ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Номин: Телевизийн салбарын хамгийн том контент "The Voice" шоуг "Монгол ТВ" эх орондоо хийхээр боллоо

Ч.Болортуяа
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент "The Voice" шоуг "Авьяаслаг Монголчууд" шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан "Монгол ТВ"-ийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болжээ.

Голланд улсаас гаралтай "The Voice" шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байна.

Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай аж.

Цоо шинэ “бэлгийг” үзэгчиддээ барих гэж буй "Монгол ТВ"-ийн захирал Ч.Номинг та бүхэнтэй уулзуулж байна. 

- Шинэ төслийн ажилдаа хэзээнээс оров?
- 2015 оноос энэ төслийг хийхээр хөөцөлдөж эхэлсэн юм. Ингэж бүтэн жил хэлэлцээр хийсний дараагаар сүүлийн таван сарын хугацаанд гэрээний нөхцөл болгон дээрээ тохиролцоонд хүрч өнгөрсөн сард гэрээгээ эцэслэлээ.  Нэвтрүүлгийн бэлтгэл ажлыг хангах сургалт маань хоёрдугаар сарын 18-нд эхлэх гэж байна. 

 

- “The Voice” буюу зөвхөн дууны шоуг сонгох болсон шалтгаан юу байв?
- Бидний зорилго дэлхийн хэмжээнд зэрэглэл, үзэгчдийн тоо,төсөв, цар хүрээгээрээ эхний тавд багтах шоуг Монголд оруулж ирэх.

Учир нь Монголчууд маань олон улсын хэмжээний стандартад нийцсэн монгол контентоо үзэж байж л бусадтай ижил түвшинд хөгжих боломж бүрдэх юм.  

Энэ зарчмаар харвал “The Voice” зэрэглэлээрээ эхний нэг, хоёрт явж байгаа шоу.  Дээрээс нь бидний “Авъяаслаг Монголчууд” шоуг хийсэн туршлага маань “ The Voice”–г ч бас хийх боломж байна гэж харахад хүргэсэн.  

- “Авьяаслаг Монголчууд” шоу ингээд зогсож байгаа гэсэн үг үү?
- “Авьяаслаг Монголчууд”-ийн тухайд шоуны эрх эзэмшигч “Fremantle Media”-тай үргэлжлүүлэх гэрээгээ зурчихсан. Учир нь Монголчуудын хувьд “Авьяаслаг Монголчууд” шоуг хоёр жил дараалж амжилттай хийгээд мөн дээрээс нь Азидаа хүлээн зөвшөөрөгдсөн жишиг контент болчихсон учир Монголчуудыг хийлгэх сонирхолтой байсан учраас бид гэрээгээ үргэлжлүүлж зурсан. 

Гэхдээ бид жилдээ нэг л ийм том хэмжээний төсөлд орох боломжтой учир энэ төслүүдээ сөөлжүүлнэ. 

- “Авьяаслаг Монголчууд”шоуны хувьд 1.5 тэрбум төгрөгөөр бүтсэн тухай өмнө нь ярьж байсан. Харин “The Voice of Mongolia”-ийн төсөв ямар байх бол. Харьцуулбал?
- Их. 

Шинэ шоу маань хамгийн багадаа хоёр тэрбумаар хийгдэнэ гэсэн урьдчилсан төсөөлөл гарсан. Цар хүрээний хувьд “Авьяаслаг Монголчууд”-тай ойролцоо ч продакшн, ажиллагааны хувьд илүү өндөр шалгууртай.  Дээрээс нь энэ шоу өөрөө үе шат ихтэй учир тэр болгонд нь таарсан тайз засах зэрэг ажиллагаа их орно. Мөн “The Voice”-ийн дүрэм нь хүний сонирхол татахуйц нугалаа сайтай контент юм. 

 

- Ийм том хэмжээний шоу бүтээхдээ мэдээж урьдчилан санхүүгийн эх үүсвэрээ шийдсэн байх. Ивээн тэтгэгчид нь тодорхой болсон уу?
- Шоуны өртөг нь гэхэд бараг дунд зэргийн компанийн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээнийх. Тийм бага дүнтэй биш учраас бид урьдчилсан төлөвлөгөөгүй зүйл мэдээж хийхгүй. 

Маш их хүнтэй уулзаж, санал солилцож байж энэ шоуг хийхээр шийдсэн. Ивээн тэтгэгчидтэйгээ урьдчилсан байдлаар яриа хэлэлцээндээ орчихсон. Нэг байгууллага нь гэхэд сонгогдчихсон. Гэхдээ албан ёсоор зарлахад арай эрт байна. Бид сонгосон ивээн тэтгэгчийнхээ тухай мэдээллийг шоуны эрх эзэмшигч газар руу явуулж улмаар хүлээн зөвшөөрүүлэх үүрэгтэй. 

- Хямралын үед ийм үнэтэй шоунууд хийх нь өөрөө зөв үү гэдэг асуулт гарч ирнэ.  Бүсээ чангалж, илүү хөдөлгөөн хийхгүй амьдрах зарчмыг зарим нэг нь дэвшүүлээд байгаа шүү дээ. 
- Хямралыг бүсээ чангалж давж гарах нь буруу биш. Зөв. Гэхдээ нөгөө талд хямрал гэдэг өөрөө боломж. 

Бизнес талаасаа бид зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх ёстой. Мөн би өмнөх ярилцлага дээрээ ч хэлж байсан. “Монгол ТВ” бол “Гацуурт” компанийн нийгмийн хариуцлагын үүднээс хийж байгаа ажлын нэг. Энэ үүднээсээ хямралтай байх үед нийгэмд эерэг зүйл бий болгож гаргаж ирэх хэрэгтэй гэж үзэж байна.

