ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Халзан бүргэд 250 орчим жилийн дараа албан ёсоор АНУ-ын үндэсний шувуу болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Зул Сарын баярын өмнөх өдөр ерөнхийлөгч Жо Байден цагаан толгойтой, шар хошуутай махчин шувуу болох халзан бүргэдэд хүндэтгэл үзүүлэх тухай хуульд гарын үсэг зурж баталжээ.

Ингэснээр энэ шувуу албан ёсоор АНУ-ын үндэсний бэлгэдэл болж байна.

Халзан бүргэд шувууны дүрс 1782 оноос хойш АНУ-ын төрийн тамганд сийлэгдэж, албан ёсны бичиг баримтууд дээр ашиглагдаж эхэлжээ.

Гэхдээ одоог хүртэл албан ёсны бэлгэдэл болоогүй байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Конгресс дээрх хуулийн төслийг дэмжсэний дараа батлуулахаар ерөнхийлөгч Байденд илгээжээ.

“Бид бараг 250 жил халзан бүргэдийг албан бусаар үндэсний бэлгэдлээ болгож ирсэн юм. Харин одоо энэ шувуу зохих ёсны хүндлэлээ хүртэж, албан ёсны болж байна” гэж Үндэсний Бүргэд Төвийн “Үндэсний Бэлгэдэл Шувуу” санаачилгын тэргүүлэгчдийн нэг Жэйк Дэвис мэдэгдсэн байна.

Гэхдээ энэ шувууг үндэсний бэлгэдэл болгох асуудлаар хүн бүр санал нийлдэггүй байжээ.

Тухайлбал АНУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг Бенжамин Фрэнклин халзан бүргэдийг “муу ёс суртахууныг төлөөлдөг шувуу” хэмээн шүүмжилж, үндэсний бэлгэдэл болгохыг эсэргүүцдэг байсан гэнэ.

Бүргэд шувуу нь дэлхийн олон оронд хүч чадал, эр зориг, эрх чөлөө, үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог.

Тэр дундаа халзан бүргэд нь зөвхөн Умард Америк тивийн уугуул шувуу юм байна.

Халзан бүргэдийг үндэсний бэлгэдэл болгох хуулийг энэ шувуу хамгийн олон тоогоор нутагладаг Миннесота мужийн хууль тогтоогчид санаачилжээ.

1940 онд батлагдсан Төрийн Сүлдний тухай хуульд халзан бүргэдийг худалдах, агнахыг хориглосон байдаг.

