь илүү оновчтой байхаа.
5 | 3 Хариулах
хасаг Алматаас [85.117.119.193] 2017/4/14
казахстанд хасагаар ярьдаг хунииг ауылбаискии калбит гэдэг энэ нь ходоонии зэрлэг хогжоогуи будуулэг мал гэсэн утгатаи оросоор ярьдаг хунииг городскои буюу хогжсон орчин уеиин хун гэдэг тэгээд хасагууд городскои болохиин тулд бугдээрээ оросоор ярихыг хичээдэг хасагаар ярихаас ичдэг мэддэг ч гэсэн хуулиндаа хасаг хун орос хунд оросоор хариулт огох албатаи орос хун хасаг хунд хасагаар хариулах албагуи youtube болон бусад саитуудаар орж харж болно Монголчууд иим хогиин казахстаны хасагууд шиг болж болохгуи шуу!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1
9 | 2 Хариулах
Зочин [182.160.33.28] 2017/4/14
Тэгээд Өлгийн хасгууд адлуулаад Казакстанруу явдаггүйн байна лдаа. Жинхэнэ Хасгууд чинь Баян-өлгийдл байна шдээ хаха
5 | 2 Хариулах
Зочин [59.153.114.112] 2017/4/14
нээрээ, тийм юм шиг байна лээ.оросыг казакууд үндсэрхэг, монголчуудад ч сайн байдаг байсан Москвад. заримдаа өрөвдмөөр ч юм шиг. гэхдээ харин казак хэл мэдэхгүй гээд бахархалтай нь аргагүй бие биендээ тэгж байхыг нь сонсож байсан. тийм болохоор нь латин руу орье гээ биз дээ.
5 | 0 Хариулах
Зочин [124.158.126.145] 2017/4/14
90-eed onii ehen ued Mongoliin Kazahuud Kazakstan ruu neleen ih shuursan da. Daraa ni baahan ni butsaad irsen. Kazakstand ni huurhii Mongoliin Kazahuudiig doromjilson gesen. Kazah heleeree yarihaar ni chi yamar heleer yariadbgaan? naadah chini Mongol hel yum uu geed. Undesnii huvtsasaa umsuhuur ni chi umustsiin, naadah chini Mongol huvtsas yum uu geed shooldog bsan gej bgaa. Kazakstan ch Orosoor uvchilsun uls yum shig bna le de. Kazah kino uzehleer buh yum ni l Oros heleer bichsen bgaa haragdah yum bil ee.
3 | 0 Хариулах
Зочин [182.160.33.28] 2017/4/14
Оросын хааны Козак цэргүүд баруун Монголын баруун хязгаар болох Балхаш нуур, Долоон ус, Зайсан нуурыг булааж Хасгуудад бэлэглэсэн.
4 | 2 Хариулах
Зочин [182.160.33.28] 2017/4/14
бас Тарвагатайн нуруу
1 | 1 Хариулах
Зочин [59.153.114.112] 2017/4/14
бутрахаар нь манай хасгууд аваад ирэх байх өө.
4 | 1 Хариулах
Зочин [124.158.78.5] 2017/4/14
Коссак буюу Cossack-г битгий "казах" буюу хасагуудтай хольж хутга. Шал өөр үндэстэн... Одоогийн "казах" гэдэг нэр томьёо анх 1924 КАО буюу Казахскый Автономит Округ бий болоход анх гарч ирсэн нэр үг. Түүнээс өмнө казах гэсэн үндэстэн байтугай ард түмэн ч байгаагүй. Зохиомол ард түмэн зохиомол улс...
10 | 2 Хариулах
Зочин [202.70.46.20] 2017/4/14
XV zuund hasag geh ner uussen shde. Hasag teregtei gedeg utgaaraa tedniig busad undestnuud hasaguud gesen gej yaridag.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.126.145] 2017/4/14
Kozak bolon Kazah 2 chini shaal uur humuus shu de. Kozakuud chini Ukraind bdag Unen aldartnii shashintai Slavian ugsaanii humuus. Kazahuudtai padlii ch bhgui...
0 | 0 Хариулах
Zochin [103.212.117.140] 2017/4/14
Kazakhuudyg Oros bolno gej doromjilj bgaa hognuud mongolchuud ehleed Khyatad bolood duusna shuu.
2 | 3 Хариулах
Зочин [59.153.114.112] 2017/4/14
булаах санаа байгаа ч үсгээ сольчихлоо гээд санаагаа орхихгүй. хэлээ сураач та нар.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.78.5] 2017/4/14
Алгоритм бий болгож чадаж байвал уг бичигийг л кодын тогтолцоог гэж тооцно. "Заримдаг гийгүүлэгчийн ард заримдаа эгшигтэй бичнэ заримдаа эгшиггүй бичнэ." гэдэг дүрэмд ямар алгоритмын логик байна? Байхгүйгээр байхгүй шал утгагүй. Тархийг процессор гэвэл хэл программ хангамж болно. Программ хангамж логиктой кодын тогтолцоогоор буй болгосон үй олон алгоритмуудаас бий болдог. Орон + ы залгахааар Орны гээд нэг о үсэг нь алга болж үгийн үндэс нь эвдэрдэг дүрэмд ямар логик байна? Ийм утгагүй логикийн тогтолцоогүй тул одоогийн хүүхэд залуус хар аяндаа оросжин үсэгээр асар их алдаатай бичиж үгийг эвдэж байгаа юм. Тэд нарын буруу огтхон ч байхгүй. Улам их алдаатай бичээсэй оросжин үсэгээр... Энэ хэвээр 100 жил болоход монгол хэл бүрэн эвдэрч англи хэлэнд байраа тавьж өгөх болно. Бичиг үсэгээр хэлээ алгоритм хэлбэрт оруулж чадсан хэл л өрсөлдөх чадвартай. Англи хэлний давамгайлаад байгаа олон шалтгаан үүнд бий.Хүний толгой эргүүлсэн худал дүрэм зохиож хүүхэд залуусыг шахаад амжилт олохгүй.