Манай телевизийн хувьд ашиг гэхээсээ санхүүгийн балансаа л барьж байх нь чухал гэж үздэг. Тиймээс ч ивээн тэтгэгчээ олчихвол бид ийм том алхмуудыг хийж болж байна. 

Дээрээс нь “ The Voice” шоуны хувьд “Авьяаслаг Монголчууд” шиг үзэгчиддээ ч, ивээн тэтгэгчиддээ ч өгөөжтэй нэвтрүүлэг болно гэж үзэж байгаа учраас үүнийг хийж байна. Нийгмийн хэцүү нөхцөлд ийм эерэг агуулга өгөх нь өөрөө их чухал. 

 

- “Авьяаслаг Монголчууд” шоуны зорилго таныхаар биеллээ олсон уу?
- Энэ шоуг анх хийж эхлэхдээ л бид Монголчууд Монголчуудыгаа таниасай гэсэн зорилготой байсан. Энэ зорилгоо ч биелүүлсэн болов уу. Дээрээс нь маш олон хүнтэй уулзаад явж байхад “Авьяаслаг Монголчууд” шоу “Манай гэр бүлийг нэг цаг хугацаанд нэг газарт нэгтгэж чадсан” гэж хэлсэн. Тэгэхээр “Авьяаслаг Монголчууд” шоуны хоёр дахь том өгөөж нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болгоход тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу гэж бодсон. Энэ бол нийгэмд өгсөн өгөөж. 

Зөвхөн нэг контентоос л ийм нөлөөлөл мэдрэгдэж байхыг сонсоход хэвлэл мэдээллийнхэн бидэнд ямар их боломж байна вэ гэж би бодож байна. Тэр саарал ордноос илүүтэйгээр бид хүмүүст яаж нөлөөлж болох вэ гэдгийг харуулж байна. 

Мөн байгууллагын хувьд буюу бизнес өгөөжийн тал дээр залуус маань маш их зүйлийг сурсан. Манай залуучууд хаана ч очоод ямар ч шоуны зохион байгуулалт, найруулга тал дээр хөл алдахгүй болсон гэж боддог. Тайз, дэлгэцийн урлагийг бид маш сайн хэмжээнд ойлгож авлаа. Миний хувьд энэ маш үнэтэй өгөөж. Бас нэг үлдэж байгаа зүйл нь телевизийн маань брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Мөн ивээн тэтгэгч нартайгаа эргэж уулзахаар тэдний хувьд ч өгье гэсэн мессежээ олон нийтэд маш сайн өгч чадсан, үндэсний брэнд болж чадсан тухайгаа хэлж байлаа. Жишээ нь, Хасбанк  гэхэд брэндийн шинэчлэлээ (rebranding) маш амжилттай хийсэн тухайгаа ярьсан. Тэгэхээр аль ч талдаа ийм сэтгэл хангалуун байгаа учраас бидний хувьд зорьсон зорилгодоо хүрч чадсан гэж үзэж байна. 

- Харин “The Voice”шоуны гол онцлогийг та юу гэж тайлбарлах вэ?
- “The Voice”-ийн хувьд арай өөр зорилготой. Илүү мэргэжлийн талдаа жинхэнэ дуучинг тодруулах зорилготой гэсэн үг. 

Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай.

Тодруулбал дуулахыг мөрөөдөгсөд бус жинхэнэ дуулах авьяастай нь өрсөлддөг нь энэ шоуны онцлог.

Мөн оролцогчдынхоо зөвхөн хоолойг л сонсдог тул оролцогчдын нас хүйс, өнгө зүс үүнд огт хамаагүй.

Түүнчлэн шоуны шүүгчид нь хүртэл оролцогчтойгоо хамтран тэднийг дасгалжуулж багшилдаг нь“ Зөвлөх Шүүгчид”-ийн гол өрсөлдөөнийг харуулдаг. 

Мэдээж зөвлөх шүүгчдийн өрсөлдөөний үр дүн тайзнаа гардаг учраас энэ бол жинхэнэ авьяастнуудын талбар байх болно.
 
Тус шоуны нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн дөрвөн үе шаттай.

Бид өмнө нь нэг л удаа урьдчилсан шалгаруулалт хийдэг байсан бол “ The Voice” дээр хоёр удаа урьдчилсан шалгаруулалт хийх ёстой. Эфирт гарахаас өмнө хоёр удаа урьдчилсан шалгаруулалт хийдэг гэсэн үг. Эфирт гарч, тайзан дээр дуулж байгаа хүн бол үнэхээр дуулж чаддаг л хүн байна. Энэ дундаасаа хамгийн сайн нь л гарна. 

Энэ шоуны гол онцлог нь нэгэнт авьяастай нь батлагдсан хүн л тайзан дээр гарч байгаа учраас тэдэн дундаас цойлж гарч ирж байгаа хүн бол Монголын дараагийн том од болох ёстой л гэсэн зарчимтай. 

Телевизийн урлаг гэдэг чинь энгийн хүмүүс гайхамшигтай зүйл хийх, олны танил хүмүүс энгийн зүйл хийж байгааг харуулахыг зорьсоор ирсэн. 

- “Авьяаслаг Монголчууд” шоуны хувьд үнэхээр сайн үзэлттэй байсныг судалгааны байгууллагаас танилцуулсан. Харин “The Voice” шоуны үзэлтийг яаж барих вэ?
- “Авьяаслаг Монголчууд” шоуны хувьд нийт хүн амын 80 хувь нь энэ нэвтрүүлгийг үзсэн тэр дундаа 50 хувь нь саналаа өгч буюу өөрсдөө оролцож үзсэн судалгаа бий. Энэ бол маш том амжилт. Харин “The Voice”-ийн хувьд өөрөө их нугалаа сайтай, эргүүлэг сайтай, сюрприз элемент ихтэй учраас “Авьяаслаг Монголчууд” шоуны үзэлтээс учиргүй их өөрчлөлт гарахгүй болов уу. 

