Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсон ч тус эмнэлэгийн эмч, сувилагч, ажилчид эсэргүүцэн ойлгомжгүй байдал үүсээд байгаа билээ. Үүнээс үүдэн эмнэлэгээс тусламж авахаар очсон нэг өвчтөн амиа алдсан харамсалтай явдал хүртэл гараад байгаа юм.
Тиймээс өнөөдөр салбарын сайд Н.Удвал тус эмнэлэг дээр ажиллаж байна.
Манай сурвалжлагчийн мэдээлснээр сайдын дэргэдэх хурал дуусч ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулахаар болжээ.
Яг одоо ГССҮТ-ийн 250 гаруй эмч, ажилтан Ц.Энхбаярыг даргаар байлгах эсэх асуудлаар нууц санал өгөхөөр болсон байна.
Н.Удвал сайд эмнэлгийн ажилтнуудтай өглөө 09.00 цагт уулзаж, хуралдсан бөгөөд "Нааштай хариу өглөө" гэсээр эмч нар гарч ирсэн. Үүний дараа Ц.Энхбаяр дарга уулзалтын өрөө рүү орсон юм. Тэрбээр сайдад "Эмнэлгийн ажилтнуудын 70 орчим хувь нь наймаг дэмжиж байгаа" гэж хэлсэн нь эмч нарын дургүйг хүргэж, нэлээн шуугиан тарьсан юм.
Тиймээс Ц.Энхбаяр даргыг дарга хэвээр үлдээх үгүйг эмнэлгийн ажилтнуудын саналаар шийдэх болж, ийнхүү нууц санал хууралтыг явуулж байгаа юм.,
Санал хураалтын дүнг гарсаны дараа 19.00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийнэ гэж мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|