Дөчөөд жилийн өмнө энэ бол асуудал биш байлаа. Харин орчин үеийн автомашинд лампыг солино гэдэг хэцүүхэн зүйл болжээ. Техникээс холхон байдаг хүмүүсд Михал Колодочкин лампны талаар зөвлөж байна.
Эрт дээр үеэс л ямарваа нэгэн техниктэй холбоотой асуудлыг эрчүүд шийдэж ирсэн. Гал тогооны гэрлийг солиход хүртэл ямар хэцүүг бүсгүйчүүд ойлгохгүй биз дээ. Тэр тусмаа сүүлийн үеийн дүүжин таазны жижиг чийдэн 12 вольтоор ажиллаж байна уу, 220 вольтынх байна уу гэдгийг хүртэл тодорхойлж чаддаг байх хэрэгтэй.
Автомашинд яг адилхан. Тэр тусмаа орчин үеийн автомашинд ямар төрлийн ламп ашигладгийг жолооч нар тэр болгон мэддэггүй. Тэгэхлээр ламп шатсан л бол техник үйлчилгээний газар очих хэрэгтэй.
Ламп авахдаа шатсаныг нь жишээ болгон худалдагчид үзүүлээрэй. Харин лампаа авчхаад өөрөө сольж дийлэх нь үү.
Сүүлийн үеийн автомашинд ламп солихын тулд бараг л хагас задаргаа хийхээс наашгүй болсон, эхлээд аккумлятор оо салгана, электрон блокийг тайлж авна цаашлаад бөөн төмөр хоолойг салгах ажил ч гарна.
Тэгэхлээр дэлгүүр орох биш шууд техник үйлчилгээ рүү яваарай. Харин сервис дээр хос ламп солиход ялгаатай ажлын хөлс авбал битгий гайхаарай. Байж болох зүйл шүү. Тэглээ ч гэсэн лампаа өөрөө авахаар шийдсэн бол манай нийтлэл танд тус болно гэдэгт найдаж байна.
Төгсгөлд нь бас нэгэн бяцхан зөвлөгөө өгье, ойрын гэрлийг хосоор нь сольж байгаарай. Ийм ламп хамгийн түрүүнд шатчихдаг тул нөөцөд байхад илүүдэхгүй шүү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|