Шинэ шоу маань урлагийн салбарын мэргэжлийн элементүүдээс гадна шоуны үндсэн агуулга дунд Монгол уламжлал маань орж ирнэ, дээрээс нь хувь оролцогчдын өөрийнх нь амьдралын зохиол орж ирнэ гээд сонирхолтой зүйлс ихтэй байх болов уу. Телевизийн урлаг гэдэг чинь энгийн хүмүүс гайхамшигтай зүйл хийх, олны танил хүмүүс энгийн зүйл хийж байгааг харуулахыг зорьсоор ирсэн. 

Тэгэхээр бид энгийн олныг гайхамшигтай зүйлд урьж оруулж байгаа учраас нийт үзэгчдийг татах болов уу гэж бодож байна.

 

- Шоуны багийн сонголтыг хийсэн болов уу. Жишээ нь зөвлөх шүүгчдийнхээ сонголтыг хийгээ юу?
- “Авьяслаг Монголчууд” шоуны тухайд шүүгч нар оролцогчдыгоо шүүгээд өнгөрдөг байсан бол энэ шоуны онцлог нь шүүгч гэж байхгүй.  Зөвлөх шүүгч гэж байгаад тэд нь авьяастнуудтайгаа ажиллаж өөрсдөө шоун дундаа оролцдогоороо онцлогтой. 

Дахиад дээрээс нь зөвлөх шүүгчид маань хүмүүстэйгээ цугтаа дуулна.  Зөвлөх шүүгчид маань өөрийн багаа бүрдүүлнэ. Хөгжим, дууны найруулга гээд бүх багаа дасгалжуулагчид маань бүрдүүлнэ. Тэгэхээр энэ шоу маань өөрөө  урлагийн салбарт бас нэг шинэ дуучдыг нээж гаргаж, шинэ цус сэлбэх боломж өгч байгаа юм. 

- Зөвлөх шүүгчдийн сонголт ямар байгаа вэ?
- Цаанаасаа тавьсан маш өндөр шаардлагатай. Чадвар, авьяас, чанарын өндөр шаардлага тавьж байгаа. Тэгэхээр урлагт маш богино хугацаанд өндөрт цойлсон залуу авьяастан эсвэл энэ салбарт их удаан жил ажилласан, хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч эсвэл продюсер хүн байх ёстой. 

Одоохондоо  сонголтоо арай хийгээгүй байгаа. 

 

- Шоуны ялагч ямар шагналтай вэ?
- Ялагч “Universal Music”- тэй шууд гэрээтэй болдог. Мэдээж ялагч маань өөрөө сайн байж чадах юм бол тэр гэрээгээ ашиглаад явах бүрэн боломжтой. Энэ бол “Universal Music” учраас урлагийн салбарт маш том боломж нээгдэж байна гэсэн үг. Мөн мөнгөн шагналтай. Үүнийгээ одоохондоо жаахан нууцалсан нь дээр болов уу. 

- Эфирт хэзээнээс цацагдах вэ?
- Амжвал 2017 онд. Амжихгүй бол 2018 он гэсэн урьдчилсан төлөвлөгөө тавьчихсан байгаа. 2018 нь илүү бодитой болов уу.

- “Монгол ТВ” “Монголын Медиа Корпараци”-тай хамтран шинэ суваг байгуулах тухайгаа мэдэгдсэн. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
- Тийм ээ. Бид цаашдаа хамтран ажиллах үндсэн зарчим тогтоогдсон.  Хэд хэдэн шинэ сувгууд хийе гэдэг санал дээр ч тогтсон. Энэ ажилд хоёр талаас ажлын хэсэг гараад бэлтгэл хийгдээд явж байна. 

- Танайхаар реклам хийлгэвэл үнэгүй цацаж өгнө гэж байсан. Энэ бизнесийн бас нэг төрлөө нэмж байгаа хэлбэр үү?
- “Монгол ТВ” маань өөрөө өртөг өндөртэй. Тиймээс ч бизнесийн төрлөө нэмэх шаардлагатай болж байна. Нэгэнт бидэнд боломж байгаа учраас яагаад рекламны продакшн ажил руу орж болохгүй гэж бодсон. Гэхдээ бусдын зах зээлийг хуваалцах гээгүй. Дөнгөж эхэлж байна. Бидний хувьд дэлхийн томоохон кино компаниудын ашигладаг их өндөр өртөгтэй ARRI Alexa синиматик камерт хөрөнгө оруулалт хийж авсан. Тиймээс ч бид реклам, кино зэрэг контент руу орж байгаа юм. 

“Монгол ТВ” –ийн үндсэн зорилго нь л контент хөгжүүлэх. Контент сайжирч байж л уран бүтээлчид сайжирна. 

Хүмүүс надаас Монголчууд олон улсад контентоо нийлүүлж болохгүй юм уу, боломж байдаг юм уу гэж их асуудаг.  Гарц бол зөндөө бий. Гэхдээ хамгийн гол зүйл нь бидний контент өөрөө бүх талаараа маш сайн байх ёстой. Тиймээс ч бид залуучуудыгаа дэлхийн томоохон шоу контент хэрхэн бүтдэгт сургаж байна. Мөн дэлхийд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллуулж сургаж байна. 

