Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу Толгой зэсийн баяжмалаа дахин экспортлож эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Оюу Толгойн уурхай зэсийн баяжмал Хятад руу экспортлох ажлаа зогсоосон юм. Шалтгаан нь Монгол-Хятадын хилээр нэвтрэх шугамыг нүүрсний тээвэрлэлттэй нэгтгэснээс аюулгүй байдал алдагдаж, экспортлох ажил нь удааширсанд оршиж байв.

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт Туркойз Хилл Ресорсез компани зэсийн баяжмалын экспортоо дахин эхлүүлснээ зарлажээ.

Хятад болон Монголын хилийн удирдлагуудтай тохиролцсоны дагуу Оюу Толгой нь зэсийн баяжмал, нүүрсний нэгдсэн шинэ шугамаар экспортоо үргэлжлүүлэхээр болсон байна.

Туршилтын тээвэрлэлт эхэлсэн бөгөөд удахгүй экспорт зогсоохоос өмнөх үеийн түвшинд тээвэрлэлтийн хэмжээ хүрнэ гэдэгт Оюу Толгойнхон итгэлтэй байгаа гэнэ.

Экспорт түр зогссон нь Оюу Толгойн олборлолтод нөлөөлөөгүй гэж компани мэдэгдэлдээ дурджээ.

 

Эх сурвалж: turquoisehill.com