Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил Дэлхийн усны өдрийг “Хаягдал Ус ” уриатайгаар тэмдэглэж байна

ikon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн усны өдрийг 1993 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг ЮНЕСКО гишүүн орнууддаа гаргасан. Энэхүү тэмдэглэлт өдрийн гол зорилго нь усны салбараас тулгамдаж буй асуудлыг сонгон авч уриа дэвшүүлэн бүх нийтийн анхаарлыг хандуулдаг юм.

Энэ жил усны өдрийг “Хаягдал Ус ” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Өнөөдөр дэлхий дээр 2.4 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаагаас 946 сая нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо гарчээ. Ил задгай бие засах нь байгаль орчныг бохирдуулж, үүнтэй холбоотойгоор эдгээр орнуудад 0-5 хүртэлх хүүхдийн нас баралт хамгийн өндөр байна. Түүнчлэн бохир ус маш олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетүүд, хүний биед амьдардаг шимэгч хорхойнууд, зарим хавдар үүсгэгч, эмгэг төрөгчид, янз бүрийн хортой химийн бодис болон гадаргын идэвхт фосфор органик нэгдлүүдийг агуулдаг.

2016 онд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хийгдсэн “Улаанбаатар хотын өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоосон нь судалгааны дүнгээр 1 хүнд ноогдох унд,ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15.57л, орон сууцны өрхөд 90 л байгаа нь орон сууцны хүн амын усны хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад өндөр боловч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж хэмжээнээс хэтрэхгүй байна.

Нийслэлийн хүн амын 60 орчим хувь оршин сууж байгаа гэр хорооллын 300 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80% нь доторлогоогүй, Нүхэн жорлон угаадасны нүх техникийн шаардлага стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь усны чанар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж байна.

Иймээс 2017 онд “Хаягдал ус буюу Бохир ус”- түүнийг тойрсон олон тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь зорилгоор “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бол ариун цэврийн байгууламжийн шийдлийн талаар онлайн сувгуудаар мэдээлэл байршуулж, мөн ус хөгжлийн түлхүүр сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

 

ЭМЯ, НЭМҮТ