 

- Таны хувьд хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагын тодруулсан 2016 оны нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтсан байна лээ. “Авьяаслаг Монголчууд” шоуны нөлөө гэж та бодож байна уу?
- Тийм ээ. Энэ шоу маань л нөлөөлсөн байх. Гэхдээ хамгийн гол нь энэ шоуг ганцхан би хийгээд байгаа юм биш. Энэ телевизэд байгаа ажилчдын 90 хувь нь ажиллаж байж шоу маань бүтэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
526
Зураг
ЗӨВ, ГОЁ
42
Зураг
ГАЙХМААР
33
Зураг
БАХАРХМААР
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
95 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [209.152.96.166] 2017/3/14
GANTS ZUILD SHUUMJLELTEI HANDCHII: ODOO BOLSIIM BISHUU, GADNIIHNAAS HUULJ. UURSDUU BIYE DAAGAAD SHINEER SETGEH TSAG BOLOOGUI YUM UU?
1 | 5 Хариулах
Зочин [202.9.41.168] 2017/3/12
Сүүлийн үед өвөрмонгол шиг дуулаал хуурдаал үндэсний үзэл яриал суудаг боллоо.Хөөрхий манай төрийн бодлого юм байлгүй.
1 | 1 Хариулах
zochin [27.123.214.101] 2017/3/4
Burtegl Ni hezeenees ehlej bgan bol ter talaar medeedlel ogooch
1 | 7 Хариулах
Өөрийгөө бэлд [66.181.190.138] 2017/2/19
Их зөв шоу нэвтрүүлэг хийж байна . Голцуу илүү авьяаслаг залуучууд орох ёстой тэрүүхэн тэндээ гонгинодог биш дэлхийд хоолойныхоон цар хүрээг таниулж Монгол улсаа дээш гаргаж ирэх залуус л хэрэгтэй. Би дуулдаг би чадна гээд орох биш илүү сэтгэлээсээ илүү хичээнгүй байж л орно доо. Сандарч тэвдэж авьяасаа нуун дарагдуулж байгаа залуус минь одоо гараад ир энэ л та нарын боломж урагшаа.
7 | 0 Хариулах
For ataarhagchid [202.179.31.17] 2017/2/18
Sorog setgegdel bicheed bgaa humuust! Ta nar tgj l ih eserguutseed bgan bol oorsdoo ter oor torliin oyunlag show newtruulgee alban yosnii erhee awaad garga l daa chadahgun bj eh orniihoo hogjil buteen baiguulatand huwi nemer oruulj bui humuusee demj hun bolgon ih surguulid surah albagu ene ochuuhen bodloos chin bolood diplom tewersen ajilguichuud gudamjaar hog negeeree alhjin hulgaichuudaa yalagch universal music grouptei geree bguulna gdgiig sohorchoogu bol unshsan bmaariin mongoliin neriig delhiid tsuuraituulah bolomjiig buu eserguuts! Tsagaa tulwal oorsdoo chihewchee tultal ni changalaad mashindaa changa oriluulaad rock pop zohioliin duu geltgu bugd sonsdog ym bj gonginosonbduuchih hereggu chihshg mgld ih duuchin bn gj bodjiwal uuchlaarai naad bodloosoo sal oligtoi duuchin ch alga oligtoi duunii zohiolch ch alga mgliin urlagiin salbar yamar hotsrogdoltoi bgaag medjinu etssiin etsest urlag bol awiyas ter suis er bgaad yamar ach tus bh???
2 | 0 Хариулах
Zochin [122.201.21.182] 2017/2/17
Voice goy l doo. Gehdee odoo iim neg turliin shownuudaa boliod, amidrald heregtei zuil hiij boldoggui yumuu? esvel aviyaslag mongolchuudaa l urgeljluuleed garga l daa. 2 show 2laal ijil uneer irdeg biz dee.
1 | 3 Хариулах
Зочин [182.160.33.210] 2017/2/22
shineleg zuils heregtei shvv dee. Neg heviin amidarlaasaa uidaachdee amisgaa mine
2 | 0 Хариулах
zochin [202.70.34.82] 2017/2/24
amidral heregtei gdg n uiin boldo
0 | 0 Хариулах
орж дуулья даа одоо. [202.9.43.136] 2017/2/16
Цээжилж дагаж дуулдагаас өөр олигтой дуулдаг хүн байхгүй биздээ..тэслээд хаях хэрэгтэй шд ороод чадалтай хоолойтой залуус байхгүй юм бнлэ.байлаач дагаж гонгиноно.жинхэнэ тэслэх хэрэгтэй шд хоолойгоо.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [202.21.117.42] 2017/2/16
Амжилт хүсье.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.159] 2017/2/16
Энэ охин их хөөрхөн юм байна өндөр нуруутай бол бүүр гараад өгнө залуучуудаа хөөрхөн охины зохиож буй ажилд идвэхитэй оролцоорой аав маав ямар ч хамаагүй амжилт хүсье
1 | 0 Хариулах
зочин [103.229.123.78] 2017/2/16
Өө мундаг байна, хэдэн саяар нь мартдаг хүмүүсийн хажууд эд нар үнэхээр мундаг зүйл хийж байна. Мундаг бизнесмэн хүн ийм хэцүү үед хүмүүст сайхан энерги бэлэглэж, оюуны хөрөнгө оруулалт хийж байна, баяр хүргэе!
0 | 0 Хариулах
Зочин [182.160.38.169] 2017/2/16
Доогуураа найрлаж, наадамлаж, тв шоу, со сериал үзэж байх хойгуур дээгүүр нь улс орныг хулгайлаад л. Гэхдээ аз болоход удахгүй дэлхий ертөнц шал өөр болж хувьсах юм байна лээ шүү, юм уншдагууд нь гадарлаж эхлэсэн байлгүй
