Ирээдүйн амьдралдаа өнөөдрөөс хөрөнгө оруул: Эрүүл мэндийн үйлчилгээ, чанар, тав тухыг нэг дор цогцлоох орон сууцны хотхон HEIWA Residence & Care home
Өнөөгийн хотын амьдралд тулгамдаж буй хүн амын хэт төвлөрөл, агаар, дуу чимээний бохирдлоос ангид цэнгэг агаар, эрүүл хөрстэй, дэд бүтцийн хүртээмж сайтай шинэ суурьшлын бүсэд хэрэгжиж буй Heiwa Residence & Care home төсөл нь ахмад настан, асаргаа шаардлагатай гишүүнтэй гэр бүлд чиглэсэн өдөр тутмын эмчилгээ, асаргаа сувиллын үйлчилгээг хотхондоо төлөвлөж, гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл энх тав тухтай амьдран суух хэрэгцээнд нийцсэн орчныг цогцоор нь шийдэж буй.
ЦЭЛГЭР САРУУЛ ОРЧИНД АМАР ТАЙВАН АМЬДРАХ ТАВ ТУХ
Амгалан тайван орчныг бүрдүүлэх зорилгоор төслийн 3 га талбайн ердөө 246 айлын орон сууцыг төлөвлөж, хүн амын төвлөрлийг бага түвшинд хадгалсан бөгөөд 6-8 давхартай нам давхрын блокууд нь хотхоны бүхий л хэсэгт нарны ээлтийг сайжруулж, оршин суугч нэг бүрд илүү уужим, саруул орчныг бүрдүүлнэ. Мөн таазны өндрийг стандартаас 20% илүү 3.6м төлөвлөсөн нь цонхоор нэвтрэх байгалийн гэрэл, өрөөний агаарын солилцоог сайжруулж, цэлгэр саруул орон зайг бий болгох онцлох төлөвлөлт юм.
ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН БҮРИЙН АМЬДРАЛЫН ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ЦОГЦ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ
Heiwa Residence & Care Home-ийн төлөвлөлтөд гэр бүлийн гишүүн бүрийн өдөр тутмын дасгал хөдөлгөөний хэрэгцээ, хүүхдийн аюулгүй байдлыг нарийн тооцсон. Хотхоны аль ч хэсэгт ахмад настан, тэргэнцэртэй хүн, бага насны хүүхэд аюулгүй, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлэх налуу зам, босгогүй зорчих хэсгүүдтэй. Гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх Heiwa Park ногоон байгууламж нь нас насны ангилалтай тоглоомын талбай, дасгалын төхөөрөмжүүд, олон төрлийн спортын талбай, хамтдаа тоглох ширээ тавцангууд, нарлан суух хэсгүүдийг төлөвлөж, идэвхтэй амьдралын хэв маягийг цогцлоох орон зай байх юм.
АСАРГАА СУВИЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ БҮХИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ
Төслийн 4 блок барилга нь Heiwa Care home болон Эмчилгээний төв байх бөгөөд оршин суугчдад гэрийнхээ дэргэдээс эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.
Япон улсын туршлага, стандартын дагуу ахмад настан, асаргаа шаардлагатай иргэдэд зориулсан өдөр тутмын эмчилгээ, асаргааг үзүүлэх тус хэсгийг Япон улсдаа ахмадын сувилал, асрахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “IMC Life Stage” компанитай хамтран зураг төсөл, архитектур төлөвлөлтөөс эхлэн боловсруулсан нь Монгол улсын хэмжээнд анх удаа олон улсын жишигт нийцсэн төлөвлөлттэй, урт хугацаагаар оршин суух боломжтой ахмадуудад зориулсан бүтээн байгуулалт юм.
НОГООН БАРИЛГЫН ШИЙДЭЛТЭЙ
Heiwa Residence & Care home нь хотхоны хэмжээнд хэрэгжиж буй ногоон барилгын анхны цогц төслүүдийн нэг. Эрчим хүч, байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээ, дулаан алдагдлыг бууруулах шийдлүүдийг зураг төсөлдөө шингээснээр зөвхөн байгальд ээлтэй байх төдийгүй оршин суугчдад илүү дулаан, тав тухтай, ашиглалтын зардал багатай орчныг бүрдүүлнэ.
Монголын Ногоон Барилгын Зөвлөлийн аудитад хамрагдаж BESTGER +B урьдчилсан үнэлгээ авсан нь тогтвортой барилгын хөгжилд оруулах хувь нэмэр байх төдийгүй оршин суугчдын урт хугацааны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой бүтээн байгуулалт гэдгийг баталгаажуулж байна.
Heiwa төслийн урт хугацааны үнэ цэн, өнгө үзэмж, барилгын чанарыг илтгэх гол шийдлүүдийн нэг нь Монголын цөөн тооны орон сууцны төслүүдэд нэвтрээд буй Терракот фасад юм. 100% байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн энэхүү фасад нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дахин боловсруулах боломжтойгоос гадна 60-аас дээш жилийн эдэлгээтэй тул барилгын гадна төрхийг олон жилийн турш хадгалж, хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хамгаална.
Амар амгалан, урт удаан амьдралыг цогцлоох цогц төлөвлөлттэй Heiwa Residence & Care Home нь таны ирээдүйн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Таныг төслийн төлөвлөлт, тогтвортой барилгын шийдлүүдтэй илүү дэлгэрэнгүй танилцаж, Heiwa шоурүүмд зочлохыг урьж байна.
Албан ёсны хуудас: Heiwa Residence
Вэбсайт: www.heiwa.mn
Төслийн хөгжүүлэгч: Ю-Пи-Си Групп
Төслийн шоурүүм: Шинэ Яармаг хороолол, 733-р байр, 1 давхарт
Холбогдох утас: 7712 3456, 8008 9900
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

