ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Хасбаатар: МАН-ын мөрийн хөтөлбөр ҮХ зөрчсөн, ТӨРИЙН ЭРГЭЛТ хийсэн баримт бичиг

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоонны тэргүүн Т.Хасбаатар "МАН-аас буюу, УИХ, Засгийн газраас гарч буй шийдвэрүүдтэй холбогдуулан манай холбооны зүгээс ард иргэддээ хандан мэдэгдэл гаргахаар боллоо.

МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрөөр ард түмнийг хууран мэхлэх замаар төрийн эрхийг авсан бөгөөд сүүлийн үед явуулж байгаа үйл ажиллагаанаас энэ байдал нь ил тод харагдаж байгаа юм.

Жишээлбэл, "Үндэсний тэтгэлэг" 70,200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэж хэлээд оюутнуудын саналыг авсан. Ингээд сонгогдчихоод зогсоочихлоо.

Мөн мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн ч бодит байдал дээр мэргэжлийн Засгийн газар байгуулаагүй нь туйлын харамсалтай" гээд ард түмэнд хандан гаргаж буй мэдэгдлээ уншиж танилцууллаа.

мэдэгдэл

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Монголын улс төр, эдийн засгийн ээдрээтэй энэ цаг мөчид 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөр нь сонгогч олон түмнийг хуурсан, хэзээ ч биелэгдэшгүй бусармаг амлалт бүхий Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчсөн төрийн эргэлт хийсэн баримт бичиг мөн болохыг иргэн бүрт сануулж байна.

Иймд МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн биелэлтийг судлах ажпын хэсгийг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны дэргэд байгуулснаа сонордуулан мэдэгдэж байна.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.236] 2016/9/21
ЗӨВ ШҮҮ
0 | 0 Хариулах
Зочин [103.11.192.234] 2016/9/15
Энэ нэг хийх юмаа олж ядсан хэвлэлийн бага хурал хийхээс өөр ажилгүй нөхөр болиосой. АН-даа албан тушаал хүртчих санаатай одоо МАН уруу давшлаад эхлэв үү!
2 | 1 Хариулах
Зочин [202.21.117.210] 2016/9/15
huts ene [хориотой үг] yu yu genuu
1 | 0 Хариулах
Зочин [183.27.29.127] 2016/9/15
Oyutnii 70 zogsooson ni zov l doo, pacaanaa
2 | 0 Хариулах
Зочин [103.26.194.221] 2016/9/15
Erguu erguu yum yrihiin
1 | 0 Хариулах
Зочин [103.14.36.82] 2016/9/15
hiih ajilgui pzda
3 | 0 Хариулах