ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Macbook Pro-г танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Apple компани энэ намрын хоёр дахь шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа.

Уг арга хэмжээний гол баатар нь шинэчлэгдсэн Macbook Pro зөөврийн компьютер байсан юм. Сүүлийн хэдэн жил огт өөрчлөгдөөгүй Apple-ийн хүчирхэг нөүтбүүкийг ямар болох талаар хэлэлцүүлэг, цуурхал нэлээд өрнөж байв.

Тэгвэл шинэчлэгдсэн Macbook Pro нь OLED технологи бүхий хурууны даралт мэдрэгч тэгш өнцөгтийг гарны товчлууруудын дээр байрлуулж өгснөөрөө онцлог байлаа.

 

Touch Bar гэгдэж байгаа энэ шинэ багажаар ажиллаж байгаа програмтайгаа холбоотой олон үйлдлийг хийх боломжтой. Ямар програм ажиллаж байгаагаас хамааран Touch Bar дээрх удирдлага өөрчлөгдөж байх юм.

Тухайлбал зургийн програм дээр байгаа бол зургийнг эргүүлэх, өнгө, тодролыг засах гэх мэтээр өөрчилж болно. Хэрвээ текст бичиж байгаа бол яг гар утасны товч шиг урьдчилж үг санал болгох, эможи оруулах зэргээр үйлчлэх юм.

Шинэ Macbook Pro нь гурван янзын хувилбартай гарсан байна. Үүнд 13 инчийн 2 хувилбар, 15 инчийн нэг хувилбар. 13 инчийнх нь Touch Bar-тай болон уламжлалт Touch Bar-гүй гэсэн хоёр янз.

Touch Bar-гүй 13 инчийн загвар нь давхар цөмтэй i5 болон i7 Intel процессорын сонголттой, хоёр Thunderbolt порттойгоор үнэ нь $1,499-оос эхэлж байна.

Touch Bar бүхий 13 инчийн загвар нь илүү хурдтай 2.9GHz i5 процессор, дөрвөн Thunderbolt порттой, үнэ нь $1,799-оос эхэлж байна.

Харин 15 инчийн загвар нь Intel Core i7 процессор, санах ойн илүү хурд, багтаамжтайгаар $2,399-ийн үнээс эхлэн зарагдах гэнэ.

Дээрх Touch Bar бүхий хувилбарууд нь бүгд 2 дугаар үеийн Touch ID хурууны хээ унших технологитой тул нэвтрэхийн тулд нууц үг оруулалгүй, хурууны хээгээ уншуулахад л болно.

Өнгөний хувьд Gray Space (саарал), Silver (мөнгөлөг) гэсэн хоёр хувилбартай байна.

Хамгийн хөнгөн, нимгэн Macbook Pro болж байгаа тул энэ загвараар Apple өмнөх Macbook Air болон Macbook загваруудаа төгсгөл болгож зөвхөн Macbook Pro бүтээгдэхүүнээ үлдээж байж магадгүй юм.

Учир нь 13 инчийн Macbook Pro-ийн хамгийн энгийн хувилбарыг сонгоход Macbook Air-тай үзүүлэлтээр ялгаагүй болж байна.

Шинэ Macbook Pro компьютеруудын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ холбоосоор үзээрэй.

