Баянгол дүүрэгт зургаадугаар сарын 24-нөөс халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх байршлууд
Энэ долоо хоногийн Лхагва гараг буюу зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 6-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны хороолол болон ААН-ийн дулааны шугамд 12 хоног засварын ажил хийх хуваарьтай бөгөөд хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна.
Халуун ус хязгаарлах бүс, хороолол:
- Говь ХК
- Натур агро ХХК
- Вокзал, 2-р хороолол, УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид
- 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим
- Төв гандан хийд
- Эх нялхас
- МҮОНРТ орчмын хэрэглэгчид
- Гүндэмүн сан
- Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид
- ТБД дэлгүүр орчмын хэрэглэгчид
- Гранд плаза төв орчмын хэрэглэгчид
- Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид
- Төмөр замын удирдах газар
- 73-р сургууль
- Кёкүшюзан
- UB palace
- Баянгол дүүргийн цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид.
"Засварын хугацаанд хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101 цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ" гэж "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.
ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 ОН)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

