Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ганц бие амьдрал тэдний сонголт байгаагүй

ikon.mn
2016 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

1,800 гишүүнтэй ганц бие ээжүүдийн групп байдаг... Энэ группд дунд эргэм насны эхчүүдээс бүр залуу 19-20 настай ээжүүд ч байдаг. Хааяахан 1-2 гишүүн нэмэгдэж бусадтайгаа санаа бодлоо солилцож, ажил амьдрал ар гэрийнхээ төлөө зүтгэцгээдэг.

Энэ групп ганц бие ээжүүдийнх гэхээр та нар салж нийлсэн, хаягдсан, хаясан, нөхрөө муулдаг хэдэн хүүхнүүд гэж ойлгож болох юм. Гэвч бодит байдал дээр үгүй юм шүү. Группын дүрэмд энэ талаар огт ярьдаггүй, сөрөг сэтгэгдэл, лайк шэйр гуйх гэх мэт зүйлийг хориглодог. Энд ээжүүд хоорондоо найзууд болж, нэг нэгнийхээ зовлонг хуваалцаж, зарим нь сэтгэлийн гуниг шаналалаа хуваалцдаг их эерэг групп юм. Группын админ олны танил дуучин бүсгүй байдаг бөгөөд их өөдрөг нэгэн тул бусаддаа зөв санал, зөв үйлийг уриалдаг. Группыг хааяа хааяахан нэг нэгээрээ ижлээ олж орхидог бөгөөд энэ нь тэдний хэлдэгээр баярт үйл явдал болж амжилт аз жаргал хүсэж бусад нь хоцорцгоодог.

Ганц бие байх тэдний сонголт байгаагүй...

Зарим ээжүүд мөнх бусаар хайртай ханиа алдаад угаас гэрлээгүй үр хүүхдээ гээд өөрсдийгөө зольсон эмэгтэйчүүд байдаг бөгөөд зарим нь сэтгэл сэртхийлгэм салалт, доромжлол, харгислалаас ч өндийсөн нэгэн байхад хэн нэгнээс хүүхэдтэй болоод харийн орноос ирэхийг нь хүлээх бүсгүйчүүд ч бий...

Гэр бүл гэдэг оршин тогтноход маш хэцүү зүйл залуу хосууд нэг удаа муудалцаад л нэгнээ үзэхээ байж амьдралд сөгдөж эхэлдэг... Зөв харилцаа, асуудлыг асуудал биш шийдэл эрсэн хэлэлцүүлэг болгож гэр бүлээ хайртай бүхнээ яагаад хамгаалж болохгүй гэж?

Бас нэгэн шалтгаан..

Монгол бол уламжлалт хандлагатай боловч дэлхий ертөнц даяаршиж байна. Гэр бүлийн амьдрал нь хадам аав ээжийн цаашлаад төрөл садны оролцоо буруу ноёлоход залуу гэр бүлийн амьдралд сэв суудаг. Зарим ээжүүд хадмын хараал доромжлолд их удаан шаналсан байх юм.

Та хүүхэдтэй хүүхэд тань нас биед хүрч амьдралаа сонгож гал голомтоо асаагаад тусдаа өрх айл болоход та түүнийг тавьж явуулж чадах уу ?

Монгол гэр бүл болгон элэг бүтэн байх болтугай...

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл