ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Газар хөдлөлт огцом идэвхжлээ

Б.Бямбасүрэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 9 сарын 21
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2005 оноос хойш манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буй нь эрдэмтдийн санааг зовоосон асуудлын нэг боллоо.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд энэ оны наймдугаар сарын байдлаар их, дунд, бага хэмжээний 27,849 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 30 хувь ихэссэн тоо болохыг дурдав.

Үүнээс магнитуд нь 3.5-аас дээш хүчтэй 47 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд иргэдэд мэдрэгдсэн нь 16 тохиолдол байв. Ингэж жил ирэх тусам магнитуд нь нэмэгдэж байгаа нь нэг л өдөр дэлхийн өнцөг булан бүрд болж байгаа байгалийн гамшиг манай улсад ч тохиох магадлалтайн дохио юм.

Манай улсын хувьд хүн амын дийлэнх хувь нь нэг бүсэд төвлөрсөн тул газар хүчтэй шилгээхэд ямар хэмжээний сүйрэл болох нь тодорхой биз. Энэ асуултын хариултыг авахаар Онцгой байдлын ерөнхий байдлын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн З.Баттулгаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын ойролцоо найм хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол нийслэлийн барилга байгууламжийн 20-50 орчим хувь нь нурж унана. Хүн амын 30-60 орчим хувь нь өртөх магадлалтай” гэлээ.

Нэг удаагийн газар хөдлөлтөөр хамгийн багаар тооцоход л нийт хүн амынхаа 30 хувийг алдах нь. Улаанбаатар хотын ойролцоо газар хөдлөлтийн идэвхтэй гурван бүс байна. Энэ нь “Эмээлт”, Хустайн нуруу, Төв аймгийн Сэргэлэн сум орчим.

Идэвхжил өндөртэй эдгээр бүсэд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж болон магнитудын хэмжээ нэмэгдэж байгааг судлаачид онцолж байна. Хотын ойролцоо хамгийн сүүлд бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлт 2015 оны аравдугаар сарын 3-нд Гүнжийн сүм орчимд болсон.

656 сургуулийн 164,688 цэцэрлэгийн 148 нь газар хөдлөлтөд огт тэсвэргүй, шууд нурах эрсдэлтэй гэсэн судалгаа бий. 

Тооцооллоор газар 4.4 магнитудын хүчтэй хөдөлж, хэвлийг нь даган хагарал үүсээд буй. Жил ирэх тусам 4.4 магнитуд цаашлаад тав, зургаа, долоо болж нэмэгддэг. Тиймээс бид ийм хэмжээний байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиоход бэлэн байх ёстой аж.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсээс Улаанбаатар хот дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны барилгуудад чанарын шалгалт хийжээ. Уг нь улсын хэмжээнд төрийн өмчит ерөнхий боловсролын 656 сургуулийн 164,688 цэцэрлэгийн 148 нь газар хөдлөлтөд огт тэсвэргүй, шууд нурах эрсдэлтэй гэсэн судалгаа бий.

Харин үүн дээр насжилт өндөртэй буюу таван магнитудын газар хөдлөлтөд тэсвэргүй 78 сургууль, 103 цэцэрлэг нэмэгдэх тооцоог энэ удаагийн судалгаагаар гаргажээ.

Тэрчлэн улсын хэмжээнд байх нийт сумын эмнэлгийн 341 барилгаас 31 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 69 нь таван магнитудаас дээш тэсвэрлэх чадвар нь буурчээ. Харин 21 аймгийн хэмжээнд нэгдсэн 62 эмнэлгийн барилгын 23 нь газар шилгээвэл шууд нурах эрсдэл дагуулж байна.

Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүрэг дэх 103 төвийн барилгын 12 нь газар хөдлөлтөд тэсвэргүй бол клиникийн 18 эмнэлгийн 26 барилгаас 21 нь буюу 80.1 хувь нь газар хөдлөхөд нурах эрсдэлтэйг тооцоолжээ.

Соёлын төв, үйлчилгээний газруудын хувьд 401 барилга байгаагаас 117 нь нурах аюултай бол 77 нь ашиглалтын шаардлага хангахгүй муудсан байна. Энэхүү бүх тоон мэдээллийг харахад л байгалийн гамшиг болоход хэдий хэмжээний хохирол үүсэж болох нь тодорхой харагдана.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Италид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 295 хүн амь насаа алдаж мянгаар тоологдох хүн бэртэж гэмтсэн. Үүний улмаас 5,500 орчим хүн орон гэргүй болсон. Эрдэмтдийн үзэж буйгаар 6.2 магнитуд нь ийм хэмжээний хохирол авчрах газар хөдлөл биш гэж дүгнэж байгаа.