7 | 0 Хариулах
Зочин [61.219.31.17] 2017/2/22
Heleed yu gehev!
0 | 0 Хариулах
Зочин [83.86.75.235] 2017/2/16
Голландуудын зохиосон шоу ш дээ. Дараа нь АНУ Англид нэвтэрсэн
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.199] 2017/2/21
Тэгээд Голландаас гаралтай гээд хэлцэн байна. Чи эхлээд дуустал нь унш даа.
0 | 0 Хариулах
[хориотой үг] ve [202.70.34.82] 2017/2/24
zarim n yahaara umiig buren unshaachgu baij shuumjilsen commment bichdiin be
0 | 0 Хариулах
duuchin bish [103.229.122.179] 2017/2/15
baahan humuus setgeliin sharhtai boloh n dee shuugch d n ergej harahgui bol :')
0 | 0 Хариулах
zoooochin [202.179.31.103] 2017/2/15
What is universal music? :"))
0 | 0 Хариулах
aa [103.10.197.202] 2017/2/15
http://www.universalmusic.com/
0 | 0 Хариулах
Zochin [62.145.98.28] 2017/2/15
Ene bas namiin tv biz dee.
2 | 2 Хариулах
h [66.181.187.52] 2017/2/16
ugui nam bus
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.105] 2017/2/15
U. best songs tsaashaaa :)))
10 | 0 Хариулах
Mass Media [89.241.244.111] 2017/2/15
"Монгол ТВ” бол “Гацуурт” компанийн нийгмийн хариуцлагын үүднээс хийж байгаа ажлын нэг гэдэг бол хийрхэл. Мэдээж "Монгол ТВ" бол байр сууриа бэхжүүлж ашиг олохыг зорьж байгаа. Мөн байр сууриа баталгаажуулснаар Чинбатынхан хэвлэл мэдээллийн салбарт нөлөөтэй болох зорилготой байгаа нь ойгомжтой. Ингэснээрээ алсдаа үүгээрээ дамжуулж нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлөх чадвартай болох бөгөөд нэг ёсондоо массын сэтгэхгүйг жолоодох хэмжээнд хүрнэ. Баруунд ч тэр баян гэр бүл, пүүс корпорацууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөрийн ашиг сонирхолоо нэлээд шургуулдаг. Үүгээрээ олны сэтгэлзүйг хүчтэй базаж байдаг. Монголын бусад баян гэр бүлийг бодвол Чинбатынхан нэлээд аслын хараатай хөдөлж байгаа нь бусдаасаа онлцог юм даа. Яваандаа "Монгол ТВ" олон нийтийн тархинд шууд холбогдох биз.
16 | 2 Хариулах
Зочин [88.202.190.196] 2017/2/15
Сошиал гэж нэг юм байнаа.
0 | 3 Хариулах
Lol [103.229.120.21] 2017/2/15
Ugaasaa biznes bol hamgiin baga zardlaar hamgiin ih ashig oloh zorirlogotoi bdg. Humuus sain kontent uzej taashaal avj, mongol tv hogjij ashig orlogoo nemegduulj bval hen heniih ni hanamj maximum bnshd. Tgeed ch ard tumen hen negneer tolgoigoo ugaalgaad suuh teneg humuus bish.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.1.210] 2017/2/15
Мундаг аавын мундаг охин юмөө Амжилт хүсье
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.199] 2017/2/15
хэрэггүй гэж санагдаж байна авьяаслаг Монголчууд шоугаар угаасаа дуучид нь ялж гарч ирдэг шүүдээээ THE VOICE шоунас гарч ирсэн дуучдын 50%нь одоо амжилттай яваа Америк Англи-д харин Монголд бол 50ч хүрэхгүй шүүдэээ шоу болгонооос дуучид гарч ирээд байх юм бол СУИС гэж байгаад яах юм бэ тэд нар чинь 4жил сурч гарч ирж бхад зүгээр нэ шоунд ороод дуучин болох энэ 2 арай шударга бус юм
1 | 6 Хариулах
baysal [103.229.120.21] 2017/2/15
Duuchin, jujigchin bol tsever avyas shaardsn ajil deed bolovsrol ezemshih hereg bhku... mongoloos oor deed surguuli togsoj duuchin jujigchin boldog gazar bhku. Yahav duuriin duuchin bol surah heregtei bh. Suisiin hotsrogdsn oros shkol odoo hend ch hereggui.
6 | 0 Хариулах
БОД!!! [103.23.51.3] 2017/2/15
Урлаг бол цэвэр авьяас шаарддаг! СУИС-д урлагийн боловсрол болон биеэ авч явах чадвар суулгадаг болхоос авьяас олгодог сургууль биш шүү!
11 | 0 Хариулах
Зочин [202.9.41.171] 2017/2/15
Дайчин бүсгүй шүү, аавыгаа дууриасан.
1 | 1 Хариулах
зочин [202.131.252.209] 2017/2/15
Ёстой гоё юмаа.Номин захиралд амжилт хүсье.мундаг бн.Телевизийн хөгжлийг нэг шат ахиулж бн даа.Дандаа нүд хуурсан нэвтрүүлэг үзээд залхаж бсан юм.
5 | 1 Хариулах
Зочин [79.224.107.193] 2017/2/15
Bravo! Harin setguulch yadaj er emiin y, ii gee yalgadag boloosoi. Saihan medeelel unshij baital ug usgiin aldaa davtagdahaar [хориотой үг] shig l bolgoh yum!
2 | 0 Хариулах
mundag [122.201.31.76] 2017/2/15
Wooow mundag yumaa tanai hamt olond amjilt husie
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.236] 2017/2/15
durlachihlaa
0 | 0 Хариулах
