Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замд наймдугаар сарын нэгнээс өмнө гэрлэн дохио суурилуулахаар төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны аравдугаар сард нээсэн. Тус ажлыг “Монгол зам” групп, “Ганбүрд” ХХК түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд замын нийт гүйцэтгэл 91 хувьтай үргэлжилж байна.

Өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээг хийж улсын баяр наадмын өмнө буюу долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү зам нь дөрвөн байршилд нүхэн гарц, нэг гүүр, нийт уртдаа гадаргын ус зайлуулах шугамтай байна. Уг замын төсөвт өртөг ₮74 тэрбум.

"Төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөний түгжрэлийн гол шалтгаан нь автобус байдаг. Тиймээс  энэхүү замыг нийтийн тээвэрт зориулан хийж байна. Өмнө нь төвөөрөө яваад Өнөр хорооллоор дайрч, буцаад Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалаа руу ордог байсан. Тэгвэл энэ зам ашиглалтад орсноор Хорооллын эцсээс шууд Баянхошуу руу зорчих боломжтой юм" гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэв.

Зам ашиглалтад орсноор Энхтайвны өргөн чөлөө, Өнөр хорооллын замын ачааллыг бууруулна. Тухайлбал замын ачаалал 30 гаруй хувиар буурах судалгаа гарчээ.

Наймдугаар сарын нэгнээс өмнө гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар гүйцэтгэхээр төлөвлөжээ.

зураг
 

Харин гүйцэтгэгч “Монгол зам групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн шугам сүлжээний зарим асуудал үлдээд байгаа талаар мэдээлж, газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулдаг талаар ярьсан юм.

зураг