Эх сурвалж: Apple

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.169.50.109] 2016/11/1
авах нэг нь авна л биз, авахгүй нь авахгүй л биз. монголчууд заавал яахаараа нэг хэсэг нь өөрт нь гай төвөг болцон юм шиг муулж, нөгөө хэсэг нь өөрийг нь муулцан юм шиг өмөөрдөг байна аа. нөгөө шумуул заан хүчиндсэн гэдэг шиг санагдаад байхын хэхэ. өрөвдөхийн, сэтгэлгээнийх нь хувьд.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.17.54] 2016/10/28
би бүх юмаа зараад ээпл авлаа, нааг ашиглаач хахаха
1 | 0 Хариулах
MBP хэрэглэгч [82.13.104.84] 2016/10/28
Би 2015 оны Macbook Pro хэрэглэдэг л дээ. Миний хувьд хэдэн жилдээ laptop оо солихоор гүй шинэчлэлийг apple хийлээ дээ. Тэр шүтээд Монголд л үнэ н хэцүү байна гээд байгаа хүмүүст ядаж шинэ загварыг нь хуучинтай нь compare хийгээд үз. Ямар хогийн юм танилцуулагдсаныг мэдэх болно. Дөнгөж iPhone7 awaal laptop- тойгоо холбохын тулд шинэ dongle авахаар болно гэдэг үнэхээр мундаг иноваци шүү хаха
2 | 0 Хариулах
Зочин [202.131.233.52] 2016/11/1
iphone 7g usb c tei daguulj zarhaar chamshig huuchin mactai ulsuud jinhene dongledno shde. ym neg udur neg dor shiljih bolomjgui shde. usb c orgon tarhval shine ymnuud usb c boloh l bolno
0 | 0 Хариулах
MBP hereglegch [2.126.118.183] 2016/11/4
Tgd usb c tei zaraad bga n hna bgan ain haha. Neg director n Audio jack iig music producer uudad zorlj gargasan gsn ineedtei um yariad l bj bnshd ee. Hun ner hundtei mundag hardware hereglej bolnoo ghdee ngj sohroor buh zuiliig n dagaj mal um shig yawah buruu shuu Zuw buruug n yalgaad heregleh um hereglehgui um aa oilgoj awah heregtei bhdaa Chmg MBP g mergejliin tuwshind ashigladag gdgt ergelzej l bn shu lol
0 | 0 Хариулах
Irgen B [122.201.21.197] 2016/10/28
Uchigdur Microsoft Surface Studio, unuudur Apple ain. Aaa tegeed ali alig n avch diilkvm bna lee, tengert hadsan unetei
4 | 0 Хариулах
Зочин [208.54.44.211] 2016/10/28
Macbook air dahin vildwerlehgv mac book, macbook pro 2 vldeh yum bnda
3 | 0 Хариулах
Зочин [202.131.233.52] 2016/11/1
harin tiim, suuld garsan macbook in macbook airaasaa hongon boltson biz de
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.107] 2016/10/28
Эдийн засагтай уялдуулвал аррle маш муу сонголт. Хэтэрхий үнэтэй хэрнээ үзүүлэлт муутай. 1800$ р ийм хог авахаар 1000$ р энгийн лаптоп ав 2 жилийн дараа чи сонголтондоо баярлана. Apple бол мөнгөө гайхуулах гэсэн гаруудын сонголт.
7 | 5 Хариулах
So [202.179.29.212] 2016/10/28
Хэтэрхий үнэтэй хэрнээ үзүүлэлт муутай гэдэгтэй санал нийлж байна шүү, үзүүлэлт үнэхээр муу байна лээ ганц touch bar-аа түмэн янзаар үзүүлээд л байхаас биш. Iphone 7 plus харин дажгүй болсон байна лээ шдээ.
1 | 0 Хариулах
Зочин [112.132.30.9] 2016/10/28
хаха чи мак хэрэглэж үзээгүй байх. нэг үзсэн хүн эргэж буцахаасаа өнгөрдөг юм. юун өөр юмтай харьцуулах
7 | 2 Хариулах
Зочин [202.21.106.128] 2016/10/28
Хаха үзэхээр барахуу үзээд хэлж бн. Чи ямар iphone-ы талаар ярьж байгаа бишдээ. Өнгө зүс талаасаа үнэхээр үгүйсгэхгүй харин яг хэрэглээ талаасаа бол арай биш шүү. Mac os хэтэрхий нүсэр дээр нь програмын сонголт хэрэглээ муу.
