Уншиж байна ...
Зураг
Зураг

Alibaba групп нь Хай Карго ХХК-тай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
Өнөөдөр 8 цаг 59 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн цахим худалдааны хамгийн том экосистемүүдийн нэг болох Alibaba групп нь Taobao платформоороо дамжуулан Монголын хэрэглэгчдэд илүү өргөн боломж, илүү хямд үнийг бий болгох зорилгоор Хай Карго ХХК (HiCargo)-тай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлж буйгаа зарлалаа. Энэхүү түншлэлээрээ дамжуулан Монголын онлайн худалдааны салбарт шинэ эрин үеийг эхлүүлэх, хэрэглэгчдэд дэлхийн түвшний цахим худалдааны давуу талыг Монгол хэрэглэгчдэд шууд хүргэх нь гол зорилго юм.

Монголын хэрэглэгчдэд нээгдэх шинэ боломж

1. Дундын зуучгүй, хямд үнэ

  • Alibaba группийн Таобао платформоос шууд захиалга хийх боломжтой болсноор БНХАУ-ын 10 сая үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн бараанаас сонголт хийх нөхцөл бүрдэнэ.
  • Энэ нь Монголын дотоод болон хил дамнасан худалдааны платформуудтай харьцуулахад 2-3 дахин хямд үнээр худалдан авалт хийх боломжийг бий болгож байгаа юм.

2. Үнэгүй тээвэрлэлт

  • Хэрэглэгчдэдээ илүү таатай нөхцөл бий болгохын тулд үнэгүй тээвэрлэлтийг бий болгохоор цаашдын төлөвлөгөөндөө тусгаж, одоогоор тээвэр зохион байгуулалтын ажилдаа ороод байна.

3. Хэлний дэмжлэг

  • Англи, Монгол хэл дээр Таобао аппликейшнийг ашиглах боломжийг удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь хэрэглэгчид эх хэлээрээ захиалга хийх, бүтээгдэхүүний мэдээллийг ойлгомжтой авах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

4. Хурдан шуурхай, хаана ч хүргэлт

  • Хай Карго ХХК-ийн нэгдсэн логистикийн сүлжээний ачаар, хэрэглэгчид захиалсан бараагаа хот, орон нутаг харгалзахгүйгээр түргэн шуурхай хүргүүлж авна.

Хай Карго ХХК нь технологид суурилсан логистикийн цогц шийдэл болон БНХАУ дахь томоохон хотуудад байрлах 5 агуулахаараа дамжуулан уг тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 200,000 гаруй хэрэглэгчдэд туршлагатай, найдвартай үйлчилгээг үзүүлэн салбартаа тэргүүлж байна.

Мөн тус карго үйлчилгээ нь Улаанбаатар хотын хэмжээнд 11 салбараар дамжуулан хэрэглэгчдийнхээ барааг түргэн шуурхай, найдвартай хүргэж байгаа төдийгүй Монгол Улсын бүх аймаг руу тээвэрлэх боломжийг бүрдүүлээд байна.

Цаашдаа 2025 он гэхэд Монгол Улсын бүх аймагт салбараа нээхээр төлөвлөсөн бөгөөд ингэснээр малчны хотноос ч захиалсан бараагаа орон нутаг руу үнэ төлбөргүйгээр шууд гэртээ хүлээн авах боломж бүрдэнэ.

Хай Карго ХХК нь хэрэглэгчдийн цаг, мөнгөний томоохон хэмнэлт бий болгохын тулд логистикийн сүлжээгээ тасралтгүй сайжруулж, тээврийн хурд болон хүргэлтийн найдвартай байдлыг тогтмол шинэчлэн хөгжүүлж байна.

Alibaba групптэй хамтран ажиллах энэхүү түншлэл нь Монголын онлайн худалдааг дараагийн түвшинд гаргаж, хэрэглэгчдэд дэлхийн зах зээлтэй шууд холбогдох гүүр болж байгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.