Чухам яагаад олон тооны хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэний ганцхан шалтгаан нь хуучны барилгууд байв. Газар хөдлөлт болсон бүс нутагт хуучны тосгон суурин ихтэй учраас ийм хэмжээний хохирол учруулах шалтгаан болжээ.

Улсын хэмжээнд орон сууцны 3,300 орчим барилга байгаагаас 10 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн актыг МХЕГ-аас гаргажээ.

Тэгвэл хот төлөвлөлт, барилгын чанараараа гайхуулдаг Чили улсад үүнээс хэд дахин хүчтэй буюу есөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход бараг хохиролгүй гарсан байдаг. Тус улсын хувьд барилга байгууламжийн чанар сайтай, газар хөдлөлтөд тэсвэртэй, мөн бэлтгэлтэй байсан учраас аймшигт аюулыг харьцангуй хохирол багатай даван туулж чадсан.

Гэтэл манайд хуучны 1960, 1970 оны орон сууцны барилга олон бий. Уг нь нийслэлийн удирдлагууд үүнд анхаарч, хуучирч муудсан барилгуудыг дахин төлөвлөхөөр болсон. Гэсэн ч иргэдийн шунал, барилгын компаниудын хариуцлагагүй байдлаас болж одоо хэр нь энэ асуудал шийдэгдэхгүй хойш тавигдсаар байна.

Улсын хэмжээнд орон сууцны 3,300 орчим барилга байгаагаас 10 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн актыг МХЕГ-аас гаргажээ. Хуучны гэх тодотголтой 150 гаруй барилгыг яаралтай нурааж, шинэчлэх, мөн тооны барилгыг хүчитгэх шаардлага бий болсныг ч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тиймээс иргэдэд газар хөдлөлтийн талаар мэдлэг мэдээлэл олгож, байгалийн давагдашгүй хүчин зүйлд бэлтгэх хэрэгтэй. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийг зогсоож чадахгүй ч Чили улс шиг бэлтгэлтэй байвал аюулыг хохирол багатай даван туулах боломж байгааг холбогдох хүмүүс сануулж байна. 


Эмээлтэд 740 удаа газар хөдөлсөн

Газар хөдлөлтийн идэвхжилийн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс тодрууллаа.

-Монгол Улс газар хөдлөлтийн хэр идэвхтэй бүсэд тооцогддог вэ. Өнгөрсөн жилүүдэд газар хөдлөлтөөс болж хохирсон тохиолдол бараг байдаггүй. Тиймдээ ч иргэд энэ талаар мэдээлэл багатай байдаг шүү дээ?

-Монгол орны хувьд Төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүс нутагт багтдаг. Тодруулбал, манай улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь долоо ба түүнээс дээш баллын бүсэд оршдог.

Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирол харьцангуй бага гэдэг нь үнэн. Гэхдээ 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлтийн үед 10 хүн амь үрэгдэж, тэр үеийн ханшаар 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь одоогоор хамгийн ихэд тооцогдож байна.

-Манай улсад найм болон үүнээс дээш хэмжээний хүчтэй газар хөдлөлт болж байсан уу. Ер нь идэвхжилийн бүс нь хаагуур байдаг вэ?

-Монгол орны нутаг дэвсгэрт хийсэн идэвхтэй хагарлын судалгааны ажлын үр дүнгээс үзэхэд магнитуд нь наймаас дээш хүчтэй газар хөдлөлтүүд олон зуугаараа болж байсныг илтгэх ул мөрүүд бий. Үүний нэг жишээ нь 1761 онд Ховд аймгийн нутагт болсон Ар Хөтөлийн газар хөдлөлтөөр үүссэн 370 орчим км үргэлжилсэн хагарал.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос холгүй орших Балгасын нуурын хөндийд оршиж байсан сүм хийдүүд хүчтэй газар хөдлөлтийн үед сүйрсэн мэдээллүүд ч байдаг.

Энэ бүхнээс бид юуг ойлгож болох вэ гэхээр Монгол орны нутаг дэвсгэрт гамшиг дагуулах хэмжээний газар хөдлөлтүүд өнгөрсөн цаг хугацаанд олон болж байсан ба цаашид ч болно гэсэн үг. Тухайн үед хүн амын нягтаршил бага бараг бүгд шахам гэрт амьдарч байсан нь хохирол багатай гарах үндэс болж байсан.