Нэг үед энэ шувуу устахын ирмэгт хүрээд байсан ч 2009 оноос хойш тоо толгой нь эрс нэмэгдсэн юм байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.42] 2024/12/26
Mongoliin belgedel chini nuguu hamuutai mazaalai bil uu
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.244] 2024/12/26
Халзан бүргэдтэйн ордыг америкчууд авах гэж байгаа юмуу?
0 | 3 Хариулах
Зочин [202.126.90.229] 2024/12/26
ӨГЧЭЭЧЭЭ ӨГЧЭЭЧ ТЭДНАРТ ЧИ ЯМАР МАЛЛАЖ ЧАДАХ БИШ
1 | 1 Хариулах
Зочин [118.6.79.2] 2024/12/26
Монголын Халзан бүргэдээд бослого гарсаар...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.47] 2024/12/26
СҮРЛЭГ ЖИГҮҮРТЭН
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.108] 2024/12/26
Америкийн бэлгэдэл бүргэд, хятадын бэлгэдэл луу, оросын бэлгэдэл баавгай, монголын бэлгэдэл морь, японы бэлгэдэл нар.
2 | 1 Хариулах
Зочин [107.122.97.52] 2024/12/26
Берлин хотын сүлд Баавгай…ер нь баавгайг бэлэг тэмдэг,сүлд болгож залсан хотууд,улсууд ч бас зөндөө….оросын албан ёсны бус бэлэгдэл нь ГАХАЙ…..орос гахай 🐖🐖🐖🐖 РУССИШ ШВАЙНЕ
5 | 6 Хариулах
Зочин [202.9.40.209] 2024/12/26
Ямар нь Монголын амьтны бэлгэдэл нь морь гэчихсэн юм бэ. Идлэг шонхор шувуу шүү. Бас Хятадын бэлгэдэл луу, Оросын бэлгэдэл баавгай биш шүү. Орос, Хятад албан ёсоор үндэсний бэлгэдэлт амьтан гэж байхгүй. Одоогоор Финланд ганцаараа баавгайн бэлгэдэлтэй улс байна. Үндэсний бэлгэдэлт амьтан гэдэгт луу гэсэн бодит бус амьтан байдаггүй шүү. Чоныг үндэсний амьтнаар Эстони, Итали улсууд нэрлэсэн байна. Харин морийг бэлгэдэл болгосон улсууд нь Азербайжан, Канад гэж хоёр улс байна.
6 | 1 Хариулах
Зочин [202.126.90.229] 2024/12/26
МОРЬТОН МОНГОЛ ГЭСЭЭР БАЙГААД МОРЬ ҮНДЭСНИЙ АМЬТАН ГЭЭД ОЙЛГОЦОН БҮР МОРЬ ГАНЦХАН МОНГОЛД Л БАЙДАГ ГЭЦЭН ОРКУУД ЗӨНДӨӨ
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.108] 2024/12/26
Шар хоншоортой цагаан толгойтой бор өдтэй энэ бүргэд Америк Канад улсад амьдардаг.
0 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.182.173] 2024/12/26
Манай Монгол тэгвэл цагаан шонхор шувуугаа дархлах хэрэгтэй! Албан ёсоор зарла!
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.229] 2024/12/26
Морьны ген Equus 4 сая жилийн өмнө хойд америкт үүссэн тийм учраас америк мексик зэрэг газрууд дэлхийн хамгийн их адуутай байдаг. Одоо америкт 9 сая мексик 6 сая бразил аргентин тус бүр 5, 3 сая морьтой. Машины хувьсгалаас өмнө хойд америкт 25 сая морь байв
2 | 1 Хариулах
Зочин [107.122.97.52] 2024/12/26
Арай ч бас үгүй байлгүй дээ….адуу гэдэг амьтныг Америк тив дээр Испаничууд аваачсан гэдэг ч билүү
0 | 1 Хариулах
Зочин [103.212.117.224] 2024/12/26
Испаниудыг очихоос өмнө америкийн индианууд морь унадаг байсан л даа
1 | 0 Хариулах
Зочин [107.122.97.52] 2024/12/26
Ха ха ха ….нээрэн үү…чам шиг ийм их мэдэгчид УИХ-ын,Ерөнхийлөгчийн,орон нутгийн сонгуулиудад саналаа өгдөг гээд бодохоор л Монгол улсын ирээдүй тун ч бүрхэг байна даа…🤪🤪🤪🤪🤪
0 | 1
Зочин [122.201.31.108] 2024/12/26
Шар хоншоортой цагаан толгойтой бор өдтэй бүргэд америк улсын бэлэг тэмдэг.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.224] 2024/12/26
МАНАЙД ШОНХОР ШУВУУГАА ҮНДЭСНИЙ БЭЛГЭДЭЛ БОЛГООД БАС АДИЛХАН ХУДАЛДАЖ АГНАХЫГ ХОРИГЛООД ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.209] 2024/12/26
Монголд ШОНХОР шувууг ингэсэн бол МОНГОЛ ГЭЖ ЦЭЭЖЭЭ дэлдлээ, ХӨХ хошноготой гээд доромжлох байлаа шд. Америкчууд аргагүй үндсэрхэг, үндэсний үзэлтэй тулдаа дэлхийг эзэгнэж байна. Манайд үзлийг сэргээх цаг нь болчихсон!
3 | 2 Хариулах
Зочин [103.212.162.155] 2024/12/26
Гүзээ нь унжсан, мөөмтэй, гар сарвуутай ч юм шиг хангарьд гээд аймшгийн шувуу байгаашт. Чамд яааг таарна
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.209] 2024/12/26
Үндэсний бэлгэдэлт амьтан гэдэгт бодит бус амьтан ордоггүй. Хангарьд бол Улаанбаатарын сүлд. Харин ХАНГАРЬДын сарвуунд амиа тастуулж байгаа могой нь чи, хаха
0 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2024/12/26
ГЭТЭЛ МОНГОЛЧУУД ЯАЖ БАЙНА? МОНГОЛЧУУДЫН БЭЛГЭДЭЛ БОЛСОН ЦАГААН ШОНХОР ШУВУУГАА АЛЖ ХЯДАЖ ЗАРЖ ҮРЖ ДУУСГАЖ БАЙНА. ШОНХОР ШУВУУГ БАРИХ, ХУДАЛДАХ, АГНАХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ БАТАЛЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА!!!
6 | 3 Хариулах