ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний орлого хоёр дахин буурчээ

Э.Өнөр
2013 оны 10 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг
Нүүрсний орлого хоёр дахин буурчээ

Нүүрсний экспортын орлого улсын төсөвт оруулснаас хоёр дахин бага байгааг салбарын сайд нь мэдээллээ.

Одоогоор нүүрснээс 178.2 тэрбум төгрөгийн орлого олжээ.

Манай улс сард нэг сая тонн нүүрс гадагш гаргаж байгаа юм.

Уул уурхайн яам ирэх сараас нүүрсний экспортыг нэмэхээр төлөвлөсөн байна.

Зэсийн ханш дэлхийн зах зээлд унаснаас манайд үйлдвэрлэл 77 хувьтай байгаа гэнэ.

Өнгөрсөн есөн сарын хугацаанд 542.4 мянган тонн зэсийг дэлхийн зах зээлд гаргажээ. Зэс, молибдений татварын орлого 81 хувьтай байгаа юм.

Харин алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давж, 6985.1 кг-д хүрчээ. Энэ үнэт металлын татварын орлогын гүйцэтгэл 165 хувьд хүрчээ.

Зураг