Зочин [203.91.114.170] 2017/2/15
Монгол ТВ үнэхээр мундаг шүү. Үздэг ганц суваг маань. Харин солонгос драмаа багасгаад, ӨнөөӨглөө дээр зиозио гэж хэлэхээ боличвол бүр сайхан байна даа. Арай л их ЗИО ЗИО ЗИАК гэж хэлэх юмаа, хөтлөгч нь
1 | 0 Хариулах
Зочин [49.0.186.59] 2017/2/15
mongol tv ih kdrama gargah yum bolimoor yum terenii orond peaky blinders shig kinogoo gargaach
0 | 0 Хариулах
Mongol hatandaa bayrlalaa [91.231.169.123] 2017/2/15
Mongoliin ohid busguichuud erhemseg hatadad jinhene ulger duurial uzuulj yavaa Mongol erhemseg,daichin tsoglog,gua uzesgelentei,uhaantai,ajilch hicheengui Chinbatiin Nomingoor Mongoliin ard tumen ni baharhaj baina.
5 | 2 Хариулах
Зочин [202.9.41.149] 2017/2/15
Chinbat davgui zaluu shuu Altnaas olson munguu bugdiin uurtuu bish Mongolchuudaa zoriulj bdagt ni bayarladag. Gatsuurt tums, Mongol HD geed bugd l Mongolchuud bidend heregt zuil bolj bna. Busad Delgersaihan ene ter Chinbataas suralts
5 | 0 Хариулах
Зочин [27.123.214.116] 2017/2/15
Voice shou mongol boloh yumuu ih goy shou
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.107] 2017/2/15
wow 247 h sanalaa ugluu huurhun bvsgvi shv kiss hehe
0 | 0 Хариулах
зочин [103.57.92.82] 2017/2/15
Салбар салбартаа ихийг бүтээж шинийг эрэлхийлж ажиллавал амжилт ирнэ шд.Амжилт хүсье.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.131] 2017/2/15
Сайхан нэвтрүүлэг хийдэг телевиз ажлын зохион байгуулалт маш өндөр санагддаг.харин загварын нэвтрүүлэг хийдэг хөтлөгч бүсгүй чинь үнэхээр болохгүй бна лээ шүү ямар ч хүн нэвтрүүлэгт орсон өөтэй талыг нь дурдаж доромжлож болохгүй шүү дээ тэгээд ч нэвтрүүлгээ хөтлөж чадахгүй хэт мэдэмхийрч маяг нь дэндээд хэлээ хазаад дургүй хүрмээр,,.....одоо харин нэвтрүүлэхээ болисон бна лээ тэр нэвтүүлэг эхлэхээр яаж хүнийг доромжлох бол гэж бодоод айдаг шүү
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.106] 2017/2/15
САЙН ЮМ ХИЙЖ НИЙГМИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ГЭЖ ЗҮТГЭЖ ЯВАА ХАМТ ОЛОН БАЯР ХҮРГЬЕ АМЖИЛТ ХҮСЬЕ ТАНАЙ БАГ ЧАДНАА
1 | 0 Хариулах
Монгол [202.131.242.254] 2017/2/15
Монголчууд шоудаж дуусаагүй юу? Мужаан хайгаад олдохоо байлаа бүгд МУСТА нууд. Дуулж хуурдаад Монгол улс хөгжихгүйээ. Залуу үеэ, залгамж халаагаа битгий уруу татаад байлдаа. Төсөл дээр ажиллахад манайд нарийн мэргэжлээ больё зүгээр хадаас тэгш хадчихдаг, төмөр цэвэрхэн өнгөлчихдөг хар ажилтан ховор байна шүүдээ. Наад дуулж хуурдахаа одоо болиочээ, сурч хөдөлмөрлөж байж л хөгжинө. Энэ зургаа тавиад байгаа хүүхэн ичвэл таарна, Монголд хөгжим биш хөгжил хэрэгтэй байна
23 | 22 Хариулах
Зочин [140.112.103.127] 2017/2/15
Би хувьдаа санал нийлэхгүй байна. Монголчууд дэндүү цөөхүүлээ, монгол хүүхэд бүр дэлхийн хэмжээний эрдэмтэн, дэлхийн хэмжээний бизнесмен, урлагын од, дэлхий дамнасан том корпрац, банкны захиарал, том төслүүдийн удирдагч болохын тулд сурж, амдрах ёстой. Бүгд приари унаж, хаусд амьдарах ёстой. Бусдаар хадаас тэгш хадчихдаг, төмөр цэвэрхэн өнгөлчихдөг, нүүрс ухааад ажичихдаг хар ажилтан болох гэж яавч сурах амьдарах ёсгүй. НэХөгжсөн байхад тийм хар ажилчидыг бид доороо ажлуулана, японуудаар зам тавилана, германуудаар байшин бариулана, харуудыг авчирч дуулуулан, арабуудыг бүжиглүүлнэ. Бид хадаас тэгш хадчихдаг, төмөр цэвэрхэн өнгөлчихдөг хар ажилтан болчихвол яаж тэрбум хүнтэй хятад, хагас тэрбум шахуу хүнтэй оросуудын дунд тэдний боол болчилгүй тэсэж амьдрах вэ, яаж тусгаар байж чадах вэ, чадахгүй ш дэ. тиймээс хүн бүр баян, өндөр боловсролтой, өндөр соёлтой, өндөр татвар төлдөг болохын төлөө явж байвал эх ороныхоо тусгаар тогтнолд тусалж байна гэж ойлгох ёстой, хүүхэдээд ч ингэж заана.
15 | 3 Хариулах
Зочин [150.129.141.172] 2017/2/15
ядуу оркийн ядруухан мөрөөдөл гэж. наад тэнэглэл чинь энэ улсыг 26 жил алаад байгаа юм. улс төр, эдийн засаг, нийгмийн ухаан, түүхийн хамгийн наад захын ойлголтгүй бололтой хүнд өөр юу гэх ч билээ. хүсээд байгаа шиг саудын арабт ч япончууд зам тавиад, германууд байшин бариад, харууд нь дуулдаггүй. бүгд өөр өөрсдийн эх орондоо оногтсон ажлаа хийж улсаа хөгжүүлдэг
9 | 1 Хариулах
Зочин [103.10.21.28] 2017/2/15