3 | 3 Хариулах
WAVY'Ц [103.229.122.87] 2016/10/31
Тэнэг хүн тэнэгээрээ л дуусдаг.
1 | 0 Хариулах
Зочин [124.158.78.4] 2016/10/28
Мэдээлэлийн тэхнологийн инновацаар америкчууд үнэхээр агуу агуу.Япон солонгосууд гар утасаа улам нимгэн болгох уралдан тэнэгтэцгээж байхад нь америкчууд шал өөр өнцөгөөс харж утас нимгэн байхдаа гол нь биш яаж хэрэглэх вэ гэдэгийг Iphone утсаа танилцуулж бутцохисон билээ. Дараа нь Itune, Ipod гаргаж япончуудыг онигоо болгосон дөө... Робот чухал биш мэдээлэлийн тэхнологи програм хангамж нь илүү чухал болохыг урьдчилж олж харсанаар ялагч болсон юм америкчууд. Харин япон германууд робот бүтээх гэж тэнэгтэцгээж хамаг цаг хугацаа нөөцөө барсан түүхтэй. Америк агуу агуу.
7 | 6 Хариулах
Зочин [182.160.34.103] 2016/10/28
ийм фанат байдлаар шүтэх нь ч юу юм бэ. Япон Солонгос ч гэсэн гол гол технологиудын лизенцийг эзэмшиж байгаа шүү дээ, дэлгэц, санах ой гээд. Тэр роботууд чинь програм хангамжгүйгээр хөдлөдөггүй юм. Тэгэхээр яасан байх нь уу, програм хангамж сайн байх нь.
16 | 3 Хариулах
Зочин [202.21.106.156] 2016/10/28
Software хошиног бол бүх юм миа гэсэн үг
0 | 0 Хариулах
Зочин [124.158.78.4] 2016/10/28
Битгий тэнэгт. Санах ойн тэхнологоор Америкийн Intel-г гүйцэх компани дэлхийд байхгүй. Машинаар бол хөдөлгүүр болон хурдны хайрцаг 2-г нь америкчууд атгасан байна. Бусад тэр салон арьс дугуйг хэн яаж хийх нь яаж хийх нь америкчуудад огтхон ч сонин биш. Япон хятад тайван солонгосын үйлдвэрлэсэн компютор бүгд Intel чип суулгасан байдаг. Тэр чип дангаараа бүх үйлдэлийг хийнэ. Бусад тэр дэлгэц гар энэ тэр бол хаана хийх нь хэнд ч сонин биш. Бизнэсийг төгс утгаар нь харж чаддаг хүмүүс бол америкчууд. Япон солонгос хятадууд америк гэхээр нугдас хийгээд өөртөө итгэлгүй болчихдог юм. Шал инээдтэй.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.31.202] 2016/10/28
Юм бүхэн цаг цагаараө. Хэтэрхий ингэж шүтэж болохгүйлдээ.
4 | 1 Хариулах
Зочин [122.201.31.202] 2016/10/28
Япон цагтаа Walkman, Color TV зэргээрээ дэлхийд 1-т байж маш олон хэрэглээний шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргасан нь одоогийн бидний хэрэглэж байгаа зүйлсийн эхлэл байсан юмаа. Одоо ч гэсэн шинэ технологийн патент эзэмшлээр дэлхийд 1-т байдаг улс. Автомашины хөгжлөөрөө бол юун Америк цаашаашдээ. Солонгос дэлгэцний технологи, Тайвань чипний технологиор, Герман гар утасны нетворкинг технологиор дэлхийд 1-т Америк сураггүйшдээ. Дээрхи зүйлс байхгүй бол Аппле зүгээр л төмрийн хэсэг. Апплийн гол зүйл бол Софтвейр болон дизайн, зөв маркетинг юм шүү дээ. Тэрнээс нэг их тасарцан шүтээд байх эд бишээ хө.
6 | 2 Хариулах
Зочин [124.158.78.4] 2016/10/28
итгий тэнэгт. Санах ойн тэхнологоор Америкийн Intel-г гүйцэх компани дэлхийд байхгүй. Машинаар бол хөдөлгүүр болон хурдны хайрцаг 2-г нь америкчууд атгасан байна. Бусад тэр салон арьс дугуйг хэн яаж хийх нь яаж хийх нь америкчуудад огтхон ч сонин биш. Япон хятад тайван солонгосын үйлдвэрлэсэн компютор бүгд Intel чип суулгасан байдаг. Тэр чип дангаараа бүх үйлдэлийг хийнэ. Бусад тэр дэлгэц гар энэ тэр бол хаана хийх нь хэнд ч сонин биш. Бизнэсийг төгс утгаар нь харж чаддаг хүмүүс бол америкчууд.
