УИХ-ын Тамгын газар ажилтнуудаа халсан гэсэн мэдээлэл тараад байгаа. Уг мэдээлэлд Тамгын газрын 20 гаруй ажилтныг үндэслэлгүй халсан гэсэн байв.
Засаг солигдох бүрт төрийн албан хаагчдыг олноор халж, сольдог жижиг манайд тогтоод удаж байгаа. Тиймээс энэ удаагийн халаа, сэлгээ ямар үнэдэслэлээр хийснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулсан юм.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр шинэчлэн баталжээ. Ингэхдээ УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан шинэ бүтцээр Тамгын газрын нийт орон тоог 10 хувиар бууруулжээ.
Тамгын газрын үйл ажиллагааны чиглэл, шинэ бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр нийт ажилтнууддаа танилцуулж, өнөөдрөөс шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн байна.