Өнөө үед нийгмийн хөгжлөө дагаад хотжилт барилга байгууламж олноор баригдаж байгаа учраас орчин үеийн технологи, багаж төхөөрөмж дээр тулгуурласан судалгааны ажлуудыг эрчимжүүлж, хот суурин газруудын байршил, хот төлөвлөлт, барилгажилт зэргийг нарийн зохион байгуулалттайгаар хийж гүйцэтгэх хэрэгтэй.

-2016 оны байдлаар Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгджээ. Ер нь Монголд жилдээ хэчнээн удаа-гийн газар хөдлөлт бүртгэгддэг вэ?

-Жилд дунджаар 25,000 орчим газар хөдлөлт бүртгэгддэг. Энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр, хил орчмын бүс нутагт нийт 27,849 газар хөдлөлт бүртгэгдсэн.

Эдгээр газар хөдлөлтийн төвийн тархалтыг харахад газар хөдлөлтийн идэвхжилт өндөртэй Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол болон Могодын газар хөдлөлтийн голомтын бүсүүдэд газар хөдлөлтийн идэвхжил өндөр байна.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар орчмын бүс нутагт болж буй газар хөдлөлтийн тоо ихсэж буй. Энэ талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?

-2005 оноос Улаанбаатар хот орчмын бүс нутагт буюу хотын төвөөс 150 км орчим тойрог хамарсан бүс нутгуудад болж буй газар хөдлөлтийн тоо огцом өссөн.

Тухайлбал, 2005 оноос өмнөх жилүүдэд ажиглагдаж байсан газар хөдлөлтийн тоо 2-10 дахин өссөн үзүүлэлт сүүлийн 10 жилийн ажиглалтаар гараад байна. Тодруулбал, магнитуд нь хоёроос доош хүчтэй газар хөдлөлт зонхилж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 4-6 удаа болсон.

Жишээлбэл, 2016 онд Улаанбаатар хот орчимд болсон нийт газар хөдлөлтийн 65 хувь нь буюу 740 газар хөдлөлт нь хотын баруун захад орших Эмээлтийн хагарлын дагуу болсон байна.

-Улаанбаатар хотын идэвхжилтийг хянах нийт хэдэн станц байдаг вэ?

-Улаанбаатар хотын хувьд 1994-2000 оны хооронд орчин үеийн өндөр технологийн газар хөдлөлт бүртгэх багаж төхөөрөмжөөр тоноглогдсон 15 станцыг Франц, АНУ-ын эрдэмтэдтэй хамтран суурилуулсан.

Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын зургаан бүсэд газар хөдлөлтийг бүртгэх 16, хагарлын шилжилт хөдөлгөөнийг хянах GPS-ийн долоо, газрын хэв гажилтыг тогтоох зургаа, дэл-хийн соронзон орны гажилтыг хэмжих гурван станцыг ажиллуулж байна.

-Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж хэлэх боломжтой юу?

-Өнөөдрийг хүртэл газар хөдлөлтийг урьдчилж мэдээлэх шинжлэх ухааны ололтыг нээгээгүй байна. Гэхдээ газар хөдөлж байсан цэгүүд байнгын идэвхжилтэй байдаг учир дахин давтагдах магадлалтай гэж үзээд хүчирхийллийг амжиж хэмжих, анхааруулах багаж суурилуулсан.

Тэдгээр багажийн мэдээлэл манайд ирж, ОБЕГ-т мэдээлэл очдог. Улмаар иргэдэд нийслэлд суурилсан аюулын дохио илэрхийлэх цамхаг, чанга яригчаар урьдчилан анхааруулна.

Эдгээр мэдээллийг дамжуулснаар иргэдэд газар хөдлөлт болох гэж байгааг 30 орчим секундийн өмнө амжиж анхааруулах боломжтой. Гэхдээ хотын ойролцоох газарт газар хөдөлбөл анхааруулах ямар ч боломжгүй.

-Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдээлэх боломжгүй юм байна. Тэгвэл энэ аюул учруулж буй байгалийн гамшгаас хамгаалах ямар нэгэн арга бий юү?

-Хамгийн найдвартай гарц бол газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих. Бид газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа хийдэг. Энэ нь тухайн хот суурин газар орчмын газар хөдлөлтийн аюул үзүүлж болзошгүй голомтуудыг тогтоон түүнээс үүсэх аюулыг тооцоолж, улмаар газар хөдлөлтөөс үүсэх чичиргээг давж гарах барилга байшин, байгууламжуудыг төлөвлөж барихад оршдог.