1 | 1 Хариулах
..................... [103.10.23.195] 2016/10/31
Computeriin Delgetsiin huvid Amerikiin Dell Delhiid olon jil nomer 1 baigaashde. Tgheer yopon solongosuud hol hayagdsan shde
0 | 0 Хариулах
Bagii [103.10.23.195] 2016/10/31
Хүмүүсийн хамгийн их хэргэлдэг гар хулгана Logitech чинь Солонгос эсвэл Япон биш шдээ. Голланд/
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.202] 2016/10/28
Сайн судлаад уншвал хамгийн эхэлж Японы Сони дэлхийд хөгжим сонсонгоо алхаж болдог юмаа гэсээ ойлголтыг өөрийн зөөврийн CD тоглуулагч Walkmen -ээр таниулсан юмаа. Монголд ч залуус Walkmen их авч явдаг байсан. Тэрийгээ сайжруулаад меморитой MP3 гаргасан нь зах зээлд тийм ч амжилт олоогүй байсанг Аппле олж авч улам сайжруулж, touch display хийгээд хамгийн анхны IPod-ийг зах зээлд гаргаж байв. Тэр нь явсаар touch display-д суурилсан анхны утас 2007 онд IPod нь Iphone болсым шдээ.
4 | 1 Хариулах
Зочин [103.10.197.154] 2016/10/28
Хулхи Виндоус, Хуучин машин, Хуучин гар утас яана даа Монголчууд минь. Хэзээ нэг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах юм болдоо.
13 | 4 Хариулах
WAVY [202.21.112.194] 2016/10/28
Харин тийм ээ, хэлээд юу гэхэв, гашуун үнэн.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.29.216] 2016/10/28
Наад эргүү бодлоосоо салж үз. Манай улс орон хэлбэр хөөх цаг болоогүй байна. Дундаж цалинг харцгаа.
4 | 0 Хариулах
A [114.160.119.39] 2016/10/29
Trade-off orig windows heregleed shine utas shine mashin barival bid nar modoo barina aa haha
2 | 0 Хариулах
Монголд [103.10.197.60] 2016/10/28
за буруу, зөв аргаар баяжсан нөхдүүдийн хүүхдүүд авна биздээ
7 | 1 Хариулах
Зочин [202.131.232.218] 2016/10/28
tgd ymr bayjaagui ni awaltai bish :D
4 | 0 Хариулах
Зочин [203.147.30.57] 2016/10/28
хүүхдийн тоглоом биш. ажил хийдэг хүн бүрийн сайн зэвсэг шүү
13 | 0 Хариулах
Зочин [124.158.79.2] 2016/10/28
Uchigdur Surface taniltsuulga hiisen ni Unuudur taniltsuulsan Mac.iin impact.iig ugui hiij, zah zeel deer ursuldugch bolon garch irsnee haruulsan marketing bsan bolow uu>?!
3 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2016/10/28
Арай л үнэтэй юм. Mouch bar гэдэг юмтайг нь авахын тулд 300$ нэмж төлөх нь байна шд
1 | 0 Хариулах
Зочин [202.131.232.218] 2016/10/28
Үнэ гэдэг бол тухайн бүтээгдэхүүнийг хэр чанартай бүтээгдэхүүн бэ гэдэгийг харуулсан тоо манай улсад л үнэ нь арай хүндээр тусч байна даа тэрнээс бол ийм нөүтбүүктэй болход ийм мөнгийг төлнө гэдэг нөү проблем гэж боджын
11 | 6 Хариулах
Зочин [202.9.41.71] 2016/10/28
[хориотой үг]
0 | 0 Хариулах
So [202.179.29.212] 2016/10/28
Хаха тэнэгтэж байгаамшүү, наадахынхаа үзүүлэлтийг үнэтэй нь харьцуулаад бусадтай бас харьцуулчаад нөү проблем энэтэр гэлдээ. Яахав гаднах үзэмж сайн, чамин, үзүүлэлт дээрдсэн гэлээ гээд ийм үнээр авах хүн цөөн л байхдаа.
2 | 0 Хариулах
Bileg [59.25.140.4] 2018/12/15
Tiim shv oor ornii tsalin ondor bolhor gants 2bsarin tsalingara l ologhon awna shvde
0 | 1 Хариулах