Хөгшин төгцөг новшоо чи өөрөө улсаа хөгжүүлээд мужаанаа хийгээд хадаасаа хадаач. Хүн энэ амьдралдаа юу хийж юунаас аз жаргал авч байна түүгээрээ л гайхалтай сайхан амьдардаг. Хөгжсөн улсуудад хадаасыг хаддагүй хадаасны машинаар бууддаг! Чамайг 10 хадаас хадаж ухантаж байхад тэд нар байшин барьж байна. Чам шиг хадаас хадах энэ тэрийг хөгжил гэж ойлгодог малд бол чи юу ч тайлбарлаад ойлгохгүй.
2 | 7 Хариулах
Зочин [150.129.141.172] 2017/2/15
би ерөөс ТВ үздэггүй. харин Монгол HD телевиз-д үнэхээр баярладаг, энэ Номин захиралд нь ч тэр. Телевизийг жанрых нь хувьд үнэхээр мэргэжлийн түвшинд хөгжүүлж байгаад нь - Авьяслаг Монголчууд, Ардын буйдан нэвтрүүлгүүд нь мэргэжлийн маш өндөр түвшинд хийгдэж байгаа. Харьцуулахад бусад гадаадын тв франшизууд - 80 саяын уналт, Яг түүн шиг өөр юу байна ерөөс эднийх шиг мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж чаддаггүй. Нүүдэл суудал, Өглөө хөтөлбөр, Оргил цаг мэдээ - бүгдээрээ маш дажгүй!
12 | 2 Хариулах
Зочин [43.111.29.85] 2017/2/15
zass, xudlaa bultereed, yas uman deeree bas uzex umgui l tv shd.
9 | 2 Хариулах
Зочин [27.114.29.184] 2017/2/15
Dreambox-г давж гардаг ТВ бдаг юмуу? айн
20 | 2 Хариулах
Зочин [202.21.112.150] 2017/2/15
Чишш. Тэр чинь атмаануудын суваг байхгүй юу.
7 | 2 Хариулах
Зочин [202.179.23.124] 2017/2/15
Хаха дримбоксоо үзээчдээ тэгээд
1 | 2 Хариулах
Зочин [202.70.46.227] 2017/2/15
Yanaa oligtoi shuugch oldoh bolowuudaa
2 | 0 Хариулах
UBS [192.168.103.144, 202.70.34.98] 2017/2/15
Өөө хөөрхий манай муу UNIVERS BEST SONGS наадам ингээд будаа боллоодоо. :((
21 | 0 Хариулах
Зочин [27.123.214.104] 2017/2/15
shounii eh uusver todorhoi shuu dee bas shoudahtaigaa l bhiimaa haha. amjilt
0 | 1 Хариулах
Зочин [66.181.178.153] 2017/2/15
angli hel deer bailguidee tgej baij l delhiin hemjeenii show bolno mongol heleeree duulwal yu ch gemer ymbde voice of mongolia gdg newtrluleg bolnodo
1 | 1 Хариулах
жиргээ [202.131.233.190] 2017/2/15
Угаасаа The Voice of Mongolia шүү дээ хө
10 | 0 Хариулах
Зочин [202.21.106.166] 2017/2/15
Үнэхээр мундаг юмаа их зүйл хийж бүтээгээрэй
2 | 0 Хариулах
Goy goy [27.123.214.107] 2017/2/15
Baahan zohioliin duunuud l duulna daa. Delhiin jishig niitssen olon ulsad huleen zowshoorogdson heldeerh duug duulval
3 | 1 Хариулах
Зочин [202.131.249.138] 2017/2/15
shuugchid ystoi hetsuu yum bnaa. Tiim oligtoi duuchuid bdgymu?mongold
8 | 0 Хариулах
Зочин [182.251.247.34] 2017/2/15
Bold bj bolhiin te
3 | 1 Хариулах
Зочин [202.179.29.154] 2017/2/15
Болд өөрөө ТВ-тэйм чиньи өөр ТВ-н шоунд орохгүй байхоо
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.131] 2017/2/15
Тэр хамраараа гуншиганадаг хөдөлмөрч амьсгаагаар яах вэ дээ.
0 | 0 Хариулах
Irgen [202.131.252.217] 2017/2/15
Uneheeriin mundag busgui yumaa. Amjilt husie
1 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/2/15
Монгол ТВ ч үнэхээр чадварлаг хамт олон бүрдүүлж, чансаатай нэвтрүүлгээрээ мань мэтийн үзэгчдийг татдаг даа. Авьяаслаг Монголчуудыг амжилттай зохион байгуулсан болохоор дараагийн контентийг улам сайн хийх байхоо, амжилт хүсье
9 | 0 Хариулах
Зочин [180.217.130.71] 2017/2/15
Баячуудын хүүхэдүүдээс ганц энэ бүсгүй л зөв зүйл хийж гэрэлтэж яваа. Сайхан хүмүүжил зорилготой ёстой мундаг бүсгүй. Баячуудын хүүхэдүүд аав ээжийн буянаар олсон дэлхийн хэмжээний боловсролоороо бүгд дор бүрнээ нэг нэг ийм амжилттай төсөлүүд хийгээд байвал монголын хөгжил хурдасана. Япон яг ингэж хөгжсөн. Энэ бүсгүйн гэрээ хэлэлцээр хийдэг чадварыг нь ТТ, төмөр зам, эрдэнэт болон бусад том төсөлүүд дээр ашиглах юмсан. УИХ д юм уу исвэл соёл аялал жуучлалын сайд хийгээд явж байхад буруудахгүй хүн. Сайн сайхан бүхнийг хүсэж байна мундаг шүү
76 | 1 Хариулах
Зочин [58.123.40.247] 2017/2/15
ardn aavn gej mundag zuvlugch bii dee aav. bol erunhiidn zaana
0 | 1 Хариулах
Зочин [64.71.171.49] 2017/2/15
Санал нэг байна. Хүн баян байсан ч хүүхдээ зөв хүмүүжүүлсэнд нь Чинбат гуайд талархал илэрхийлэе. Монголд Номин шиг залуус их болсон цагт улс төртэй төргүй өндийгөөд ирнэ.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.228.66] 2017/2/15