12 | 1 Хариулах
Зочин [124.158.78.5] 2017/4/14
Бичиг үсэг гэдэг бол кодын тогтолцоо. Гэхдээ зөвхөн код байгаад зогсохгүй кодууд нь нийлж алгоритм үүсгэж байж жинхэнэ тогтолцоо болно. Жишээ нь уул”гэдэг үгийг монгол бичигээр ”агула” гэж кодлоно. Эндээс уул гэдэг үгийн үндэс нь ”агуу, том” гэсэн утга харагдана. Монгол бичигээр агула гэж хараад уул гэж унших үед биднийн тархинд агуу том гэсэн далд команд очно. Энэ бол алгоритм. Харин оросжин үсэгээр ”уул” гэж бичсэнээс үгийн үндэс ч харагдахгүй бидний тархинд ямар ч команд очихгүй. Тэгэхээр оросжин үсэг бол монгол хэлний хувьд кодын тогтолцоо огтхон ч биш. Зүгээр амнын хайрцагнаас гарах авиаг тэмдэглэж байгаа болхи ноот төдий юм.
21 | 0 Хариулах
Зочин [124.158.78.5] 2017/4/14
Гадныхан монгол бичигийг хараад шууд ямар гоё бичиг вэ... гэдэг. Оросжин үсэг нийтийн хэрэглээ гэхээр царай нь барсхийгээд үл тоомсорлосон дооглосон шинжтэй болчихдог. Ойлгомжтой шүү дээ оросын колони байсан чааваас тархиндаа орос хадаас ш аалгасан онигор нүдтэй оросууд гэж ойлгодог. Имиж identity-н хувьд үнэхээр гутамшиг. Монголын маш том эртний түүхтэй ард түмэн гэсэн домог үлгэртэй холилдсон гэгээлэг ойлголтыг нь оросжин үсэг шууд нам гутаадаг.
12 | 1 Хариулах
Зочин [124.158.78.5] 2017/4/14
Англи хэлэнд one-г ”өүни” гэж бичээд ”уана” гэж уншдаг. Language-г ”лангуаг” бичээд ”лэйнгвиж” гэж уншдаг.Монгол бичигт яг энэ зарчим хадгалагддаг.Нигэн гэж бичээд ”нэг” гэж уншина. Хэлэ гэж бичээд ”хэл” гэж уншина. Англи хэлээр уншихдаа бичсэнээр нь үсэгчилж бус дуудлагаар уншдаг. Монгол бичигийг бас л дуудлагаар нь л уншина. Яг адилхан. Франц хэл ч мөн адил. Герман хэл ч мөн адил. Монгол бичиг унших бичих нь зөрдөг гэдэг бол шал дэмий утгагүй яриа. Голдуу 45-с дээш насны анхдагч гадаад хэл нь орос хэл байсан хүмүүсээс гардаг. Дээр нь энэ үеийнхэний тархийг маш систэмтэй олон жил угааж Монгол бичигийг "хоцрогдол" гэсэн ойлголт суулгаж өгсөн.Жишээ нь шинжлэх ухааны техникийн ололтыг монгол бичигээд дамжуулж олж авч чадахгүй.. Энэ бол стеретип. Хятад солонгос японуудад уламжлалт үсэг нь электроникын салбарт амжилт гаргаж сансарт нисэж цөмийн зэвсэгтэй топууд болоход нь саад болоогүй. Англи хэл 2 дахь хэл нь болсон хүүхэд залууст Монгол бичиг бол маш ойлгомжтой сурахад хялбар бичиг юм
11 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2017/4/14
Unendee computert horizontal, vertical bichigddegees l bolj bid ashiglahgui bgaa um. Design-ii asuudal haragdah baidal neg ug bichih gej olon useg ashiglah geh met muu tal mongol bichigt bii shuudee.
1 | 3 Хариулах
Зочин [202.180.218.38] 2017/4/14
Компьютерийн төлөө амьдрах юмуу, монгол үндэстний төлөө амьдрах юмуу
1 | 0 Хариулах
Зочин [182.160.32.32] 2017/4/14
Өвөрмонголчууд тэгвэл яаж ашиглаад байна?
2 | 1 Хариулах
Зочин [182.160.32.76] 2017/4/14
казах орост эргэж нэгдэнэ, ядаж нутгийнх нь 50% нь
1 | 2 Хариулах
Зочин [182.250.250.227] 2017/4/14
Азтай бас азгүй шаарнууд. Яваандаа казак хүн бхгүй, бүгд оросууд болно. Мөрийцсөн ч алдахгүй
2 | 2 Хариулах
Зочин [202.21.116.108] 2017/4/14
chi muriigoo avch chadahgui bie barna gehed harin murii tavih uu...
5 | 0 Хариулах
Зочин [202.9.43.198] 2017/4/15
chi ter muriig n avj chadhgui gdgt muriitsehuu ?
0 | 1 Хариулах