Хүчтэй газар хөдлөлтийн үед үүсэх гал түймрийн аюул нь хотыг тэр чигт нь сүйтгэх магадлалтай.

Үүний зэрэгцээ хот төлөвлөлт болон хүн амын нягтаршил зэргийг зөв тооцоолох, болзошгүй гамшгаас үүсэх аюулын эрсдэлийг бууруулах зэрэг олон арга хэмжээ байгаа.

Ер нь хот суурин газрыг зөв төлөвлөж газар хөдлөлтийн аюулыг нарийн тооцоолсон тэсвэртэй байшин барилгуудыг байгуулснаар энэхүү аюулаас сэрэмжилж чадна.

Улаанбаатар хотын хувьд аюулд өртөх магадлал тун өндөр байгаа. Тухайлбал, хүчтэй газар хөдлөлтийн үед үүсэх гал түймрийн аюул нь хотыг тэр чигт нь сүйтгэх магадлалтай. Ялангуяа зууханд ил гал түлдэг, цахилгааны хувьд муу сүлжээтэй гэр хороолол үүнд багтана. Түүнчлэн уулыг нураан байгуулж буй байшин барилгууд болон бензин түгээгүүрийн газрууд суларсан хад чулуунд даруулах аюултай.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
76-n l bga suir [74.82.4.59] 2016/9/22
76n l bga gazar hodolj uhetsgeewel taarna ted nar l ene buhend buruutai ger bul hamaatan sadangaaraa uhej dald ortsgoo uiliin uree uurtsgee ta nar bugd uh ta nar l gazriin gagnaasnii araas olontoj guitsgeesen ta nar l mongoliig ugui hj duusgalaa heden uy torlooroo tolj barahgu nugel hiilee de ta nar uil laigaa uurehdee l uurne uldeh ur hoichuud ach zee chn ch uurne ter ued l biyeeree medertsgeeh sohorson maluud idshend yawuulmaruud
0 | 0 Хариулах
Удган шүтээн [202.9.44.162] 2016/9/22
Эх дэлхий газар эх бидэнд гомдож байгаа ургаа модын нь огтолж уул усаа ухаж байдаг ухаангүй хүн олон болсон оршин суугаа газар орноо хүндэтгэн үзэх ухаант хүмүүн хаана байна уу алт бол газрын гагнаас тиймээс алтыг нь аваад байхаар газар хөдөлт болохоос яахав
0 | 3 Хариулах
Buh barilga teswergui [202.9.41.144] 2016/9/21
Huuchnii barilga geltgui odoo suuld barisan barilguud ch yalgaagui teswergui l bgashd. Ene teswerte ene teswergui barilga geed uneleed gargaad irj chadku l bga ymda. munguu hemnej barij bga ym hoino yun gazar hodloltond teswerteig yrih hereg iluuu biz
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.113] 2016/9/21
tegelgvi dee oyu tolgoi geed alt zesiin tiim tom ordiig uhajbaiga baigaliin soronzon oron mass oorchlogdoh bailgvi de
0 | 1 Хариулах
Зочин [101.224.203.109] 2016/9/21
Тэнэг минь. Байгалийн соронзон орон масс өөрчлөгдтөл ухдаг уурхай одоохондоо хүний гараар бүтээгдээгүй учраас бүү ай.
3 | 0 Хариулах
Зочин [103.26.193.130] 2016/9/21
Uurchlugdgui yahav de. Baigald iluu yum gej ugui dutuu yum gej ugui 1 gramm alt zes ch uureg rolitoi l bgaa. Delhii dayaar zereg zereg heden zuun tonnoor uhahaar yah bilee. Baigali delhii het olshirch baigaliin tentavert nuluulj bgaa turul zuiliig uuruu zohitsuuldag jamtai hun turulhtun bid arai l bish bgaa l da
0 | 0 Хариулах
Geezer [202.70.46.209] 2016/10/12
ТВ бага үзэж бай. Худлаа мэдээллээр бөмбөгдүүлээд бүр солиорчиж. Баасны чинь соронзон орны масс.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.105.22] 2016/9/21
Odoonoos l uls eh ornoo bodohgui bol bidnii hoich ue Mongold tursunduu haramsah ue irehviide
0 | 0 Хариулах
Зочин [202.21.105.22] 2016/9/21