zvgeer biznessiig n hiilgeldee yun UIH be.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.197] 2017/2/16
Монголын баячуудын зөв төлөвшсөн, хөдөлмөрч хүүхдүүд байна аа байна. Батболдын Баттүшиг, Нямтайширын Цэлмүүн, Оргио компанийн Туул гээд Монголд тун их хэрэгтэй бүтээн байгуулалт хийж байгаа сэтгэдэг толгойнууд бий бий. Даана ч атаархагчид нь байдаг юм уу үйлийн үр нь байдаг юм уу хэл ам дарчихаад байдаг болохоос
0 | 1 Хариулах
Зочин [66.181.187.226] 2017/2/15
amjilt husiye , goyo show tesen yadan huleej bna
2 | 0 Хариулах
Зочин [202.179.23.43] 2017/2/15
Vnehr goe vzeh durtai sonirholtoi hze mgld hih bol gj bodj bsan bayrlaa amjilt hvsie
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.222] 2017/2/15
dandaa l duulj huurddag show herees heterlee sh dee. universe best songs, got talent, avyaaslag bagachuud, to be or not to be, oor yu yu ch bilee, hahah arai arai. mgl-d duuchid ....uls torchid .....bohchuud-eer ..duurlee.
9 | 15 Хариулах
Боль доо [66.181.188.60] 2017/2/15
Сөрөг сэтгэгдэл бичихгүй л бол болохгүй бна уу got talent, the voice нтрийг авьяаслаг багачууд бэст сонтой харьцуулаад байхдаа яахавдаа өчүүхэн юм бээ энэ чинь дэлхийн хэмжээний шоу гэтэл та монголын хэмжээнд ч сэтгэж чадахгүй бна шүү
34 | 1 Хариулах
Зочин [122.201.21.21] 2017/2/15
to be or not to be Театр шоу шдээ, тэнэгээ!
2 | 0 Хариулах
Зочин [122.201.22.249] 2017/2/15
sportiin shinjleh uhaan shig yum hiiwel tasartsana oorsdoo hiih bolomjhui bolood odohondoo gadniihiig orchuulj bga yum shig bndaa. chinii husel tachaal bolgoniig bieluuleh estoi yu
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2017/2/15
Шоу чинь угаасаал зугаа цэнгэлийн талруугаа байдаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.197] 2017/2/16
Үнэн шүү үнэн. Даана ч хүмүүс амьдрал дээр ч шоудаж, телевизороороо ч шоу үзсээр байгаад чиний хэлж байгааг ойлгох сэхээтэй толгой үлдээгүй бололтой хөөрхий
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2017/2/15
Aaw shigee mundag hudulmurch busgui bna. Amjilt husey
12 | 0 Хариулах
DD [202.179.31.111] 2017/2/15
Duuchin Bold , Kiwi Uka , Gee , Javkhlan :)
1 | 9 Хариулах
sanal niilj bn [202.21.100.202] 2017/2/15
bold, gee, uka, production producer bsan dr bh, ene chin zohiolin duu barag duulahgui blguide teglee gishuun hun chin tend yuga hiihev
0 | 0 Хариулах
Зочин [45.117.32.2] 2017/2/15
urlagas arai oor salbarin show hiisen bol,heterhii neg talruuga show ih hij bnshu odoo joxn oyunru n handsan yum hiigesei, mongolchuud amusement talruga heterhii chigleed showchin bolx ged bnshu hha odo ghde yhwde hiij chdjil bwl hiihes
15 | 2 Хариулах
Зочин [203.91.119.154] 2017/2/15
Монголчууд маань үзэхгүй л дээ тийм юм.
13 | 0 Хариулах
Зочин [58.123.40.247] 2017/2/15
ene busgui zuvhun ta nart zoriulj hiigegui davhar ashigaa bodno tegeheer oyunii tal ruugaa show hiivel hen uzehuu shatdin bgazdee
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.197] 2017/2/16
Чухам үнэн. Арай л хэтэрхий их шоу. Оюунлаг нэвтрүүлэг монголчууд үзэхгүй гэжээ. Үзүүлж сургах хэрэгтэй л дээ уг нь.
0 | 0 Хариулах
zochin [66.181.164.192] 2017/2/15
Hudulmurch. Gehdee tani tv haaltiin gereegui bishee EBi giin hun Lhagva Bayartsogtiin bichlegiig Tsereng gargasnii gargasan. Jenco huvitsaag chin avsan geed AN iin TV BOLSON NI HARAMSALTAI. MONEY RULES
9 | 12 Хариулах
Зочин [202.179.29.209] 2017/2/15
poor soul
3 | 1 Хариулах
zochin [202.70.46.214] 2017/2/15
Mongolin tolo ym hijil bwal ter nam hamaa alga
2 | 1 Хариулах
Зочин [202.9.41.255, 107.167.108.62] 2017/2/15
ulger zohiohoo boli
1 | 0 Хариулах
Зочин [43.242.242.37] 2017/2/15
mundag
3 | 0 Хариулах
Зочин [103.26.192.163] 2017/2/15
Амжилт хүсье.
2 | 0 Хариулах
CAMC [122.201.31.203] 2017/2/15
Мундаг бүсгүй. Бас нэг үзэх юмтай болох нь.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.197] 2017/2/16
Үзэж цаг үрэх шоу цөөдөж гэнэ дээ. Хийж бүтээх, засаж сайжруулах сэдэл төрүүлэх, шинэ санаа өгөх зүйлд Монголчуудын цагийг үрээсэй. Юу ч хийж бүтээхгүй шоунд мансуурсаар. Харамсалтай
1 | 0 Хариулах
z [122.201.27.118] 2017/2/15
mundag busgui shuu amjilt husii
3 | 0 Хариулах