УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар эдийн засагч Н.Энхтайваныг томиллоо. Тэрбээр төрийн албанд эдийн засаг, гадаад худалдаа, гадаад харилцааны чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.
Н.Энхтайван нь Политехникийн дээд сургууль, Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеландын Велингтоны их сургууль тус тус дүүргэсэн. МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!