“Оскар”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган,” School house’’-ийг үүсгэн байгуулагч Феррис зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид хүндэт гишүүнээр нь сонгогдон ажилладаг “Азийн дэлхийн шилдэг кино наадам” өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 1-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
Энэ жил манай улсаас энэхүү кино наадамд “Итгэл”, “Ээж” кинонууд оролцож, Азийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдсөн юм. Тэгвэл монголчуудаа төлөөлөн очсон манай уран бүтээлчид зорилгоо биелүүлжээ. Монголын кино урлаг дэлхийд дахин үнэлэгдэж, “Итгэл” УСК “Asian world film festival 2016” наадмаас “Audience Award” шагналын эзэн болсон байна.
Энэ удаагийн наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож, долоон номинацид өрсөлдсөн бөгөөд “Итгэл” кино үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр ийн шалгарлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|