Sanhuugiin hyamral, ur zeel, gazar nutgaa hund hudaldah uhaj maltah geed buun asuudal garch bhad bs hotiin buruu zohion baiguulaltaas bolj gazar hudlultund suireh ayul uchraad bna mash haramsaltai bs aidastai bna. Odoonoos l hot tuluvlultiig shinchelj shaardlaga hangahgui barilguudiig nuraaj anhaarah heregtei bna.
3 | 0 Хариулах
zochin [202.21.106.158] 2016/9/21
Gazar hodlolted tesvergui barilguudaa yadaj amidarch bui humuuust ni sanuulga ogmoor bn.Bairnii daatsiin hana nuraaj delguur gargadag humuustei hatuu hariutslaga tootsoh hotiin dargiin shiidver gargamaar bn.Daatsiin hana
6 | 0 Хариулах
zochin [202.21.106.158] 2016/9/21
Hodoo amidarval olziiteu boljee
2 | 0 Хариулах
zochin [202.21.106.158] 2016/9/21
Alt uhaj gazriin gagnaasaa ustgaad baival tsaatsid ulam hetsuudeh ni ee.Gazargui bol altaar yah be.Altnii lizenzee tsegtsleech
3 | 4 Хариулах
Зочин [202.170.68.162] 2016/9/21
Gazar hudlult haana yaj yyszdegiig ene hynd 10 jild n zaagaagyi bololtoi. yun alt. nom sain unsh!
1 | 4 Хариулах
Зочин [27.123.214.113] 2016/9/21
yaj hodoldiin andaa medehgvi mani metd n bol ereen tsoohor medeg chamd mergen tsoohor baigaa bailgvi yaj hodoldiin hama
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.130] 2016/9/21
10 jild zaadag chini zugeer l gazar hudulj bgaa protses ni. Shaltgaaniig ni tailbarlaj chadaagui ter baitugaa sansaraas irj bgaa soliriig hedii hugatsaanii daraa manai delhiitei ymar zaitai zuruhiig tootsoolj chadaj bj gazar hezee hudluhiig medej chadahgui bgaa biz. Medsen ch niited medegdehiig husdeggui ediin zasgiin shaltgaan ch bj medeh
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.110] 2016/9/21
Алт ухах ямарч хамаагуй ээ.
1 | 0 Хариулах
bitgii [хориотой үг] [74.82.4.59] 2016/9/22
muu obshorchidiin huuhnagiin hir doloogch zailaaraa bas urgeljluuled doloongoo ogzogondoo mongoo chihuulseer bmar bga biz xa xa xax
0 | 0 Хариулах
Булган [27.123.213.10] 2016/9/21
жавхлан ахын хэлдгээр тал нутаг руу гаа гэрээ бариад гарвал яадаг юм бэ
2 | 2 Хариулах
Зочин [202.5.202.62] 2016/9/21
gazriin gagnaas gedeg altaa sain uhaad bai
4 | 1 Хариулах
Зочин [43.242.243.234] 2016/9/21
Тийшд.газраа сэндийчлээд алтаа ухаад бвл газар хөдлөлтөнд улам л тэсьэргүй болно до
2 | 0 Хариулах
Төмөр [101.224.203.109] 2016/9/21
Алт газрын гагнаас гэж хэлэнгүүт л, "Өө тийм юм байнаштээ" гээд шууд үнэмшдэг мэдрэлүүдийгээ одоо яанаа. Алт газар ганадаггүй. Газар тэгэж гагнаастай байдагч эд биш. Хамгийн энгийнээр, хурц огцом уул нурууд зонхилсон гаүар нутагч газар хөдлөлт их. Манай Дорнодын тал шиг газар бага хөдлөнө. Тэгээд л ойлгочих. Харин тэр С.Жавхлангаа дагах гээд байгаа нөхдүүд минь, цаад балай чинь та нарыг буруу газар буулгачих вий. Бас хэлж өгөөрэй дээ, учиртай болохоор л зарим газар дандаа газар чичирч байдаг энэ тэр гээд.
1 | 0 Хариулах
Зочин [159.203.237.146] 2016/9/21
Зөа хөдөө гарж сайхан Монгол гэрээ бариад амьдардаг юмуудаа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.177] 2016/9/21
muu yum tsaaguur tsaaguur. yadarsan mongolchuudiig mini burhan eveeg
5 | 0 Хариулах
Төмөр [101.224.203.109] 2016/9/21
Нутаг уснаасаа айж цэрвэх тэнэг ёс. Монгол газар шороо биднийгээ сүйдлэхгүй. Тэр болохыг харах гэвэл бидний зуун үеийн нас ч хүрэхгүй. Харин гэнэн итгэл, учрыг эргэцүүлэхгүйгээр үнэмшдэг болхи ухаан л харин өөрсдийг маань энэ хөрснөөс арчна.
0 | 0 Хариулах